Энэ бол 80-аад оны дундуур Хөвсгөл аймагт болсон явдал юм. Тэр үед Хөвсгөлийн Цагаан-Уул суманд Баатар гэдэг, нутаг усандаа төдийгүй хойд чигтээ алдартай бөө байжээ. Олон удам дамжсан бөө гэнэ билээ. Эцэг, өвгөд нь их хэлмэгдүүлэлтийн бэрх цагийн аясыг даагаагүй ажээ. Ялангуяа аав Даржаа нь тэр цагт хэлмэгдэн баригдаж явахдаа өөрийгөө тарнийн аргаар егүүтгэсэн гэдэг. Болсон явдал ийн байлаа. Даржаа бөө Цагаан-Уулдаа алдаршиж асан үе. Үе дамжсан зайран тул нутгийн төдийгүй зэргэлдээ аймаг, сумынханд ч чадах чинээгээр тусладаг байж. Нэгэн удаа Цагаан-Үүрээс хоёр хүн ирж залжээ. 19-тэй охин галзуурав гэсэн дуудлага байжээ. Даржаа гуай очвол, дөнгөж төрсөн охин савны халуунаас болоод солиорсон байв. Буриад айл байсан аж. Даржаа зайран үдшийн бүрийгээр буужээ. Өмсгөлөө өмсөн, хэнгэргээ дэлдэн, тамлагаа дуудан, цамнаж гарчээ. Түүдэг тойрон цамнаж байснаа суун тусаад шууд буриадаар загнаж гарчээ. Өөрөөр хэлбэл, буриад охины өвөөгийн сүнстэй холбогдсон байна. Хөрвүүлбэл, өвгөний сүнс ийн хэ...
Comments
Post a Comment