Хөлсний байр
Нэгдүгээр хэсэг
Их сургуулийн зоогийн газар.Өдрийн 12 цаг гучин минутын их завсарлагаан.Эрдэнэтуяа заалны булангийн ширээнд суух ба сургуулийнхаа хамгийн үнэтэй хоолыг голон байж иднэ.Түүний сайн найзууд болох Зулаа,Шигтгээ хоёр нь мөн адил хажууд нь амаа хөдөлгөн суух ажээ.Тэр хоол идэх зуураа араас нь өөрийг нь хэн нэгэн харж байгаа эсэх талаар сонирхон өөдөөс нь харан суух хоёроосоо асуухаар ам нээтэл утас нь жингэнэв.Охин залгаж буй утасны дугаарыг харснаа царай нь ярвайж нэг таслах гэснээ болиод харилцуураа авлаа.
-Байна уу яасс?
-Байна уу Эрка миний дүү би байнаа.Эгч нь түлхүүргүй гэртээ орж чаддаггүй ээ.Чи түлхүүрээ хаана үлдээсэн юм бэ?
-Ээжээс л асуугаач дээ?
-Ээж нь чамд байгаа гэсэн юм л даа.Эгч нь өглөөнөөс хойш гадуур зөндөө яваад ядарчихлаа.Миний дүү эгчийгээ зовоолгүй хаана байгааг нь хэлчих тэгэх үү?
-Таныг зовоосон хүн алгоо.Түлхүүр доод дэлгүүрт орхичихсон.Миний нэрийг хэлээд аваарай таслалаа шүү!
-Хүүе - - - - - -.
Охин утсаа таслаад үргэлжлүүлэн хоолоо идэж эхлэв.Зулаа түүнийг гайхаж хоолоо идэхээ болилоо.
-Эрка түлхүүр чинь чамд түрүүн байсан биш билүү?
Эрдэнэтуяа халааснаасаа түлхүүрээ гарган эргэлдүүлж
-Тиймээ түлхүүр надад байгаа '
гэв.
-Тэгээд эгч чинь яах болж байна аа? Чи сая худлаа ярьчихлаа шд.
-Мэдэхгүй ээ.Би ямар тэрнийг хүүхдүүдтэй нь гэртээ урьсан биш.Өөрсдөө л хүрээд ирсэн шд.Орой болтол бүгдээрээ орцонд сууцгааж байна биз.
-Ээж чинь уурлана даа.
-Уурлаад яадын.Ойрд бүүр харихаас дургүй хүрээд байдаг боллоо.Уул нь гэртээ хоёулхнаа тайван сайхан байдаг байсан юмсан.Одоо баахан муухай үнэртэй юмнууд ирчихээд ёооо!!!'
Үүнийг сонссон Зулаа амаа хамхиж Шигтгээ хахаж цацан инээж гарав.
-Хахаха муухай үнэртэй гэнээ? Ах дүү нар чинь муухай үнэртэй юм бол чи ч гэсэн адилхан юм биш үү?
Эрдэнэтуяад энэ үгийг сонсоод яагаад ч юм гэнэт өөрөөс нь ямар нэгэн хачин үнэр үнэртэж байгаа гэсэн мэдрэмж төрөөд явчихав.Тэр ярвайн өөрийнхөө үсийг үнэрлэж үзтэл Шигтгээ үргэлжлүүлэн
-Хүүе найзаа тоглож байхаад юундаа барайгаад байгаа юм бэ?
-Хмммм барайсан юм алгаа.Тоглож байгааг чинь мэдэж байна.Гэхдээ л зэвүү хүрээд байна.
-Хэнд? Надад уу?
-Үгүй ээ манайд ирчихээд явахгүй байгаа тэр новшнуудад.Зүгээр зайлаад өгөөсэй.'
-Аан тийм байлгүй дээ.Ёооё намайг хэлжийн гэж гайхлаа шд.
-Заза тэд нарыг мартаж юмаа идье,хичээл орлоо.
Аальгүйтэн салат сэрээдэж.байсан Шигтгээ Эрдэнэтуяа руу тонгойж нүдээ гялалзуулан
-Тэр чам руу ширтээд байна.Битгий эргэж хараарай!'гэв.
-Хэн?' гэж асуугаад охин рефлексээрээ эргэж харах шахав.Шигтгээ үргэлжлүүлж
-Яагаа вэ нөгөө ангийн золбин гар.Чамтай юм ярих гэж оролдоод байдаг ш дээ.Тэр харсаар л байна.
Эрдэнэтуяа бүр барайж хоёр гараараа нүүрээ сэвэн бослоо.
-Ёоо болио эндээс гарья.Тайван ч юм идэж чадсангүй.Тэр ч гэсэн зайлаасай!' гээд үргэлжлүүлэн ширээндээ суусаар байгаа Зулаад хандаж
-Хөөе Зулаа явья.Юугаа хийгээд суугаад байгаан? Хоолондоо цадаагүй юм уу?' гэхэд Зулаа суусан хэвээр
-Би ямар тамхи татах биш дээ.Юмаа идэж дуусчихаад түрүүлээд орж байя' гэв.Эрдэнэтуяа эргэж харалгүй
-Заза буцаж орохгүй байж магадгүй шүү.Аргалаарай!' гэсээр Шигтгээтэй хамт гарч одлоо.
Зулаа дунд зэргийн нуруутай тайрмал үстэй даруухан цагаан охин бол Шигтгээ урт тэгшхэн хөлтэй гоолиг нуруутай "будмал" хочтой нэгэн.Тэр сургуулийнхаа хамгийн сайн гоо сайханч бөгөөд Эрдэнэтуяа өөрийн гоо сайхандаа анхаарахын тулд түүнтэй нийлж хичээлээ хийлгэхийн тулд Зулааг хань татдаг гэдгийг нь бүгд мэднэ.Эрдэнэтуяа бол өөртөө зохисон махлаг хацартай дунд зэргийн нуруутай,урт үстэй царайлаг охин билээ.Түүний өөртөө итгэлтэй байдал,тоомжиргүй харц зэрэг нь их зантай гэдгийг нь илтгэнэ. Бардам их зангаа тэр өөрт байх ёстой нэг чимэг гэж эндүүрдэг болсоор уджээ.Охин саяхныг хүртэл ээжтэйгээ хоёулхнаа хотын төвд амьдардаг байсан боловч ээжийнх нь эгч эмэгтэй хүү охин хоёртойгоо хөдөөнөөс түр ирж тэднийд өдөр хоног өнгөрөөх болсон байна.Охин тэдэнд анхнаасаа дургүй байв.Тэдний байгаа байдал нь ядруухан тул өрөвдмөөр,эсвэл хэнэггүй,арчаагүй байдал нь үзэн ядмаар санагдуулж өөрийнх нь орон зайд халдаж байгаад тэсэхүйеэ бэрх болжээ.Хэлээд байхад өөрийнх нь биеийн алчуураар тэд нүүрээ арчих,хаа хамаагүй аяганд цай хоол аягалах,гараа ч сайн угаалгүй хоол хийж эхлэх зэрэг тэдний хийж байгаа үйлдэл нь түүнд огт таалагдахгүй бөгөөд уур нь хүрч ядаж байхад ээж нь хүртэл төрсөн эгчийгээ хүндэлж харьцах нь бүр галзууруулах шахна.Иймдээ ч охин байнга тэр гурваас өө хайж өөрийн дургүйцлээ харц,үйл хөдлөл,үг яриагаараа үргэлж илэрхийлэх ба тэрхэн мөчид тэдний гаргаж буй өөртөө итгэлгүй,байж суух газраа олж ядсан тэр өрөвдөлтэй царайг нь олж харж байж л тайвшралыг мэдрэнэ.Охин өөрийгөө тэдэнд ингэж хандаж болохгүй гэдгийг, бусдын нүдэнд ямар арчаагүй харагдахаа мэдэж байсан ч болихыг хүссэнгүй.Учир нь тэднийг зовоож,үргэлж өөрсдөд нь арчаагүй байдлыг нь мэдрүүлэх нь түүнд таалагдаж байв.Тиймээс хөөрхий гурвыг гэрээсээ яван явтал нь хяхан хавчиж, харцаараа бөндгөс хийлгэхээр бүрмөсөн шийджээ.Түүний энэ зан ээжид нь болон ээжийнх нь эгч мөн хүүхдүүдэд нь туйлын дарамттай байвч өдийг хүртэл тэвчсээр ирэв.Тэд Эрдэнэтуяагийн муухай аашийг намдана гэж найдсаар байлаа.Тэдний найдлага талаар болох болов уу?
Оройн 21 цаг.Одод үүлсээр халхлагдсан бүрхэг тэнгэрийн дор амьдрал намуухан үргэлжилнэ.Гадаа бүрий болжээ.Байрныхаа урд зогсох Эрдэнэтуяа дээш өлийн ажиглавал байрны бүх гэрэлтэй цонхнууд дунд цор ганц тэдний цонх тас харанхуй байгаа нь нэг л эвгүй бөгөөд гэр нь эзэнгүйг илтгэнэ.
"Хмммм ээж ирээгүй юм байх даа.Нөгөө юмнууд яг орцонд сууж байгаа юм байна л даа.Тэд ч өөр хаачихав дээ"
Охин ингэж бодон алхсаар лифтэнд сууж утсаа асаалаа.Тэр өдрөөс хойш утсаа унтраачихсан байсан бөгөөд одоо л асааж буй нь энэ.Ассан даруй янз бүрийн дугаараас залгасан мессежүүд дараалан ирж хажуугаар нь утасных нь сүлжээ уналаа.
"Хммм лифтэнд суухаар л сүлжээ уначих юм.Хэрвээ эндээ гацчихвал яаа гэж байгаа юм бол доо муу тэнэгүүд"
Охин ингэж бодож дуусаагүй байхдаа лифтний доргилтонд цочин хашгирч утсаа газар алдчихав.Тэр дэлбэрчих шахан цохилж буй бяцхан зүрхээ тайвшруулахаар гараараа дарж,айсандаа тас анисан нүдээ аажуухан нээвэл нүдэнд нь түнэр харанхуйгаас өөр юу ч үзэгдсэнгүй.Утас нь мөн хэдэн хэсэг болж хөл дор нь хөглөрөх тул гэрэл үл тусна.Тас харанхуй болон туйлын нам гүм байдал өөрөө түүн дээр айлчлан иржээ.
"Лифт!!! Тог!!!"
Охин энэ мөчид л тог тасарч лифт зогссоныг ухаарлаа.Ямар ч гэрэлгүй,ямар ч дуу чимээгүй аймшигтай бүгчим орчин түүнд хавханд орсон мэт л санагдуулав.
'Ингээд бүх юм дууслаа.Би эндээс ахиж хэзээ ч гарахгүй байх.Би удахгүй үхнэ!!!"
Тэр духан дээрх хөлсөө гараараа арчихын хамтаар урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй айдсын мэдрэмжийг мэдэрч гарлаа.Бүх юм хэвийн байгаа гэж дотроо найдан өөрийн толгой дотор ургаж буй элдэв муу ёрын зүйлсийг мартахыг хичээвч мартах гэж хичээх тусам байдал улам дордож орчин тойрон нь учир битүүлэг болж эхлэх нь тэр! Юу ч харахыг хүсэхгүй байсан ч харанхуй дундаас юу хайж нүдээ бүлтийтэл ширтээгээ тэр үл мэдэх ч нүдээ тормолзуулан ийш тийш харна.Чихэнд нь юу ч үл сонсогдох бөгөөд охин дотроо "орцонд хүн гарaaд ирээсэй эсвэл тог ирээсэй" хэмээн залбирч оюун ухаанаа төвлөрүүлэхийг хичээвч төвлөрөх нь битгий хэл байдал улам дордож байлаа.Тэр харанхуйд хэр удаж буйгаа мэдсэнгүй.Цаг хугацааны гажуудалд орсон мэт,бүх юм, амьдрал,цаг хугацаа зогсчихсон юм шиг л...Удсан ч гэсэн тэр өөрийн хоригдон буй хавхандаа дасаагүй хэвээр.Анхандаа амьсгал нь түргэсэн хамаг бие нь хөлөрч шээс нь хүрээд ч байгаа юм шиг санагдаж байтал удалгүй гэдэс дотор нь үй түмэн эрвээхий нисэлдэж байгаа мэт хачин оргиж хамаг булчин нь суларч өөртөө итгэлгүй арчаагүй байдал бүх биеийг нь бүрхэн авлаа.Охин айдсаас урсан гарсан нулимсаа арчаад ядаж гэрэл асаахаар хэдэн хэсэг болсон утсаа авахын тулд удаанаар доош суун хайж эхлэв.Лифтний хүйтэн шалыг хуруугаараа тэмтрэн утасныхаа хэсэг бүрийг хайх явцдаа тэр айсандаа улам атийжээ.Доош сууж байх хооронд хойно нь хэн нэгэн араас нь хараад зогсоод байх шиг санагдах бөгөөд хурдан босохгүй бол дээр нь суучих гээд ч байгаа юм шиг эсвэл араас нь тэврэх гээд байгаа юм шиг хачин мэдрэмж төрүүлж сандраана.Эхлээд утасныхаа их биеийг олсон охин баярлаж цааш хайсаар утасныхаа арын тагыг олов.
"Одоо баттерейг нь олоод л боллоо"
Охин хурдан гэгч нь гараараа газар тэмтэрсэн ч баттерей олдсонгүй тул "ардаа унажээ" хэмээн бодож эргэж харах гэснээ жийрхээд чадсангүй.Яагаад ч юм ямар нэгэн зүйл түүний дээрээс тонгойн юу хийж байгааг нь хараад байгаа мэт санагдана.
"Үгүй ээ.Миний ард хэн ч байхгүй.Юу ч байхгүй.Юунаас ч айлгүй эргэж хар.Би олох ёстой!"
Охин өөрийгөө зоригжуулж эргэж харан шал тэмтэрч эхлэв.Түүний хуруу ямар нэгэн зүйлд хүрлээ.Гэвч энэ баттерей нь биш хачин нойтон нялцгай зүйл байх нь тэр! Эрдэнэтуяа хашгиран гараа татаж өөрийгөө тэврэн уйлж гарлаа.Тэр юунд хүрснээ мэдээгүй ч лав олигтой зүйл толгойд нь орж ирсэнгүй.Харин ч эсрэгээрээ нөжирсөн цус,хүний дотор эд эрхтний ямар нэг хэсэг эсвэл ялгадас төсөөлөгдөж гарлаа.Энэ төсөөллийг нь дагаад юуных нь үл мэдэгдэх хачин өмхий үнэр хамрыг нь сэтлэв.
"Ээжээ ээжээ та хаана байнаа? Би айгаад байна.Намайг ирж авраач дээ"
Охин дотроо ээжийгээ дуудан мэгшүүлж гарав.
"Хийж байсан бүх муу зүйлс болон муухай занг минь уучлаач дээ.Би ахиж хэзээ ч тэгэхгүй ээ бурхан минь.Ээж минь намайг өршөө.Би ахиж хамаатнуудаа үзэн ядахгүй.Гуйж байна.Ахиж хэзээ ч тийм юм болохгүй"
'Түссссссс'
Охин нүдээ анин алгаа хавсраад залбирч байтал лифт яг л доош унах гэж буй мэт хүчтэй донслоод эргэн дээш явж эхлэв.Тэр нүдээ аажуухан нээгээд дахин гэрэл харсандаа туйлын их баярлав.Бараг л тамд оччихоод эргээд ирсэн мэт санагдаж гэрэл гэгээ гэдгийг ямар сайхан болохыг нь ахин нэг удаа шинээр мэдрэх нь түүнд гайхалтай байлаа.Баярлаж догдолсон охин доош хартал гарт нь мэдэгдсэн тэр нялцгай зүйл нь зүгээр л хэн нэгэн хүүхдийн хаясан цэлцэгнүүрт тараг байсан нь үнэхээр инээдтэй.Охин инээмсэглэж эргээд биеэ хэвийнээр мэдэрч буйдаа таатай байв.Гэвч нэг таагүй зүйлийг гэнэт мэдэрч өгзгөндөө гараа хүргэвэл нойтон байлаа.Өмхий үнэр бүгчим лифтээр тархан дотор муухай оргиулна.Охин баяр баяслаа эргэн гээж өөрөөсөө туйлын их ичиж санаа зовсондоо үсээ зулгаан дотроо хашгирч гарав.Хэрвээ өөрийг нь өмдөндөө дусаасныг хэн нэгэн ялангуяа нагац эгч болон хүүхдүүд нь мэдчихвэл яанаа гэхээс үнхэлцгээ хагартал айсан тэр зүгээр ч зогсож чадалгүй хавчигнан хөдөлж байтал
"ДИНН" гэх дуу зүрх палхийлгэлээ.
Лифт дөнгөж онгойтол Эрдэнэтуяа хар эрчээрээ гүйн гарч салганасан гараараа хаалгаа түлхүүрдэн гэртээ оров.Тэр угаалгын өрөөнд өөрийнхөө бохир завааныг цэвэрлэж байхдаа хаалганы чимээ болон хамаатнуудынхаа өөртөө итгэлгүй алхан орж ирэх хөлийн чимээг нь дургүйхэн чагнав.Тэд аажуухан гэгч нь хувцсаа тайлж өрөөндөө гэтэн ороод унтахаар хэвтэцгээсэн бизээ.
Шөнөжин уйлсаар улайтал хавдсан нүдээ үзэн ядсан Эрдэнэтуяа хаалгаа саван гал тогоондоо орж иртэл цай уун сууж байсан үеэл охин нь түүнийг харсан даруй огло харайн босов.Тэр сандралаа нуухгүйг хичээн түүнд нэг зүйл сарвайж
-Эрка энэ чиний утасны баттерей юу? Өчигдөр лифтэнд....
-Тиймэээ тийм.Баярлалаа!
Эрдэнэтуяа түүнээс баттерейгаа шүүрэн аваад угаалгын өрөөний хаалга таттал өөдөөс нь ээж нь гараад ирэв.
-Хүүе миний охион наад нүд чинь бүр хавдчихсан байна шдээ.Уйлчихсан юм уу?
-Зүгээрээ алив та холд.Би орьё.
-За яахавдээ миний охин.Юундаа ингэдэг юм.Ганц удаа гэдэс нь өвдөөд өмдөндөө
"ТАСССС"
Эрдэнэтуяа ээжийнхээ улайж чинэрсэн хацар болон өөрт нь туйлаас гомдсон нүднээс нь нулимс мэлмэрэхийг харж зогсоно.Тэр ээжийгээ өөрийн гараар алгадсандаа итгэж чадсангүй ч гарынх нь алга хорсон өвдөж байгаа нь түүнд мэдрэгдэж байлаа.Тэр юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсож байтал хэн нэгэн мөрнөөс нь угзарч өөрийн мэдэлгүй эргэн хартал
"ТАССС!"
Охин маш хүчтэй алгадуулж ёолон газар уналаа.Нагац эгчдээ унатлаа алгадуулсан Эрдэнэтуяа ичсэндээ ч тэр үү өөрийгөө өмөөрсөндөө ч тэр үү час улайн үсрэн босч ирээд
-Хөсрийн хувцастай гуйлгачин хүүхдүүдээ аваад манайхаас зайл муу хөдөөний авгай минь.Яг одоо!!! 'хэмээн хашгирлаа.
"ТАССС!!!"
Охин ээждээ алгадуулан газар уналаа.Тэр ээжрүүгээ гомдож үзэн ядсан харцаар төөнөвөл ээж нь нулимсаа барьж ядан
-Хүний зовлон ойлгодоггүй хаашаа янзын хүүхэд вэ чи? Би охиноо арай ч ийм гэж бодсонгүй.Битгий.муухай аашла гэж хичнээн удаа гуйлаа? Яаж байгаа юм бэ?
-Яаадаг юм.Үнэнийг нь хэлж байна.Та яагаад энэ хачин юмнуудаа байнга өмөөрөөд байдгийн? Би таны охин мөн юм уу? Үгүй юм уу?
-Чи миний охин бишээ.Би ийм ижилээ хэмлэсэн адгийн хүүхэдтэй хүн биш!
-Арайч дээ.Яаж ингэж хэлж чадаж байнаа та? Би таны охин биш юм байна тэ?
-Би чамайг муухай аашилахаа боль гэж хичнээн удаан гуйлаа? Юуны ч учир мэдэхгүй байж чи ингэж болохгүй!!!
-За тийм байна.Тэххх.Би ойлголоо.Би явлаа.Энэ өлөн новшнуудтайгаа сайхан амьдраарай за юу та?
-Юу гэнээ? Ямар гэнээ?
-ӨЛӨН гэжийн! ӨЛӨН!!! ӨЛӨН!!! ӨЛӨН!!! ӨЛӨН!!!
-Манайхаас яв чи! Ухаан ороод эргэж ирээрэй!
-Хэзээ ч эргэж ирэхгүй эээ баяртай!!!
Эрдэнэтуяа уураа захирагдан өөрийн мэдэлгүй явсаар нэг л мэдэхэд Шигтгээгийн байрны урд уйлчихсан сууж байлаа.Хажууд нь хувцас,цүнхнүүдтэй чемодан нь байв.
Үдшийн 00 цаг.Дотор.Шигтгээгийн гэрт.Охин нүдээ анин хэвтэх бөгөөд шигтгээ нүүрэнд нь маск тавьж өгнө.
-Хммммм чи тэгээд гэртээ очихгүй гэж шийдээ юу?
-Ахиж очихгүй ээ.
-Ээжтэйгээ ч ахиж уулзахгүй гэж үү?
-Тиймээ.Ахиж хармааргүй байна.
-Хмммм.Тэгээд хаана яаж амьдрах гэж байгаа юм бэ?
-Танайд л амьдрана даа.
-Юууу?
-За тоглосон юмаа.Чи бүр өөрийгөө хар даа яг үхлээ.Би юу гэж танайд амьдарч байдгын.
-Тэгээд харин яах гэж байгаа юм бэ?
-Байр хөлслөнө өө.Надад мөнгө байгаа.
-Хөөх тийм үү? Хэд байгаан?
-Хоёр сая төгрөг байгаа.
-Wow! Ямар саятан юм бэ? Заза найз нь харин чамд бүр санаа зовоод байлаа ш дээ.Одоо л амрах гэж.
-Яг надад санаа зовсон уу?
-Тэгэлгүй яадын бээ.Найз нь л чамайг ганц боддог шдээ.Чи одоо надаар маск тавиулаад байж л байгаа биз дээ?
-Заза тийм бол сайн л байна.Цаана чинь утсанд дуудлага ирсэн байна уу хар даа?
Шигтгээ Эрдэнэтуяагийн утсыг хэсэг оролдоод
-Нэг ч дуудлага ирээгүй байна.Ээж чинь ч чамайг санахгүй байгаа бололтой'гэв.
Охин босч ирээд Шигтгээг тэврэн уйлж гарав.
-Ээж яаж чадаж байнаа? Би маш их гомджийн.
-Хаарин тиймээ.Гомдмоор юмаа.Миний найз одоо тайвшир за юу? Найз нь нэг хүн байр түрээслэх гээд байгаа талаар дуулсан.Их гоё байр гэсээн.Хоёулаа маргааш явья за?
-За ойлголоо....
Эрдэнэтуяа өөрөө уйлж буй ч түүний тэвэрч буй Шигтгээгийн баярлаж эсвэл гуниглаж байгааг хэн ч мэдэхгүй.
"Найз нь нэг хүн байр түрээслэх гээд байгаа талаар дуулсан.Их гоё байр гэсээн...."

Хоёрдугаар хэсэг
Нэгдүгээр сар.Өвлийн оюутны амралтын үе.Хар ажилчин Хонгороо багын найз Баатартайгаа хамт дуудлагаар нэгэн айлын ханыг замаскдаж обойг нь солихоор ирчихээд нэг хонох гэж байлаа.Энэхүү байр нь 1960-аад оны үеийн загвараар баригдсан байр бөгөөд таазандаа сийлбэртээ урт корридортой,ханын гоёмсог хүрээтэй том жижиг хоёр өрөөтэй гал тогоо болон 00-ын өрөө тусдаа давгүй сайхан байр байв.Байрны эзэн тэдэнд давгүй үнээр багахан засвар байрандаа хийлгэхийг санал болгосон тул тэд татгалзсангүй.Үдшийн бүрий болсон хойно оройн хоолоо идчихээд тамхи татан суух хоёр залуу байрны ханыг хараад гайхширна.Хоёр өрөө байрны хана болон таазны зарим хэсэгт хурц хумсаар нэвт нэвт маажчихсан мэт ул мөр хаа сайгүй ажиглагдана.Хонгороо түрүүлэн ам нээж
-Юу бүх обойг нь ингээд замасканд нь мөр гартал самардчихдаг байнаа? Тэр таазыг хар даа? Таазанд нь хүртэл хумсны мөр байгааг харж байна уу?
-Тиймээ харж байна.Муур байж болох юм.Жаахан хүүхэд обой хуулдаг ч ингэж хаа сайгүй маажина гэж баймааргүй л юм.Чи ер нь эзнээс нь асууж үзсэн юм уу?
-Асуух нь асуусаан.Гэхдээ юу ч хариулалгүй сайн засварлаарай гээд л хагас мөнгөө өгөөд явсан шд.Тэгэхээр нь нээх юм дуугараач үгүй.Ер нь юу ч байсан дуугүй л хийчихээд л явъя тэ?
-Тиймдээ олон юм шалгааж уурыг нь хүргэх хэрэггүй.Юу ч болсон бай бид хоёрт ямар хамаатай биш.Өнөөдөр бүх обойгоо хуулаад замаск обой хоёроо аваад ирсэн юм чинь маргааш өглөө эрт босоод шууд ажлаа эхлий тэгэх үү?
-Тэгье ээ.Одоо унтаж амаръя.
Уул нь шөнө дунд болсон тул Баатар унтаж баймаар.Гэвч тэр дээрээс нь хурц гэрэл тусах ямар ч хаалга ба цонхгүй дөрвөлжин хананы дунд цор ганцаархнаа зогсолтгүй хана замаскдана.Хонгороо хаана байгаа нь үл мэдэгдэх бөгөөд ямар ч байсан түүнтэй цуг энэ өрөөнд алга.Тэр яагаад дөрөвхөн ханыг ийм удаан замаскдаад байгаагаа ойлгохгүй байгаа ч нэг ханыг дуусгасны дараа эргээд харахад түрүүн замаскдсан хананд нь цус шүүрсэн хумсны мөр гарчихсан байх ажээ.Тэр хэсэг гайхах боловч үргэлжлүүлэн уйгагүй замаскдана.
"Яагаад энэ дөрвөн ханандээр цусан мөр гарч ирээд байгаа юм болоо? Замаскдаад эргээд л гарч ирээд байх юм"
-ХҮҮЕ БААТРАА ДУУСААГҮЙ БАЙГАА ЮМ УУ?
Баатар цочин эргэж харвал ард нь Хонгороо хаанаас ч юм гараад ирчихсэн инээгээд зогсч байлаа.Тэр гартаа барьсан цагаан,улаан,хар гэсэн гурван өнгийн обойгоо түүнрүү сарвайж 'чи сонго' гэж асуусан харцаар харна.Баатар ам нээж
-Алийг нь наах юм бэ? гэв.Хонгороо инээмсэглэн
-Цагааныг нь сонговол тэр ахиад л маажаад хаячих байх.Тэгээд ханан дээр цусан мөр татна.Улаан байвал тэр цус байна гэж бодоод бүр галзуурах байх.Харин хар байвал тэр маажихгүй.Баатар 'тэр' гэж хэний талаар хэлээд байгааг нь мэдэхгүй байсан ч ханыг ураад байгаа хэн нэгэн гэж ойлгов.
-Заз тэгвэл харыг нь сонгочихъё.
Баатар ингэж хэлээд урагш хартал ханан дээр "Намайг тарчлаахаа боль!" гэж хэн нэгний цусаар эрээчсэн бичгийг харах нь тэр! Тэр мэл гайхан Хонгороос юу болоод байгааг асуухаар эргэн хартал ард нь хэн ч алга байлаа.Баатар гэнэт л ухаан орсон мэт хаалга ч үгүй дөрвөн хананы дунд яаж орсноо гайхаж цаашлан Хонгороо хаачсан юм болоо гэж өөрөөсөө асуун ямар ч нүх сүвгүй дөрвөн хананы дунд эргүү төлөг шиг эргэлдсээр нэг л мэдэхэд "Би эндээс гарч чадалгүй үүрд үлдчих юм биш байгаа даа?" гэсэн хачин гүн айдаст автаж орхив.Толгой нь эргэн дотор нь бачуурч амьсгалахын аргагүй бүгчимдэхийн сацуу дээрээс нь тусах хурц гэрлийн чийдэн нүдийг нь хорсгоно.Баатар дөрвөн ханан дундаас хурдхан гарахын асар их хүслэнд автаж ханыг байдаг хүчээрээ хашгирч өшиглөн цохиж,мөрлөж тэр ч бүү хэл хуруу хумсаа зулгартал маажиж гарлаа.Тэр өөрийнх нь дотроос аймшигтай эзэмдэх гарах хүсэлдээ автан хумсаараа ханыг самардаж байтал ард нь залуухан эмэгтэйн шаналан хашгирах дуу чихэнд нь хадав.Залуу энэ дуунаар яаран эргэж харвал өөдөөс нь харсан хананы ёроолд бяцхан нүх гарчихсан байх бөгөөд тэр нүхний цаанаас хуруунууд нь нил цус болсон турьхан гар зүтгэн цухуйж байх нь үзэгдээд ямар нэг зүйлд хүчтэй угз татагдан цааш далд орлоо.Тэр мөчид өнөөх эмэгтэйн хашгираан бүрх зүрх зүсэм болж хувирсан агаад шалан дээр цусан хүрээ татуулсан хумсны гүн мөр гарсан нь тэр эмэгтэй хичнээн амь тэмцэж байсныг илтгэнэ.Баатар юу болоод буйг бүр ойлгохоо байж газар атиралдан уналаа.Пракетан цагаан шал сэрүүхэн бөгөөд таатай санагдсан тул тэр нүдээ анин болж буй бүхнийг мартаад зүгээр л унтахыг хичээв...
-Хөөе Баатраа сэрээрэй хөгшөөн.Өглөө болчихож!
Баатар энэ дуунаар цочин сэрвэл Хажууд нь Хонгороо инээчихсэн тамхи татаад сууж байв.Цонхны цаанаас нар мандана.Тэр дэлгүүрээс авчирсан шинэ түмний кола ундаагаа задалж хэд залгилчихаад түүнд өглөө.
-Мань нь тайван унтаж байхад нь цочоочихов уу яав? гайгүй юу? Энэ ундаа уу.
Баатар эргэн тойрныг харж бүх юм хэвийн байгааг мэдэрмэгцээ тайвширч уртаар хүйтэн ундаанаас хэд хүчтэй балгалаа.Тэр одоо амнаасаа үг унагахтай болсон тул гудсан дээрээсээ босох зуураа
-Зүгээр зүгээр.Харин ч их унтчихаж.Цаг хэд болж байна?
-9 болж байна.Нээрээ чи шөнө олигтой унтахгүй тийчлээд байсан шүү.Уул нь гайгүй хөдөлгөөнгүй унтчихдаг биздээ?
-Мэдэхгүй ээ.Шөнөжингөө замаск хийж байна гэж зүүдэллээ хэхэ.
-Хаха балай юм заза ажлаа эхэлье.Өнөөдөртөө амжихаа байлаа.
Өдрийн 14 цаг гэхэд хоёр залуу өглөөнөөс хойш ноцолдсоны хүчинд замаскаа дуусгачихаад амраад сууж байлаа.Баатар ам нээж
-Өчигдөр уулздаг хүн чинь энэ байрны жинхэнэ эзэн нь юм уу? Эндээ амьдардаг гэнэ үү? хэмээн асуувал Хонгороо
-Өөрөө амьдардаггүй зүгээр түрээсэлдэг л гэж байна лээ.Яасан чи түрээслэж амьдармаар байгаа юм уу?
-Үгүй ээ зүгээр л асууж байна.
Энэ хооронд Хонгорын утас дуугарч тэр Хэн нэгэнтэй хэдэн хормын турш ярилцсаны эцэст утсаа салгаад Баатарт хандан
-Маньд нь чухал ажил гарчихлаа.Нэг хүнтэй гялс уулзчихаад ирье хэмээн хөл нь газарт хүрэхгүй баярласаар гарч одов.17 цаг болж гадаа бүрэнхий болох дөхжээ.Өглөөний замаск хатаж эхэлсэн тул Баатар обойгоо нааж эхлэхээр шийдээд цаасан хайрцагтай обойгоо задалж үзтэл алтан шаргал өнгийн цэцгэн хээтэй обой болон хонхон цэцгийн хээтэй цайвар өнгийн хоёр обой байлаа.Баатар тэрхүү хоёр обойг уртааш нь ээлжлэн солбиж наахаар шийдэж хананы нэг талаас эхлэн нааж гарав.Обойнууд болон цавуу нь сайн чанарынх тул түргэн наалдаж хурдан хатах шинжтэй байлаа.Овоо хэдэн обой наасны дараа гэнэт гэдэс нь эвгүйрхсэн тул мань эр хэсэг амарч мөн бие засахаар 00 оров.Тэр өчигдрийн зүүдээ хальт санаж тайван гэгч нь тамхи баагиулан 00-д сууж байтал хэн нэгэн хаалгаар орж ирээд буцаад хаах чимээ сонсов.Баатар Хонгорыг ирж байна гэж бодон
-Яг обой хатаж байх хооронд ороод ирэх юмаа.Одоо наадах чинь салхи үзээд хатахгүй дээ" гэж хэлээд хариу хүлээтэл хэн ч юу ч дуугарсангүй.Баатар үргэлжлүүлэн чимээ чагнаж байтал цонх онгойх чимээ болон обойг хананаас хүчтэй хуулж авч буй түрэмгий чимээг сонслоо.
"Энэ одоо хэн бэ? Арай гэж наасан хэдийг маань хэн хуулаад байнаа? Хонгор ингэмээргүй юм даа.Арай танихгүй итгээд эсвэл жаахан хүүхэд ороод ирсэн юм биш байгаа" Тэр ингэж бодох зуураа түрийвч болон утсаа том өрөөнд ил байгааг санаад бушуухан өмдөө татаж 00-оос гарч ирлээ.Сандарсан Баатар хоёр харайн том өрөөнд орж ирээд хэнийг ч харсангүй.Том өрөөнд хэн ч байхгүй байсан тул тэр обойгоо нааж буй жижиг өрөөндөө түргэн түргэн алхлаж ортол хачирхалтай нь жижиг өрөө ч мөн хоосон байлаа.Цонх онгорхой байх бөгөөд нимгэн хөшиг нь сэвэлзэнэ.Хананд наачихсан байсан обойнуудынх нь зарим нэг нь замасктайгаа хуулран газар унажээ.Баатар юу болоод буйг гайхан байрныхаа өнцөг булан бүрийг нэг бүрчлэн шалгаж үзсэн ч хүний ул мөр олсонгүй.Тэр юу болоод байгааг ойлгохоо болив.
"Хаалга нэг л дуугараад ахиж дуугараагүй дээ.Хэн орж ирээд хаагуур гараад явчихав аа?"
Баатар хаалган дээр явж очин шалгаж үзтэл хаалга нь гаднаасаа түгжээтэй байх нь тэр.Тэр юу болоод байгааг асуухаар яаравчлан Хонгор луу залгаж болсон бүх явдлыг хэлэв.
-Байна уу Хонгороо чи хаалгаа гаднаасаа түгжсэн үү?
-Тиймээ чамайг байгааг мартаад түгжээд явчихсан байна лээ.Яасан гарах гээ юу?
-Үгүй ээ сая тамхи татаад 00-д сууж байсан чинь ялтачгүй хаалга дуугарч нэг хүн орж ирэх шиг болсон юмаа.Би чамайг ирсэн юм байх гэж бодохгүй юу.Тэгсэн чинь цонх онгойж наасан байсан обой хуурч унах чимээ гарахаар нь гайхаад гараад иртэл цонх онгорхой хамаг наасан обойг хуу татаад хаячихсан байна.Тэгээд хамгийн гол нь энд хүн алгаа.Хэн ч алга.
-Юу? Чи сая гаднаас хүн орж ирсэн гээ биз дээ?
-Харин хэн нэгэн орж ирээд цонх онгойлгоод обой хуулаад хаячихлаа.
-Тэгээд яагаад хэн ч байдаггүй юм? Тэр чинь гараад явчихсан юм бишүү?
-Нэгт хаалга гаднаасаа түгжээтэй байна.Хоёрт би тэрнийг гарах чимээ юу ч сонсоогүй.Тэр угаасаа гарч амжихааргүй байсан.
-Хаха чи тоглоод байгаа юм уу? Тийм юм гэж юу байсан юм бэ? Ямар долоон давхрын цонхоор гарч явалтай нь биш дээ тэр чинь
-Эзэн нь бас өөр түлхүүртэй байхаа? Орж ирээд ингээд хамаг обой хуулчихна гэж баймааргүй юмдаа.Тэглээ ч гэсэн гарч явахыг нь сонсоогүй.Заза чи түргэн ирээрэй би эзэнтэй нь яриадхья.
Баатар байрны эзэн рүү залгалаа.Удалгүй байрны эзэн харилцуур авч уужуу тайван баргил хоолойгоор
-Байна уу? гэв.Баатар түүний хоолой болон цаана нь юу дуугарч байгаа, хаана байгааг нь сайн чагнав.Утасны цаана хүүхдүүд тоглох болон аяга тавга харших дуулдана.Мөн "миний охидууд хоолоо идэцгээгээрэй" гэх эмэгтэй хүний дууг сонслоо.
-Өө байна байна.Сайн байна уу ахаа.Танай байранд дотор засал хийж байгаа залуу байнаа.Танд илүү түлхүүр бий юу?
-Сайн сайн.За ажил давгүй юу хө?
-Давгүй давгүй.Талдаа орж байна.Та илүү түлхүүртэй юу?
-Илүү түлхүүр байхгүй ээ ахийн дүү.Ганц түлхүүртэй юмсан.Арай хаячихаагүй биз?
-Үгүй ээ зүгээр л асуусан юмаа.
-Аан заза.Ажлаа яаралгүй тайван хийгээрэй ахийн дүү.Дуусчихаад залгана биз.-------
Баатар хэсэг зуур бүрэнхий болж буй орчлонг цонхоор ажиглан өөрт нь юу тохиолдоод байгаа талаар хэсэг бодлоо.Тэр хэсэг бодсон ч болсон зүйлийн учрыг олж чадалгүй гайхшаа барав.Эцэст нь урдах ажил нь илүү чухал байсан тул тэр өөрийгөө хий юм сонссон бөгөөд цавуу муу түрхсэн тул обой өөрөө хуурчихлаа хэмээн өөрийгөө ятгаж онгорхой байсан цонхыг хаачихаад хуурчихсан байсан обойгоо эргээд нааж эхлэв.Нэг хийсэн зүйлсээ дахин хийх нь түүнд төвөгтэй байсан ч шантралгүй нааж дуусгачихаад дараагийн обойнууддаа цавуу түрхэн уйгагүй нааж байлаа.Хэсэг хугацааны дараа тэр нэг талын ханыг бүтэн наачихаад эсрэг талын хана руу шилжин ороод үргэлжлүүлэн ажиллаж гарав.Тэр ингэж хичээж байгаа нь ажиллах урам зориг нь дүүрэндээ биш түргэн дуусгачихаад бушуухан явах хүсэл нь төрж буйтай холбоотой.Дээрээс нь гадаа харанхуй болсон тул түүнд нэг л эвгүй мэдрэмж төрнө.
"Энэ Хонгороо хааччихав аа? Яваад бараг дөрөв таван цаг болчихлоо.Хурдхан нааж дуусгачихаад явах юмсан.Энд нэг л баймааргүй санагдчихлаа.Унтахгүй хийж дуусгачихаад шөнө ч болов явна аа.Аягүй бол нөгөө муу ёрын зүүдээ зүүдлээд унтаж чадахгүй байх."
"САРХХХХХ!!!!"
Гүн бодолд умбан юмаа хийж байсан Баатар чанх ард нь гарсан саяны чимээнд навтасхийтэл цочин арагш эргэж хартал түрүүн наасан байсан обойных нь тал нь хууларчихсан газар унжиж байх нь тэр!
"СҮРХХХХХ!!!!"
Хажууханд нь хэн нэгэн байгааг зөнгөөрөө мэдэрсэн даруйд салганаж байтал түүний нүдэн дээр нь ахин нэг обой хий зүйлд угз татуулан урагдаж газар уналаа.Энэ мөчид хэнхдэг цээжнээс нь дэлбэрч гарах нь уу гэлтэй хүчтэй цохилж буй өөрийн зүрхний цохилтыг Баатар бараг сонсов.Хүнгүй хов хоосон байранд өөрөөс нь гадна өөр хэн нэгэн байгааг тэр мэдэрч ар нурууных нь шар үс босоод ирэхийн хамт гадаах хаалга түгжээтэй байгааг санан байрнаасаа огт хөдөлж чадалгүй хөшчихөв.Тэр яахаа мэдэлгүй урагдсан обойгоо харан зогсч байтал түлхүүр "тор тор" хийж хаалга удаанаар чахран онгойх чимээ гарлаа.Баатар "хэн орж ирж байгаа юм болоо хэмээн" хаалга руу айсан нүдээр хартал Хонгор хаалганы завсраар толгойгоо хачин гилжийлгэсээр цухуйлгаж нарийхан хоолойгоор
-Орж болох уу ноён Баатар аа? Би хатагтай сүнс байна.Өнөө шөнө тантай цуг хонох гэсэн юм" гэж хэлээд хахаж цацан инээсээр орж ирсэн боловч том өрөөний зүг хараад инээхээ болилоо.Тэр том өрөө лүү хэсэг ширтээд
-Баатраа тэнд хэн байгаа юм бэ?
-Энд ямар нэг юм байна.Хоёуулаа бушуухан явья.Энд ямар нэг юм байна гээд байна ш дээ!!!
Хонгор том өрөөний булангаас тусах Уртаа гэгчийн үсээ задгайлсан нүцгэн эмэгтэй хүний сүүдрийг харж зогсоно.Сүүдрийн бие галбир гайхалтай төгс ажээ.Хонгор сүүдрээс айх нь битгий хэл харцаа салгаж чадалгүй ховсдуулан түүний зүг явж эхлэв.Баатар Хонгорыг гайхан харах ба тэр өөрийгөө удирдаж чадахгүй байгааг ойлгов.Харамсалтай нь Хонгор том өрөөнд ойртох агшинд Сүүдэр цааш нахилзан алхсаар үгүй болж бүр яван ороход нь юу ч үгүй болсон байв.Удалгүй Хонгор толгойгоо барин газар унаад ёолж эхлэв.Түүний толгой заадсаараа задрах нь уу гэлтэй өвдөх ба нүднээс нь нулимс асгарна.Баатар энэ үед найзынхаа зовлон шаналалд ухаан орж хувцас цүнх болон бусад зүйлсээ хам хум аваад Хонгорыг чирсээр байрнаас гарах гэж оролдов.Хонгор үлдэх гэж зүтгэн уйлж
-Намайг орхи.Энд үлдээ.Тэр их зовж байна.Би түүнийг мэдэрч байна.Намайг үлдээ!!!! хэмээн хашгирна.Баатар түүнийг хүчтэй алгадан
-Алив ухаан ор л доо.Хоёулаа явья!!!! хэмээн хашгирна.Хонгор эхэр татуулан уйлж
-Тэр шөнө эргэж ирнэ.Тэр надтай ярилцана гэсэн.Надаас үлдээч гэж гуйсан.Би энд үлдэнэ!!!! хэмээн хашгирсаар байсан ч Баатар түүнийг чирч гулдачсаар байрнаас гарч одов.Байрнаас гарснаас хэдэн хормын дараа орцонд хэсэг суугаад Хонгор буцаж ухаан орсон бөгөөд тэр нулимсаа арчаад
-Эндээс явцгаая.Тэгээд ахиж хэзээ ч эргэж ирэхгүй шүү! гэж хэлсэн юм.Тэд ийнхүү ажлаа дуусгалгүй энэхүү учир битүүлэг байрыг хаяж одсон ч хэн нэгэн тэдний өмнөөс ажлыг нь дуусгасан нь тодорхой....
Удаан хугацаанд эзэнгүй байсан хөлсний байр бороо орсон жихүүн өдөр дахин шинэ эздээ угтав.Эрдэнэтуяа Шигтгээгийн хамт шинэ байран дотроо инээмсэглэн зогсоно.Эрдэнэтуяа Шигтгээд хандан
-Хэхэ арай том ч юм уу? хэмээн асуувал Шигтгээ нүдээ хялайлган
-За яалаа гэж дээ.Хямдхан бас гоё байр байгаа биз дээ?
-Гоё нь ч гоё л байна л даа.Гэхдээ жаахан том юмаа.
-За чи тэгээд үргэлж ганцаараа байхгүй шдээ.Би найз залуутайгаа ирж хонож байна.Тэгэхдээ тусдаа өрөөнд унтана.Аягүй бол шөнө нь чамайг унтуулахгүй байж магадгүй хихи.
-Тавилгагүй гэсэн чинь тавилгатай байсан юм байна ш дээ тэ? Ер нь бол надад таалагдаж байнаа.
-Таалагдахгүй яахийн найзынх нь олсон байр юм чинь.
-Заза баярлалаа найзаа.Гэхдээ хэрвээ ямар нэг юм болоод гарахаар болбол мөнгөө буцаагаад авч болох болов уу?
Түүний энэ асуултанд Шигтгээ цочсон мэт сонин хараад
-Юу болно гэж?
-Үгүй яахав хэрвээ ээж намайг олоод харь гэвэл би яах болж байнаа?
-Нэгэнт л мөнгөө бөөнд нь өгчихсөн юм чинь одоо яах ч аргагүй ээ найзаа.Гэхдээ бүүр болохгүй бол найз нь гуйнаа за?
-За тэгээрэй баярлалаа.
-Хаха чи чинь яасан даруухан болчихов оо? Алив фейс орж нөгөө хэдээ дууд л даа.Өнөө орой бут авцгаана гэж яриа биз дээ?
-Тэр мэдээж шдэ хаха.Орой болох хаа ч байсан юм.Бороо зогсохоор хоёулаа гарнаа.
-Заза тийм байлгүй дээ.Алив үнсий
Эрдэнэтуяа шинэ байрандаа орсон шөнөө найзуудтайгаа шөнөжин цэнгэлдэж хонолоо.Маргааш нь унтаж унтаж өдөр боссон тэд хоол идэхээр гарцгаасан ч үргэлжлүүлэн зугаацсаар шөнө дунд тарцгаав.Уул нь тэд үргэлжлүүлэх гэж байсан боловч зам дээр осол гарахыг хараад сэтгэл нь хачин болцгоосон тул өндөрлөхөөр шийджээ.Хэн байсныг нь сайн харахад хэтэрхий хол байсан тул тэд ямар азгүй нь дайруулчихав даа хэмээн бодоод л өнгөрцгөөв.Эрдэнэтуяа янгинах толгойгоо барин байрлуугаа алхах бөгөөд Шигтгээ найз залуугаа сугадан хойно нь гуйвж алхана.Найз залуу нь Шигтгээг цаг мөч бүр л үнсэж үнгэлэх бөгөөд Эрдэнэтүяа энэ байдлаас нь бараг залхаад байлаа.Байрандаа орж ирсэн хойноо Эрдэнэтуяа жижиг өрөөндөө унтахаар орж Шигтгээг найз залуутай нь том өрөөндөө үлдээв.Шөнө дунд.Охин хэр удаан унтсанаа ч мэдэлгүй гэнэт сэрэв.Толгой нь аймшигтай өвдөж ам нь цангах ба хажуу өрөөнд Шигтгээгийн дуу хадна.Түүний дотор муухай оргиж бөөлжмөөр санагдсан тул босч 00-ийн өрөө лүү гуйван алхсаар орж жорлонгийн суултуурт нүүрээ наан бөөлжиж гарав.Ууж идсэн бүх зүйлсээ амаараа гаргасны дараа дотор нь уужирч арай дээрдсэн тул тэр гал тогоо руу орж ус уулаа.Цэв хүйтэн ус уух нь дотор онгойлгож ам цангахыг болиулах ч газар дайвалзуулан эргүүлээд согтоох мэт.Эрдэнэтуяа буцаж гуйван алхсаар орондоо орсон хойноо нүднийхээ буланд мэлтийх гэрлийг харснаа галтогооны гэрлээ унтраахаа мартсанаа саналаа.Буцаж галтогоо руугаа явж гэрлээ унтраах түүнд дэндүү залхуутай санагдсан тул тэр чигт нь хаяаад нүдээ анив....
Хичнээн удаан унтсанаа мэдээгүй ч тэр дахиад л сэрчихэв.Өрөө нь харанхуй бөгөөд цонхруугаа харвал гадаа шөнө дунд хэвээр.Энэ удаа дотор нь муухай оргиж ам нь цангасангүй.Харин галтогоонд хэн нэгний мэгшин уйлах дуу түүнийг зүүд нойрноос нь сэрээжээ.Эрдэнэтуяа гайхан босч галтогоо руугаа аажуухан алхснаа ханан дээр нүцгэн эмэгтэйн сүүдэр байхыг олж харав.Нүүрээ алгаараа дараад уйлж байх тэр эмэгтэйн сүүдрийг харсан Эрдэнэтуяа дотроо "Шигтгээ байна.Тэр яагаад уйлаад зогсож байгаа юм болоо? Дээрээс нь нүцгэн? Найз залуу нь гомдоочихсон юм байх даа муу новш чинь" хэмээн бодсоор галтогооруугаа алхаж ороод өрөөг тойруулан харсан ч тэнд хэн ч байсангүй.Уйлах чимээ ч гэнэт байхгүй болчихов.Охин эргээд сүүдэр байсан зүг харвал алга болсон байлаа.Тэр яаран том өрөөндөө орвол Шигтгээ найз залуугынхаа цээжийг дэрлээд тухтай нь аргагүй унтаж байх нь тэр.Найзыгаа харж тайвширсан ч охин буцаж очоод галтогооныхоо гэрлийг унтраахаас нэг л жийрхээд явчихав.Гэлээ ч гэсэн түүний толгой нь ангалзаж нүд нь анилдаад байсан тул тийм ч сүртэй ухаж бодохыг хүссэнгүй."ЮУН СҮҮДЭР ВЭ? БАС ДУУ ХООЛОЙ.БИ ХИЙ ЮМ ХАРЖ БАС СОНСЛОО ГЭЖ ҮҮ? ЭНЭ АРХИНЫХ УУ? Хммм заза тэнэг юм бодохоо боль доо.Энэ согтуугийнх байх.Дэмий зүйл бодолгүй зүгээр л тайван унтья." Эрдэнэтуяа ингэж өөрийн үзсэн харсан бүхнээ архинд тохоод хээвнэг галтогооныхоо гэрлийг унтраачихаад бүх хувцсаа тайлан орондоо орж нам унтлаа.Энэ нь ч түүнд дээр байсан биз.Учир нь тэр цаашдаа энэ байшинд гав ганцаархаа амьдарна шүү дээ.
Шөнө дунд 3,4-р хорооллын зам дээгүүр ганц нэг машинууд галзуу мэт давхилдан өнгөрнө.Нэгэн хижээл насны эмэгтэй ийш тийш хүн бүр лүү сэтгэл зовнисон харц шидлэн шөнийн амьдрал дундаас хэн нэгнийг хайж явна.Шөнө ч нойр нь хүрэлгүй хөлөө чилтэл алхаж яваа түүний нүдэнд гэнэт хайж яваа хүн нь өртөж сэтгэл зүрх нь баяр болон айдсаар дүүрээд явчихав.Тэр өөрийн эрлээ олсондоо баярласан ч дахиад алдчихвий гэж их түгшиж байлаа.Түүний хайж байсан хүн нь хажууханд нь биш хоёр урсгалтай замын цаана байсан тул тэр алдахаас зам дээгүүр анхаарал болгоомжгүйгээр өөрийн эрхгүй гүйж гарлаа.Уг нь уулзахад ойр байсан ч түүнд аз дутжээ.Ухаан мэдрэлээ алдан гүйж явсан эмэгтэй хүчтэй сигналын дуунд цочирдон зам дээр зогтусахдаа нүдийг нь гялбуулах гэрлийг л гараараа хааж байлаа.

3-р хэсэг
Гадаа нар жаргах дөхжээ.Эрдэнэтуяа Шигтгээ хоёр хичээлээ тарчихаад өндөрлөөгүй байгаа байрны найраа үргэлжлүүлэхээр гунхацгаана.Хөлсний байрандаа орсноос хойш тав хоног өнгөрч энэ хугацаанд Эрдэнэтуяа тасралтгүй гадаа доторгүй ууж идэн наргиж зугаацаж байлаа.Хэдэн өдөр тасалчихаад өнөөдөр л хальт хичээлдээ ирж харагдчихаад буцан яваа нь энэ юм.Охин алхан явахдаа сэм сэм ээжийгээ өөрийг нь харж байгаа болов уу хэмээн ажиглана.Гэвч ээж нь харагдсангүй.Тэд алхсаар удсан ч үгүй ядарч замын хажуугийн сандал дээр түр амрахаар хөлөө солбин сууцгаалаа.Шигтгээ утсаа гарган найз залуу руугаа залгав.
-Байна уу хайра тарчихлаа ш дээ.Чи минь хаана явна? Заза хүлээж байя хурдлаарай үнжий
- - - -.
Эрдэнэтуяа жаргаж буй нар луу ширтэн санаа алдаж
-Найз нь бүр залхаж байнаа.Хэдий болтол ингэж зугаацхийн юм бэ?
Эрдэнэтуяаг сонсоод дуу сонсон толгойгоороо бүжиглэж байсан Шигтгээ царайгаа ярвайлгав.
-Юу яриад байгаа юм бэ найзаа гоё л байгаа биз дээ? Би чамайг ганцаардуулахгүй гэсэндээ л энэ бүхнийг хийгээд байгаа штээ.
-Тэр ч тийм л дээ.Гэхдээ найзаа жоохон замбараатай байя тэгэх үү? Тэр нэг хэн хэн ч билээ дээ хачин залуус байсан даа.Найз нь тэд нараас чинь айгаад байна.Ахиж битгий авчраарай за юу?
-Хаха яасийм бэ хөгжилтэй л залуус байгаа биз дээ?
-Мэдэхгүй ээ.Нил сахал үл,шивээс болсон аймар том бие том гартай хачин бүдүүн хоолойтой яг бух шиг сонин л залуус байна лээ.Яаж яваад тийм сонин юмнуудтай танилцчихдаг байнаа? Тэгээд бүр манайд аваад ирдэг байна шүү.Тэд чинь нэг ирчихээд явахгүй бол яах юм бэ?
-Зүгээр дээ найзаа тэд чинь миний сайн найзууд.Чамайг яах ч үгүй за юу? Зүгээр л инээж хөөрөөд гоё бай л даа.
-Ммммм бас найз нь ээжийгээ санаад байна.Ээж дээрээ очмоор байна.
-Хнннн ээжийн эрх охин юм даа чи.Өөрийн гэсэн гэр оронтой болчихоод юун ээж яриад байнаа? Ээж чинь чамруу залгахгүй байхад чи өөрөө түрүүлж очоод шал дэмий ш дээ.Би лав тэгэхгүй байсан.Тэглээ ч нөгөө өмхий ах дүүс чинь одоо болтол байгаа биз.
-Ммммм мэдэхгүй юм даа.
-Заза бүр болохгүй бол хэд хоногоос ээж дээрээ очихгүй юу дөө.Гэхдээ өнөөдөр л биш шүү.Өнөөдөр чи надтай хамт ок?
-За ойлголоо доо.
Эрдэнэтуяа ингэж хэлчихээд санаа алдан хажуу тийш харвал өөр лүү нь байнга харж байдаг нөгөө ангийнх нь залуу өөрийг нь чиглэн ирж яваа үзэгдэв.Охин түүнээс бушуухан нүүрээ буруулж урагш харлаа.Шигтгээ мөн түүнийг харсан бололтой охины чихэнд
-Нөгөө халтар чинь ирж явна.Одоо чамаас баттай яриа өднө дөө.Найз нь ирэхээр нь хөөгөөд явуулчих уу? гэв.Эрдэнэтуяа яагаад ч юм Шигтгээг эсэргүүцэв.
-Яах юм бэ хэрэггүй.Би өөрөө ганц хоёр үг солиод явуулчихна.
Охин ингэж хэлээд залууг анх удаа ажиглан харж үзлээ.Түүний хувцас нь л тааруу болохоос биш өөрөөс нь өндөр нуруутай нүдэнд дулаахан хөрслөг бор царайтай эр байв.Тэр алхсаар урд нь ирж
-Сайна уу? хэмээн гараа сунгав.Эрдэнэтуяад түүний зөөлөн хоолой таалагдлаа.Сунгаж буй гарыг нь хартал будаг наалдаж хатууршиж эвэршсэн мөн олон янзын жижиг сорви тогтсон байхыг нь үзээд хичээлийнхээ хажуугаар хар ажил хийдэг юм байна даа хэмээн ойлгов.Охин түүнд гараа хэзээ ч атгуулахгүй байсан ч энэ удаад түүнийг өрөвдсөндөө ч тэр үү уйгагүй зүтгэлийг нь бодсондоо ч тэрүү гарыг нь сулхан атгаж
-Сайн.Сайна уу? хэмээн хэллээ.Өнөөх залуугийн нүүрэнд нь мишээл тодроод ирэв.Тэр инээмсэглэн Шигтгээ рүү харж "Сайна уу" гэтэл Шигтгээ харцаараа ширэв татаад юу ч дуугарсангүй өөр тйишээ хараад суучихав.Залуу буцаад Эрдэнэтуяа руу харж
-Хичээл нь сайн биз дээ?
-Сайн сайн.
-Аан харин ойрд харагдаагүй болохоор чинь бие чинь өвдсөн
юм болов уу гэж бодоод л...Бас чиний царай чинь жаахан ядруу харагдаж байна.
-Харин тиймээ ойрд их завгүй ядарч байгаа.Дээрээс нь бие өвдөөд байгаа л даа.
-Мммм биеэ сайн бодоорой.
-Мхм тэгнээ.Ингэхэд....чамайг хэн гэдгийн?
Залуу баярлан инээмсэглэж
-Миний нэрийг Баат 'гээд яг хэлэх гэж байтал нь хажуугаар нь нэгэн залуу түүнийг хэргээр хүчтэй гэгч нь мөрлөөд гарлаа.Шигтгээ баярлан босч мөрлөсөн залууг тэврэн уруул дээр нь үнсээд
-Хайраа яасан уддаг юм бэ? Чамайг хүлээж байхад янз бүрийн юмнууд ирж яриа өдөөд байна шдээ' хэмээн эрхлэв.Шигтгээгийн найз залуу нь өнөөх залуу руу эргэж ойртон
-Яасан хөгшөөн найз охин сонирхоод байна уу? 'гэвэл мань эр ухарч
-Үгүй ээ.Найз охины чинь найзтай юм ярьж байсан юм' гэв.Өнөөх залуу хар шилнийхээ цаанаас өөрлүү нь муухай харж байгаа нь илэрхий.Тэр түүнд улам ойртон нүүрэнд нь тулж
-Хол байгаарай ойлглю уу! гэчихээд Найз охиноо хөтлөн ойрхон тавьсан машинруугаа явлаа.Эрдэнэтуяа сандлаасаа босч тэдэнтэй цуг явж байхдаа эргэж харан өнөөх залууд хандан
-Заза дараа тааръя даа.Одоо би харилаа .Баяртай гэчихээд' өнөөх залуу руу гар даллалаа.Залуу ч өөдөөс нь гар далласаар хоцров.Нар жаргаж уулсын цаагуур орж харагдана.Охин энэ үдэш урьдын адил хөлсний байрандаа шинэ найзуудтайгаа наргиж хонох нь тодорхой...
Баатраа Хонгороо хоёр ажлаа дуусгаад жаргаж буй нарыг харан шар айраг шимнэ.Өдрийн халуун наранд зогсолгүй хөдөлсөөр бие ядарч хатаж цангасны дараа яс амрахын цагт сүүдэрт суугаад хүйтэн юм уувал цээж дотор онгойн амьсгаа тэнийж хамаг бие сэрүү оргих нь жаргал гэлтэй.Хонгороо хойш гэдийн өөрийнхөө хийсэн өрлөгийг Баатрынхтай харьцуулж хараад
-Хөөх.Чамд өрлөг зааж өгсөн гэвэл хэн ч надад итгэхээргүй болжээ' хэмээн дуу алдав.Тэр үргэлжлүүлэн
-Минийхээс ч илүү нямбай нарийн болжээ.Чамаар бахархаж байна.Анх яаж будилж надад загнуулдаг байснаа санаж байна уу? Баатар алсын бараа ширтэнгээ амандаа инээмсэглэл тодруулж
-Тиймээ санаж байна.Бүр толгой эргээд яах ч учраа олохоо байчихдаг байсан.Бүгдийг нь хаяаад явмаар ч үе олон байсан шүү.Гэхдээ яах вэ зовсны нэг ч гэсэн юм хийж сурсандаа таатай байна.Чамайг л дагасны ач юм даа.
-Өөр юм чаддаг байсан бол заахсан.Энүүнээс өөр чаддаг юм байхгүй болохоор мань нь өөр юу заахав.Чи намайг бодвол их сургуульд сурч байгаа оюутан хүн байна.Насаараа ийм ажил хийхгүй л байх.Харин томрохоороо манийгаа нэг татаарай ойлгов уу?
-Тэгнээ.Тэгнээ ч гэж дээ мэдэхгүй.Их сургуульд сурлаа гээд ухаанаараа чамаас ч илүү гарсан юм алга л байна.Төгсчихвөл учир нь олдох байлгүй.
-Юу солиороод байнаа чи? Эцэг эхийн мөнгийг үрж байж хичээлээ сайн хий л дээ.Тэгэхгүй бол над шиг барилгачин болно.Хүсэх юм биш шүү биш.
-Болох байлгүй дээ.Би ээж аавдаа бас чамд л их сургуулийн оюутан юм даа.Сургууль дээр бол би байдаг л нэг халтар гар шүүдээ.
Хонгороо найзынхаа сэтгэл дундуур хэлсэн саяны үгсийг сонсоод худал инээж
-Хаха "халтар гар" гэнээ? Юу гэсэн үг юм? Ямар нэг юм болоо юу? хэмээн асууж хэлэх үгийг нь чагнав.Баатар санаа алдан
-Миний өмссөн зүүсэн хувцас хунар нэг л тийм юмаа.Өөртөө итгэх итгэл хүртэл байхгүй болчих юм.
-Заа сурахад хувцас тийм чухал юм уу? Балайраад байх юм.
-Үгүйээ бас өөр юм байнаа.
Баатрыг сонсож буй Хонгороо өөрийн онигор нүдээ улам онийлгон
-Юу? хэмээн асуув.Баатар инээмсэглэн утсаа гаргаж ирээд түүнд нэг зураг үзүүлэв.
-За ямархуу охин байна? Хөөрхөн байна уу?
Хонгороо баатрын үзүүлж буй зурган дээрх охиныг хараад нүдээрээ доогтой инээн
-Аа яахав би бол тоохгүй л юм байна.Чамд харин болохоор л охин байна.
-Хаха за тоглоод байгаач дээ.Энэ охиныг сүүлийн үед их ажиглаад байгаа.
Найзынхаа догдолж буй нүдийг ажигласан Хонгороо маазрахаа болив.
-Тэгээд наад охиндоо халтараараа дуудуулаа юу?
-Арай ч халтараараа дуудуулаагүй ээ.Гэхдээ л намайг нэг нүдээрээ ч болов хардаггүй.Хоёр гурван удаа юм ярих гэж оролдсон л доо.Даанч хажууд нь найзууд нь байсан болохоор олигтой юм дуугарахгүй байна лээ.Бие дуу хоолой нтр бол тасархай шүү дээ.Тэр хацар нь инээхээрээ ямар эгдүүтэй гээч' гэх зэргээр өөрөөсөө шал өөр түвшний охиныг үүлс дээгүүр мөрөөдөн ярьж буй найзыгаа харсан Хонгороо түүнийг дотроо өрөвдсөн ч гаднаа үл тоож буй дүр эсгэн
-Хммм мэдэхгүй.Байдаг л нэг охин байнашд.Өөрийгөө их юманд бодсон амьтан гэж мөрийцөхөд ч бэлэн байна' гэв.
-Үгүй ээ гайгүй байх гэж найдаж байгаа.Чи маньдаа зөвлө л дөө.Яавал тэр намайг тоох бол?
-Тоогдож яах гээв? Ирээдүйд эхнэрээ болгож аз жаргалтай сайхан амьдрах гээ юу?
-Мэдээж ш дээ.Түүнтэй л хамт байвал би хорвоогийн хамгийн азтай залуу болох юм шиг санагдаж байна.Надад боломж байгаа болов уу?
-Хммм мэдэхгүй юм даа.Гүй яахав энэ цалингаа аваад түүнтэй уулзахгүй юу.Эхлээд гайгүй хувцас авч өмс.Үлдсэнгээр нь наад охиноо болзоонд урьж хүссэн зүйлсийг нь хамт хийхэд ашигла.Гэхдээ анд минь мөнгө чинь хүрэхгүй л гэж эмээж байна даа.
Баатрын үзүүлсэн зурган дээрх охин нь өөрийнх нь хэмжээнээс хэтэрхйй томдохоор юм шиг Хонгороод санагджээ.Тэр нэг бол түүнийг шоолж инээчих гээд эсвэл бухимдчих гээд байлаа.Нүдээ томруулж хөөрсөн Баатар
-Яагаад вэ? хэмээн асуувал
-Чи наад охиныхоо хэрэглээг амжихгүй ээ.Сар ажилласан цалингаараа нэг л өдрийн хоолыг нь даана гэж мэд. Тэгээд маргааш нь бүх юм дуусна биз' гэв.Баатар шүүрс алдан утсаа кармаллаа.Түүнд Хонгорын үг хүчтэй нөлөөлжээ.Тэр шар айргаа нэг хүчтэй балган
-Заза нээрээ ч тийм дээ.Намайг тоосон ч гэсэн удахгүй биз.Чи үнэн хэллээ' гэв.
Баатрын гуниглахыг харсан Хонгор түүний сэтгэлийг засах гэж -Үгүй яахав хөгшөөн баян ядуу,царайлаг үзлийн байх нь гол нь биш байхгүй юу.Хүн хэдийд ямар үед хэнтэй учраад жаргал зовлонг цуг давах үгүй нь гол юм.Хэцүү үед хүмүүс жинхэнэ зангаа гаргадаг.Ихэнхи нь хаяж одож цөөн хэд нь л үлддэг.Түүнийг зовох цагт нь чи түүний хажууд хамт байвал тэр лав чамайг хайрлах л байх.Энэ боломжгүй зүйл биш.Харин одоогийн нөхцөлд бол чи гаднах өнгө төрхөөрөө,мөнгөөр түүнийг татах нь утгагүй зүйл.Тэр үүнд чинь удаан татагдахгүй.Чи ч тэгж удаан байж чадахгүй.
-Чи юу гэх гээд байна? Тэр надтай ярих ч үгүй байхад би түүнд хэцүү байгаа үгүйг нь яаж мэдэх юм бэ? Шал утгагүй юм.Тэгэхээр биднийг хувь заяа учруултал хүлээгээд байж байх хэрэг үү?
-Магадгүй учрах бол хүлээж болноо.Үгүй ч байж болно.Тэмцсэн ч болно.Ер нь яах нь чиний хэрэг.Гэхдээ мөнгөөр татах нь л утгагүй зүйл.Оронд нь та хоёр ямар нэг учир шалтгаанаар холбогдох тэр цагийг хүлээж болно ш дээ.
-Тийм зүйл хэзээ ч болохгүй гэдэгт итгэлтэй байна.
-Магадгүй тийм л байх.
Баатар үлдсэн шар айргаа залгилаад цүнхээ үүрэн босч
-Заза март март.Мань нь одоо харилаа.Энэ лагераас бушуухан хөдлөхгүй бол автобус зогсох нь! гээд эргэж харалгүй алхаж одлоо.Хонгор найзыгаа харсаар юу ч хэлэлгүй сууж хоцров.
Шөнийн гурван цаг.Эмх забараагүй байдал.Амттай төсөөлөл болоод огиудас хүргэм бодит байдал.Ирснээсээ хойш долоон хоног огт цэвэрлээгүй бөмбөг дэлбэрчихсэн мэт болсон гэртээ эрүүл согтуу нь мэдэгдэхгүй өчнөөн залуусаар хүрээлүүлсэн охины дотор нь муухай оргиж бүгдийг нь хаяаад гараад явахыг хүснэ.Гэвч тэр гэртээ эзэн нь учир хаашаа ч гарах ёсгүйгээ ойлгож байв.Ганц найз Шигтгээ нь болон тэрний найзууд хөлсний байранд ирсэн цагаасаа хойш бараг амьдарч гэртээ байгаа мэт дураараа аашилцгааж байлаа.Анхандаа охинд бүх юм зугаатай сайхан байсан ч өдөр хоног өнгөрөх тусам бүх юм замбараагүй утга учиргүй бас аюултай болж эхлэв.Шигтгээ анх удаа ирэхдээ дан охидууд авчирч дараа нь өөрийн найзууд болон найз залуугаа авч ирдэг байсан бол сүүлдээ баахан танхай залуус авч ирдэг болов.Сахал үсэндээ баригдсан , өөрсдөөс нь хэд дахин ах хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй хачин залуус өөрийг нь тойроод сууцгаах болсон ба тэд өөрлүү нь бага багаар гэтэх болсонд охины санаа зовниж тэднийг авчирсан Шигтгээг үзэн ядна.Тэр нэгэнт хяналтыг алдсанаа ойлгож найздаа гомдох боловч түүнд хэлэх гээд хэлж чадалгүй дуугүй өнгөрсөөр өдийг хүргэжээ.Охин энэ мөчид л ээжийгээ үгүйлж эхлээд байлаа.Өнгөрсөн хугацаанд ээж нь өөр лүү нь нэг ч залгаагүйн дээр охин ч ээжийгээ бодох сөхөөгүй зугаацаж байсан билээ."Түрүүлж залгах ёстой хүн нь ээж өөрөө" гэж бодож буй нь тэр өдийг хүртэл буруугаа ойлгож гэмшээгүйн шинж бөгөөд нөгөө талаараа ээжрүүгээ залгахаас эмээж байв.Учир юув гэвээс хөлсний байрны түрээсэнд өгсөн мөнгө болон өдийг хүртэл ийш тийш баруун солгойгүй цацаад дуусч буй мөнгө нь хоёр ч биш бүр дөрвөн сая төгрөг байсан бөгөөд энэхүү мөнгө бол ээжийнх нь ядруухан эгчдээ өгөх гэж чадан ядан цуглуулж байсан мөнгө байсан
юм.Охин ээжийнхээ өмнөөс эгчээсээ мөнгийг харамлаж гэрээсээ явахдаа баяртай нь аргагүй цүнхлээд гарчээ.Хэрвээ мөнгийг заяа муутай эгч нь ном ёсоороо авсан бол амьдрал нь жаахан ч гэсэн өөдөлж ээжийнх нь хөдөлмөр ч гэсэн талаар талаар өнгөрөхгүй байж болох байлаа.Гэвч ухаан муутай Эрдэнэтуяад хоёр саяаас ч илүү их байгааг мэдчихээд хажуу хавирганаас нь салалгүй дагасаар өдийг хүрсэн Шигтгээгийн ачаар мөнгө бараг дууссан байна.Энэхэн мөчид хэнд ч хэрэггүй новшийн тоглоомд оролцож байхдаа л тэр ээжийнхээ зовлонгоор бусдыг цатгаж дуусгаснаа ойлгон харамсаж байлаа.Бас тоглоомыг үзэн ядаж байв.Тоглоомын дүрэм нь гэвэл залуус охидод аяганы талаар архи хийж өгөх бөгөөд хэрэв охид уухгүй бол нүцгэлүүлэх шийтгэлтэй.Энэ тоглоом түүнд анхнаасаа таалагдаагүй ч согтуу залуусаас эмээсэндээ таалагдсан мэт жүжиглэж нилээн хэдэн хундагыг цааш нь харуулав.Охин тэвчсээр сүүлийн тойрогт иржээ.Энэ удаад залуус түүний шазрууныг гайхан эмзэгхэн бие хааг нь нүцгэнээр нь харах гэж аягаар дүүрэн архи цэлэлзтэл хийж урд нь тавилаа.Охин архи руу харах төдийд л дотор нь муухайрч нүүрээ буруулан аврал эрж Шигтгээ рүү хартал бараг нүцгэн болсон найз нь найз залуугийнхаа тэвэрт жаргалтай гэгч нь унтаж байх нь тэр! Ингээд ямар ч авралгүй болсноо ойлгосон Эрдэнэтуяа зориглон нүдээ аньж нэг амьсгаагаар аягатай архийг хөнтөрч орхилоо.Түүний дотор нь халуун гал улалзах шиг болоод хана тааз дайвалзан
Залуус инээлдэж баяр хүргэн "дахиулъя дахиулъя" хэмээн орилолдоцгоож гарав.Охины дотор нь нэг л эвгүйрхэж сонин болсон тул урдаа харагдах газ нь гарсан коланаас балгасан ч дотор нь улам эвгүйрхэж тэсэлгүй шалан дээрээ бөөлжчихөв.Санамсаргүй бөөчжихөөд амаа даран 00-руу явж байхдаа охин өөрийг нь балиар заваанаар нь дуудацгааж байгааг сонссон ч өөртөө л бүх бурууг өгч хоолой давах бөөлжсөө буцаж залгисаар 00-руу гүйн орж сад тавилаа.Хүйтэн плитан дээр дөрвөн хөллөж,суултуурт толгойгоо шургуулан бөөлжиж байхдаа охин ард нь шинэ найз нь зориглон өмдөө шувталсаар ойртож буйг мэдсэнгүй.Нүднээсээ нулимсаа урсгаж.архи кола хоёр холилдсон өтгөн хар зүйлээр бөөлжиж дууссаныхаа дараа арай нэг амьсгалахтай болж байтал нь триког нь дотоожтой нь цуг хэн нэг нь доош мулт татчихав! Согтуу ухаандаа хүчиндүүлэх гэж байгаагаа ойлгосон охин эсэргүүцэх гэсэн ч хамаг бие нь сульдаж ядарсны дээр хоолойноос нь ч олигтойхон чанга дуу
гарсангүй.
-Ёооё л доо хэрэггүй ээ надад их хэцүү байна ёооёоо....Шигтгэээээ!
Тэр арай гэж сулхан хэдэн үг хэлчихээд дөрвөн хөллөсөн байдлаасаа босох гэж оролдтол ард нь буй залуу нэг гараараа түүнийг үсдэн татаж нуруун дээр нь хүчтэй дарчихаад хааш нь ч хөдөлгөсөнгүй.Хүслээрээ биш хүчээр үстүүлж толгойгоо гэдийлгэн нуруугаа хотойлгож байхдаа охин ээжийгээ үгүйлэн өөрийгөө үзэн ядаж байв.
"Ээжээ намайгаа ирж авраач.Шигтгээ чи арайч дээ."
Охин дахин бөөлжлөө.Арайхийн бөөлжиж байхдаа араасаа ирж байгаа хүчтэй бүлэлтүүдээс болж бөөлжсөндөө хахаж цацан арайхийн амьсгалж байв.Тэр дотроо энэ бүхнийг хурдан л дуусаасай гэж залбирсаар удалгүй ухаан алдлаа.
- Өглөөний зургаан цаг.Охин тааз гөлрөн хэвтэнэ.Гурван цагийн өмнө өөрийг нь өчнөөн найзууд нь хүрээлж ам руу нь архи дарс цутгаж байсан ч энэ мөчид охин цор ганцаараа үлджээ.Сүүлд хоёр залуу өөрийг нь дамжилж явсаар ор луу нь хог мэт хаяхыг л мэдэрсэн бөгөөд хамаг бие нь халуу шатан өвдөнө.
"Ээжээ та хаана байнаа?" Охин нулимсаа арчаад хажуудаа хэвтэх утсаа авч ээжрүүгээ залгалаа.Тэр ээждээ бүгдийг нь хэлэхээр шийджээ.
-Таны залгасан хэрэглэгч холбогдох боломжгүй байна.Та дараа дахин залгана уу.- - - - -.
-Ээжээ та яагаад надруу нэг ч залгаагүй юм бэ? Намайг санахгүй байгаа юм уу? Намайг мартчихсан юм уу? Охин нь зовж байна ш дээ.Бас таныг санаад байна!
Эрдэнэтуяа ингэж хэлээд эхэр татуулан уйлж гарлаа.Хөнжлөө тас зууран дэрэндээ толгойгоо наагаад уйлж байхдаа тэр өөрийгөө үзэн ядаад байна өрөвдөөд байна уу гэдгээ ойлгосонгүй.Нүдэнд нь ээж нь болон хаалгаа саван гарсан тэр өдөр харагдаж Шигтгээгийн хэлсэн хорон үгс дотор нь дахин дахин сонсогдож байлаа.Өөрийгөө болон Шигтгээг үзэн ядаж дотор нь хорсон халуу шатна.Тэр ороо цохин хашхирч уйлсаар дэрээ шалба норсны дараа л арай гэж тайвшран нүдээ анилаа.Хамаг бие нь өвдөж хөндүүрлэхийн зэрэгцээ дотор нь муухай оргино.Бага зэрэг унтчихвал бүх юм сайхан болох мэт түүнд санагдаж нүдээ аньж хэвттэл гэнэт чихнийх нь хажуугаар хэн нэгэн эмэгтэйн сөөнгөтөн уйлах чимээ сонсогдоод өнгөрөв.Охин өөрийгөө зүүдэлж байна даа хэмээн бодож зүйрмэглэн хэвттэл өнөөх уйлах чимээ нэг холдож нэг ойртсоор сүүлдээ бүр толгой дээр нь чарлах үхээрийн хашгираан болж хувирлаа.Хоёр чихээ гараараа даран хэвтэж байсан Эрдэнэтуяагийн толгойд "энэ юуун хашгираан байдаг билээ" гэсэн бодол орж ирмэгц хоромхон зуур нойр нь сэргэж зүрх нь булгилаад явчихав.Тэр сандарсандаа огцом нүдээ нээн чихнээсээ гараа автал өнөө хашгираан нь ул мөргүй алга болчихов.Охин годхийн босч өөрийгөө хий юм сонссон юм болов уу хэмээн гайхаж ийш тийш харан ажиглалаа.Цонх нь түгжээтэй бөгөөд ялаа шунгинах .00-ын суултуурын ус гоожихоос өөр чимээ түүнд үл сонсогдов.Тэр чимээ чагнах явцдаа орчин тойрноо ажиглатал эргээд дотор нь муухайлаа.Энд тэндгүй архины шил,пивоны лааз хөглөрч хагас дутуу идээд хаясан пицца,бэлэн хоолны үлдэгдлүүд хаа сайгүй хэвтэх бөгөөд дээр нь том хар ялаанууд нисэлдэн шунгинана.Өөрийнх нь хайртай чемодан онгорхой бөгөөд доторхыг нь сэндийчиж хаяжээ.Эрдэнэтуяа чемоданаа хараад дуу алдан босч алхах гээд чадалгүй бөөлжсөн дээрээ шургаж уналаа.Хөл нь мэдээгүй болсний дээр цээж болон үсээрээ бөөлжистэйгөө хутгалдсан охин галзуурах шахан хашгирсаар гараараа тулж бослоо.Тэр арайхийн доголсоор хоёр гурав алхаж чемодан дээрээ очоод дотор нь байсан өөрийн цүнхнүүд болон үлдсэн жаахан мөнгө нь аль хэдийн алга болсныг харав.Чемодан нь бараг хоосон байх бөгөөд шинээрээ байсан үнэтэй гоо сайхны хэрэглэлүүд нь хүртэл алга болжээ.
"ШИГТГЭЭЭЭЭЭ"
Охин уурандаа шатан үсээ зулгааж ухаан солиотой мэт хашгирсаар эцэстээ өвдөлтөндөө шаналан ээжийгээ санаж эхэр татан уйлж гарлаа.Тэр шалан дээр дээш харан уйлж хэвтэх бөгөөд таазан дундах засвсраас үй олноороо цувран гарч буй жоомнуудыг харна.Охин өөрийгөө тэдгээр өчүүхэн жижиг шавьжнуудаас долоон дороор төсөөлж байлаа.
"Би ямар арчаагүй сул дорой юм бэ? Ямар ухаан муутай ямар гэнэн юм бэ? Яагаад ийм зүйл болчихов оо? Би энэ шавьжнуудаас ч арчаагүй юм даа.Ээжээ та хаана байнаа? Ээжээ?"

Шүршүүрээс гоожих бүлээн ус биед нь шингэсэн бузраас бага ч болтугай салгаж буй мэт түүнд санагдаж сэтгэл нь бага ч атугай тайвралыг мэдрэнэ.Өөрт тохиолдсон муу муухай бүхнээ устай хамт урсаасай хэмээн залбирч удаан зогссоны эцэст охин цагаан халат нөмрөн уснаасаа гарлаа.Тэр дотроосоо түгжээтэй байсан хаалганы түгжээг тайлж түлхэв.Гэвч хаалга онгойсонгүй.Охин гайхаж бариулаа эргүүлэн ахиад түлхсэн ч хаалга ер нээгдсэнгүй.Хаалганы цаанаас яалтачгүй хэн нэгэн бас түлхээд байлаа.Охин шууд л хаалганы цаана өнгөрсөн шөнийн этгээдүүд аль хэдийн ирчихсэн өөрийг нь хүчирхийлэх гээд цувраад зогсож байгаа хэмээн төсөөлж гарав.Ингэж төсөөлөх төдийд л түүний гар нь салганан нүднээс нь нулимс урсаж гүн харанхуй ангал руу унаж буй мэт мэдрэмж хамаг биед нь төрлөө.Тэр бариулаас зуурсан чиртээ ихэр татан уйлж
-Намайг тайван орхиоч дээ.Гуйж байна...' хэмээн ориллоо.Гэвч хаалганы цаанаас хэн ч ямар ч хариу түүнд хэлсэнгүй.
-Би та нараас чин сэтгэлээсээ гуйж байна.Намайг ахиж битгий өвтгөөч дээ тэх үү?
Энэ удаад дахиад л ямар ч хариу гарсангүй.
Охин тэднийг өөрөөр нь даажигнаж байна хэмээн бодсон тул "нэгэнт өнгөрсөн" хэмээн шийдээд гараа атган крантан дээрх толио хага цохилоо.Нүсэр чимээ гарч толь хэдэн хэсэг болон хагарч газраар нэг тарав. Охин тэдгээр хэлтэрхийнүүд дундаас хутга мэт нэгэн хэсгийг нь шүүрэн авч хүзүүндээ тулгаад чин сэтгэлээсээ
-ХЭРВЭЭ НАМАЙГ ЗҮГЭЭР ОРХИХГҮЙ БОЛ БИ ХООЛОЙГОО ХЭРЧЧИХНЭ ШҮҮ!!! ТА НАР НАМАЙГ БУЗАРЛАСАН.АХИАД БУЗАРЛАГДСАНААС ҮХСЭН НЬ ДЭЭР!!! БИ ТОГЛООГҮЙ ШҮҮ!!! хэмээн байдаг чадлаараа хашгирлаа.Тэр хариуй хүлээж байсан ч харамсалтай нь хэн ч хариу хэлсэнгүй.Тиймээс охин толины хэлтэрхийгээ улам чанга атгаж нүдээ анилаа...Үхэхээр шийдсэн тэр амандаа ямар нэг зүйл бувтнаад хүзүүгээ эсгэх гэтэл гар нь огт хөдөлсөнгүй хөшчихөв.Аажмаар атгаастай алга нь өөрөө дэлгэгдэж толины хэлтэрхий газарт хага үсрэх нь тэр! Юу болоод байгааг ойлгож ядаж буй охин гэнэт хүчтэй өвдөлт мэдэрч гараа хартал гүн зүсэгдсэн алганаас нь цус дуслаж байх бөгөөд тэр гараа дахин хөдөлгөж чадав.Энэхэн мөчид чихэнд нь хаалганы нугас дуугарахыг сонсч урагш хартал түүний өмнө хаалга өөрөө аажуухан гэгч нь чихран онгойж байлаа.Хаалганы цаана хэн ч байхгүй байгааг хараад гайхсан ч түүнээс ч илүүтэй баярласан Эрдэнэтуяа толины хэлтэрхийнүүд дээр чичрэн гишгэсээр ванны өрөөнөөс бараг гарч байтал ард нь шүршүүрийн ус асгарах чимээ гарлаа.Охин энэ чимээнд цочсондоо эргэж хартал шүршүүр дотор улаан нялга болсон чармай нүцгэн амьтан өөр лүү нь ширтээд зогсож байхыг хоёр нүдээрээ үзэв.Түүнийг харсан даруйдаа охин амаа даран чарлаж хаалгыг тас хаачихаад хам хум хувцаслан бүгдийг хаяаад гарч одлоо.....
Үлгэн салган гүйсээр гэрийнхээ үүдэнд ирсэн охин гэрийнхээ хаалгыг гучин минут хэртэй тасралтгүй балбалаа.
-Ээжээ хаалгаа онгойлгооч дээ.Охин нь байнаа.Эрдэнэтуяа байна.Хаалгаа тайлаач дээ ээжээ...
Тэр ээжрүүгээ залгасан ч утас нь унтраалттай хэвээр байв.Өөрийг нь шийтгэж байна хэмээн бодсон тул гараа хөхөртөл хаалгаа балбасан ч ээж нь мөн хаалгаа тайлсангүй.Охин ээждээ гомдон уйлсаар хаалгаа бүр хүчтэй балбатал хөрш айлынх нь ааштай эмэгтэй хаалгаа саван гарч ирээд түүнрүү хашгичиж гарав.
-Болиочээ! Мэдрэл муутай юм уу чи? Гэрт чинь хүн байхгүй байгааг харахгүй байна уу? Хажууд чинь бас хүн амьдардаггүйг мэддэггүй юм уу?
-Уучлаарай эгч ээ ээж маань хаачсан юм болоо? Таньд ямар нэг юм хэлээгүй биз?
-Би танай ээжийн хаачсаныг яаж мэддэг юм бээ! Танайх лав тав зургаан хоног эзэнгүй байх шив! Энүүгээр ээжийгээ хайж байхаар тэр баар саваараа очиж хайхгүй юу чи!
-Та юу гэнээ? Ямар муухай амтай юм бэ?
-Битгий хуц муу биеэ үнэлэгч минь! Би чамайг янхан шиг хувцаслаад шөнийн гудамжаар өчнөөн залуустай явж байхыг чинь харсан шүү! Ээжид чинь нэг хэльеаа гэж бодсон ч одоо болтол алга л байна.Бас л охин шигээ тэнэж яваа биз дээ хөөрхий...
-Та наад амаа татаач!
-Юу хэлэх хэлэхгүйгээ би чамаар заалгахгүй гэж мэд! Ахиад орцонд орилж хашгичаад байх юм бол цагдаа дуудаад өгчихнө шүү!
Хөрш авгай нь ингэж хашгичсаар гэртээ орлоо.Эрдэнэтуяа түүний хэлсэн үгсэд гомдож хаалгаа нала н суугаад уйлж гарлаа.
"Ээжээ та хаана байгаа юм бэ? Намайг хайж байгаа гэж үү? Тэгээд яагаад над руу залгахгүй байгаа юм бэ? БИ ОДОО ЯААХ ЮМ БЭЭЭ?"
Үдшийн 22 цаг.Эрдэнэтуяа утасныхаа жингэнэх дуунд цочин сэрлээ.Хаалгаа налан өвдгөө дэрлээд унтаж орхисон тэр утсаа халааснаасаа гаргаж байхдаа ээжийгээ залгаж байна хэмээн догдолж байсан ч дэлгэцээ хараад тэр дороо барайлаа.Харилцуурын цаанаас Шигтгээгийн нялуу хоолой
-Хүүе байна уу миний найзаа? Чи минь зүгээр үү? Хаана байгаа юм бэ?'гэв.
Охин найзынхаа худлаа нялуун үгсийг сонссон даруй зэвүү нь хүрч
-Би чамайг үзэн ядаж байна! Чи миний найз биш муу худалч амьтан минь! Чи миний амьдралыг там болгочихлоо! 'гэж хашгирлаа.Харилцуурын цаана Шигтгээ дуу алдаж
-Миний найз одоо тайвшираа.Чи минь хаана байгаа юм бэ? Би чамд санаа зовоод байна ш дээ! 'гэхэд нь Эрдэнэтуяа
-Миний хаана байх нь чамд ямар ч хамаагүй.Ингээд харьцаагаа таслья! 'гээд утсаа таслалаа.Тэр дахин хоёр гурав залгаад дахин залгасангүй.Эрдэнэтуяа түүнийг биш ээжийгээ л илүүтэй бодож байлаа.
"Ээжээ та хаана байгаа юм бэ? Утас чинь яачихсан юм бэ?" Охин бодож бодож өөрийнхөө эгч рүү залгахаар шийдэв.Тэр саяхныг хүртэл эгчдээ муугаа үзүүлэхгүй гэсэн ухаангүй тэнэг зандаа хөтлөгдсөн хэвээр байсан ч өөр арга үлдээгүйг ойлгон арга буюу залгалаа.Утас удтал дуудсаны эцэст эгч нь харилцуурын цаанаас
-Байна уу? 'гэлээ.
Охин түгдэрч
-Байна....байна.Сайн уу эгч...ээ 'гэв.
-Та нараас сайн биш ч өөрсдийн замаараа амьдарч л явна.Яах гээв?
-Ээж маань хаана байгаа юм болоо?
-Чи чинь надаас юу асуугаад байнаа? Энэ хөдөө хээр байгаа хүн ээжийг чинь яаж мэдэх юм?
-Би өнөөдөр гэртээ ирсэн юмаа.Тэгсэн ээж байдаггүй.Гэртээ ирээгүй тав зургаа хоносон гэнэ.Тантай яриагүй биз?
-Юу гэнээ? тав зургаа хоносон гэнээ? Чи чинь одоо л гэртээ ирж байгаа хүүхэд үү?
-Тиймээ би өнөөдөр ирлээ.Хаалга түгжээтэй орж чадахгүй байна.
-Хммммм.Дээр чамайг гэрээсээ гараад явсны дараахан чиний ачаар араас чинь бид гурав хөөгдөөд гарсан болохоор мэдэх юм даанч алга даа!
Эрдэнэтуяад түүний өөдөөс өөр хэлэх үг олдолгүй зүгээр л уйлж гарлаа.Эгч нь түүний уйлахыг сонсоод гайхаж
-Хүүе байна уу охин минь? Юу болоод уйлаад унав аа? 'гэлээ.Эрдэнэтуяа улам бүр цурхиран уйлж
-Эгчээ надад маш хэцүү байна.Намайг уучлаарай.Өмнө нь гаргасан бүх муухай аашийг минь өршөөгөөрэй 'хэмээтэл эгч нь
-Юу тохиолдсон юм бэ охин минь? уйлалгүй нэг бүрчлэн ярь даа? Ээж нь гэртээ байхгүй байна гэнээ? " гэсээр охиныг хариулах гэсээр байтал утас нь паржигнасаар тасрав.Тэр дахин залгалаа.
-Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна.Та дараа дахин залгана уу.- - - - -.
Охин цурхирсаар утасныхаа жагсаалтруу орж залгаад уулзаж болохоор хүн бүр лүү залгаж ярилаа.Тэр уулзаж цуг ээжийг нь хайлцаж өгөхийг гуйн өчнөөн хүмүүстэй ярьсан ч яагаад ч юм бүгд түүнээс нэг л хөндий байж яриаг нь үл тоон удалгүй өөрсдөө тасалцгааж байлаа.Тэр хамгийн сүүлд Зулаа руу залгав.Зулаа харилцуураа авлаа.
-Байна уу?
-Байна байна.Эрка юу?
Зулаагийн энэ дотно хоолойг сонссон Эрдэнэтуяа баярлан уйлах шахаж
-Тиймээ найз нь байна.Чи одоо хаана байна? 'хэмээн асуулаа.
-Найз нь гэртээ л байна.Юу болоо вэ? Ойрд яагаад хичээлдээ суухгүй байгаа юм бэ?
-Найзад нь их хэцүү байнаа.Ээж маань алга болчихлоо.Чи надтай уулзаад ээжийг минь цуг хайлцаад өгөхгүй биз?
-Мммм тийм үү ямар харамсалтай юм бэ? Найз нь чамд тусламаар л байна.Гэхдээ ээж аав одоо намайг гаргахгүй ээ.
-Мммм тийм үү? Тэгвэл Зулаа би чамаас ахиад нэг зүйл гуйж болох уу?
-За?
-Найз нь хонох газаргүй болчихоод байна.Чи намайг гэртээ хонуулахгүй биз?
Утасны цаанаас Зулаа уртаар санаа алдаж
-Уучлаарай найз минь чадахгүй нь дээ' гэлээ.
Эрдэнэтуяа гомдлын нулимсаа барьж ядан хоолойгоо зангируулж
-Яагаад та нар бүгдээрээ надад ингэж муухай хандаад байгаа юм бэ? Яагаад бүгдээрээ надаас нүүр буруулаад байгаа юм бэ? Би юу буруу хийсэн гэж? 'хэмээн асуутал Зулаа өөдөөс нь
-Яагаад гэвэл чи өмнө нь хэзээ ч зовж хэнээр ч дутахгүй юм шиг бусдыг гадуурхан загнаж амьдардаг байсан.Чи хэнийг ч ойлгож өрөвддөггүй байсан.Одоо чи мянга зовж байна,хэн нэгнээр дутаж байна гэж хашгирсан ч чамд хэн ч итгэхгүй.Ийм л байна даа найз минь баяртай! 'хэмээн чангахан хэлчихээд утсаа тасалж орхилоо.Охин түүний хэлсэн үг бүр үнэн гэдгийг ухаарч өөрийгөө зүхэн уйлсаар.
00 цаг.Эрдэнэтуяа охин ээжийгээ хүлээн орцондоо даарч сууна.Орц хүйтэн бөгөөд гадаа тас харанхуй.Охин халаасандаа ямар ч мөнгөгүй ба утаснаасаа өөр эд зүйлгүй.Дулаахан эзэнгүй хөлсний байр нь түүнийг хүлээж байсан ч ахиж тэр цус нөжиндөө холилдсон нүцгэн эмэгтэйтэй нүүр тулахвий гэхээс нурууных нь үс босож оронд нь үхсэн нь дээр мэт санагдаж байлаа.Тэр энэ талаар бодохоос ч эмээж байсны дээр түлхүүрээ хүртэл хаячихаад гараад иржээ.Өнгөрсөн өдрүүдэд харсан ч анзааралгүй өнгөрөөсөн зарим нэг зүйлс нь одоо түүний санаанд эргэн орж ирнэ.Гэрийнх нь хана болон пракетан шалан дээр эмэгтэй хүний хумсаараа маажчихсан мөрнүүд гарсан байсан ч тэр төдийлөн тоогоогүй.Зарим шөнүүдэд архиндаа согтон унтаж байхад хэн нэгэн өрөвдөлтэйгөөр мэгшин уйлахад,уртаар санаа алдахад тэр тоодоггүй л байсан.Нүдэн дээр нь эмэгтэй хүний сүүдэр зогсож байхад тэр бас л тоогоогүй билээ.Охин байрныхаа талаар,ээжийнхээ талаар,өөрийнхөө талаар удаан бодож суухдаа эргээд заавал ч үгүй мөнгө хэрэгтэй болсныг ойлголоо.
"Би мөнгөтэй болж байж л ээжийгээ хайж олно.Иднэ.Амьдарна.Би мөнгөтэй болох ёстой.Харин яаж мөнгөтэй болох вэ? Өнгөрсөн хугацаанд үрж дуусгасан мөнгөө хаанаас буцааж олох вэ?
"Байр?" Тиймээ би тэр аймшгийн байшинд нүүж очоод долоо хоносон юм чинь эзнээс нь мөнгөө гуйгаад буцааж авч болох байх.Би заавал авах ёстой.Гэхдээ би түүнийг танихгүй.Шигтгээ....Шигтгээ танина.Би Шигтгээтй уулзах ёстой гэж үү?" Хагархай цонхны завсраар сийгэх салхи түүний энгэр цээжээр нь нэвтэрч хамаг биеийнх нь арьсыг биржийлгэн хүйтэн шатны гишгүүр өгзгийг нь жиндүүлэх тул тэр олигтой шийдэлд хүрч чадахгүй л байв.Гэхдээ өдөржингөө орцонд сууж голдоо ортол даарч өлссөн тул тэр арга буюу утсаа гаргаж Шигтгээ рүү залгалаа.Хэсэг дуудсаны дараа Шигтгээ харилцуураа авч маягтай нь аргагүй
-Байна яасc? 'гэлээ.
Эрдэнэтуяа аятайхнаар ярих гэж хичээн
-Чамтай уулзах хэрэгтэй байна.Чи одоо хаана байна? гэлээ.Шигтгээ удаж удаж
-Чи чинь түрүүхэн л намайг хараагаад утсаа шидээд байсан биш билүү? Би одоо л чамд хэрэгтэй болоо юу? 'хэмээн даажигнаж ам асуув.Эрдэнэтуяа өөрийгөө барьж
-Надад мөнгө хэрэгтэй байна.Чи миний мөнгийг үрэлцэж дуусгасан юм чинь одоо намайг мөнгөтэй болоход тусла.
-Яаж?
-Би тэр хараал идсэн байрнаас гарч мөнгөө эргүүлж аюмаар байна.
-Хмммм болохгүй ш дээ.Би анхнаасаа л тэгж болохгүй гэж хэлсэн биз дээ?
-Үгүй ээ чи бүр болохгүй бол гуйж байгаад авч өгнө гэсэн шдээ.
-Мэдэхгүй ээ би тэгж хэллүү? Нэг л санахгүй байх чинь.
Эрдэнэтуяа хоолойгоо зангируулан түүнээс чин сэтгэлээсээ
-Шигтгээ найз минь чамаасаа гуйж байна.Чи тэр ахааc гуйж байгаад миний мөнгийг буцаагаад аваад өгөөч дээ.Би чамд талыг нь өгье.Надад өөр арга үнэхээр алга.Гуйж байна' гэлээ.Үүнийр сонссон Шигтгээгийн хоолой шал өөр болоод ирэв.
-Омммм найз нь энэ талаар бодож үзье ээ.Чамд хэзээ хэрэгтэй байгаа юм?
-Яг одоо л хэрэгтэй байна.
-Хөөх зозо.Тэгвэл одоо найз дээрээ хүрээд ирээ.Хоёулаа уулзаад цуг явъя.Минт дотор байна.Таксидаад ирээрэй
-За одоо гарлаа....

Баатар өөртөө итгэлтэйгээр инээдтэй гэгч нь бүжиглэх Хонгорыг харж зогсоно.Түүний хөдөлгөөн нь эв хавгүй ч гэсэн өөртөө итгэлтэй байдал нь өөрийг нь аврах ажээ.Тэр хоёр хийсэн ажлаа дуусгаж цалингаа авсныхаа дараа хоёр биенээ баярлуулахаар шөнийн цэнгээний газар орсон нь энэ юм.Баатрын хувьд бүх юм болж бүтэж байсан ч сэтгэл нь нэг л тавгүй бөгөөд цаг үргэлж санааширч буй нь Эрдэнэтуяаг бодсоных билээ.Тэр охиныг санан санааширч хичээлдээ ирэхээ больсонд нь санаа зовж байлаа.Мөн хэрвээ түүнтэйгээ ахиад нэг л удаа уулзвал өөрийнхөө чин сэтгэлийг ойлгуулах болно хэмээн өөртөө амлажээ.
Шөнийн клубт мөнгөтэй чамин болон мөнгөгүй өнгөгүй залуус,царайлаг сайхан охид бүсгүйчүүд болоод
өнгө зүс тааруу охид хүүхнүүд бүгд холилдон торонд хашсан мал мэт багширалдана.Халаас хоосон ядуу залуус сайхан бүсгүйчүүд дээр нүдээ унагах бөгөөд очоод найрах зоригтой ч ширээг нь дүүргэх бэлгүй тул хий дэмий л тэдгээр бүсгүйчүүдээ өөр мөнгөтэй чадалтай сайхан залууст хэрхэн наалинхай аашилж ам руу нь орчих дөхөн дагаж байгааг нь хараад шүүрс алдацгаан урдахаа нэг амьсгаагаар залгилна.Охид бүр шөнийн клуб орох бүртээ бусдын өмссөн зүүсэн хувцас,барьсан утас,ууж буй эд зүйлсийг атаархан харж өөрийнхөө арчаагүй чадалгүйг улам бүр мэдэрсээр шоу өндөрлөх үед санаа алдан гэр лүүгээ алхацгаана.Зарим залуус уургалсан бүсгүйгээ сугадан хаа нэг тийш дагуулан явцгаах бол зарим нэг нь найз охиноо нүдэн дээрээ бусдад алдчихаад тэсэлгүй уураа гаргасны төлөө цагдаад гавлуулан гэлдэрцгээнэ.Бүр азгүй зарим нь халаасандаа байсан бүхнээ хямдхан хүүхэнд зориулчихаад эцэст нь мөнгө ч үгүй хүүхэн ч үгүй хоцорч
амандаа хараалаа урсгасаар харьцгаана.Залуус ажлын стрессээ тайлах гэж,мөнгөө үрэх гэж,хүүхэн чихдэх гэж, Харин охид хөх өгзөгөө болон чамин эдлэл хэрэглэлээ бусдад гайхуулах гэж ордог ч яг үнэндээ тэд бүгд хорвоогийн муу муухай бузар бүхнээр дүүрсэн шөнийн цэнгээний газарт хөл тавин орсноороо
өөрсдийн хувь заяаг хэрхэн орвонгоор нь өөрчилж буйгаа өөрсдөө мэддэггүй.Хувь заяа эргэх нь эргэнэ.Гэхдээ тийм ч сайнаар эргэх нь юу л бол.....
Бүгчим агаарт дотор нь давчидсан Баатар цэвэр агаар амьсгалан тамхи сорж байтал нэгэн такси ирж хажууханд нь зогслоо.Тэр таксинаас Эрдэнэтуяа бууж ирэхийг хараад ухаангүй баярласан ч түүнийг нэг л биш байгааг хараад сэтгэл нь зовнин шуудхан л явж очив.
-Эрдэнэтуяа?
Эрдэнэтуяа өөрлүү хараад нь цааш явах гэснээ больж зогслоо.Баатар түүнд ойртон
-Сайна уу? Чи хаана байсан юм бэ? хэмээн нүд рүү нь харж асуув.Охин яг л өвдсөн мэт цонхигор харагдах бөгөөд урьдын ихэмсэг өөртөө итгэлтэй байдлаа алджээ.Түүний сүнс нь аль хэдийн зайлчихсан байлаа.
Баатар түүний гарыг нь хараад эргэлзэлгүй шууд л атгачихав.Нил шарх сорви болсон хоёр жижигхэн гар нь мөс мэт цэв хүйтэн болсон байлаа.Эрдэнэтуяа юу ч хэлэлгүй доош харж зогсоно.Баатар түүний гарыг нь атган
-Чамд ямар нэг муу зүйл тохиолдоо юу? 'хэмээн асуув.Эрдэнэтуяа хариуд нь доош харсан хэвээр толгой дохилоо.Баатар түүний хоёр гараас нь атгаж
-Хоёулаа эндээс явъя.Нэг дулаахан очоод газар сайхан ярилцъя.гэв
Эрдэнэтуяа уртаар санаа алдаж нулимсаа цийлэгнүүлэн түүнрүү хараад
-Би их муу хүн шдээ.Би чиний бодож байгаагаас муу хүн.Чи яагаад надаас салдаггүй юм бэ? Хоёулаа тохирохгүй 'гэтэл Баатар
-Би чамайг ойлгож байнаа' гэв.Эрдэнэтуяа инээмсэглэн өөр тийшээ харж
-Ойлгож байна гэнээ? Чи намайг хэзээ ч ойлгож чадахгүй гэдгээ мэдэх үү мангар минь? 'гээд нулимсаа арчлаа.Тэр үргэлжлүүлэн өөдөөс нь сэтгэлf зовнин ширтэх Баатарт хандаж
-Чи надад юу тохиолдсоныг мэдэхгүй.Мэдээд ч хэрэггүй байх.Зүгээр л намайг орхиод явчих тэгэх үү? 'хэмээн гуйлаа.Яг үнэндээ Баатар түүнд туйлын нөмөр нөөлөгтэй санагдаж бүлээн гар нь хүйтэн биеийг нь гэсгээх мэт тааламжтай байлаа.Түүний гал халуун зүрх нь өөрийнх нь хүйтэн сэтгэлийг гэсгээж байгааг охин дотроо мэдэрч өөрлүү нь одоо харж байгаа тэр л дулаахан харцыг нь дахиад хичнээн удаан ч хамаагүй хараад л зогсохыг хүсч байв.
"Чамтай цуг хаашаа ч хамаагүй явмаар л байна.Чамайг тэврээд тайвширтлаа уйлмаар байна.....Чиний хайр надад хэрэгтэй байна.Гэхдээ би их азгүй хүн юмаа.Намайг уучлаарай"
Эрдэнэтуяа ингэж бодон Баатрыг ширтэнэ.Баатар түүний бодлыг уншсан мэт харцаа улам зөөлрүүлэн нулимсыг нь арчиж
-Би чамаас хаашаа ч холдмооргүй байна.Надтай үлдээч дээ 'гээд түүнийг тэврэн авлаа.Эрдэнэтуяа энэ л мөчид өөрт нь хэн нэгний хайр халамж,нөмөр нөөлөг хичнээн их дутагдаж байсныг бүх эд эсээрээ мэдэрч түүнийг тэврэн энгэрт нь нулимсаа дусаав.
"Надаас гараа битгий салгаач.Энэ л чигээрээ намайг тэврээд зогсоорой.Ямар сайхан юм бэ?"
-ХӨӨХ ЭНЭ ДУРЛАЛТ ХОСУУДЫГ ХАРААЧ ЭЭ.БҮР УЯРЧИХЛАА!"

Шигтгээгийн цангинасан дуунд цочсон Эрдэнэтуяа Баатраас холдож чадсангүй.Шигтгээ найз залуутайгаа болон нилээд хэдэн залуустай зогсох бөгөөд өнөөх залуус нь Баатар луу яг л дайрах гэж буй ноход шиг занасан харцаар харцгаана.Шигтгээ Эрдэнэтуяад ойртон ирж
-Явахгүй юм уу найзуушка? Эсвэл үлдэх гээд байгаа юм уу? "хэмээн асуугаад ташаагаа тулан зогсов.Баатар Эрдэнэтуяагийн гараас нь атган нүд рүү нь харж -Чи явахгүй тийм үү? хэмээн асуухад охин
түүнрүү харан толгойгоо сэгсэрч
-Үгүй ээ би явна.Баяртай! гэж хэлээд түүнээс гараа татан авч Шигтгээгийн зүг алхлаа.Баатар Эрдэнэтуяаг юу бодож баахан залуустай хамт явж байгааг нь огт ойлголгүй гайхаж дотор нь халуу шатаж эхэллээ.Тэр охиныг ингээд алдахыг хүссэнгүй.
-Эрдэнэтуяа минь хэрэггүй ээ битгий яв л даа! тэр ингэж хашгиран түүний араас хурдлан алхтал өнөөх залуусын хагас нь охиныг бүчин авч машин руу чихээд үлдсэн хэд нь ханцуйгаа шамлан Баатар луу ойртоцгоолоо.Баатрын уур нь хүрч дотор нь шатан өөдөөсөө ирж буй залуус руу хашгир�

Дөрөвдүгээр хэсэг
-Үгүй ээ!!! Тавиач дээ.Яах гээд байгаа юм бэ надаар?
-Алив амыг чинь дарчихья л даа.Тэгээд орилоорой!
Эрдэнэтуяа Шигтгээгийн найз залуу болон түүний найз хоёрт машинаас эв хавгүй чирүүлсээр хүнгүй мэт аниргүй байрны бүдэг гэрэлтэй орцыг цуурайтуулан сүнс хоргодсон хөлсний байрандаа дахин мориллоо.Хаалга чихран нээгдэх агшинд чийг үнэртэж тоосондоо дарагдсан байр нь түүнийг дүнсийн хүлээж байсан мэт.Тэр сүүлд эндээс зугтан гарахдаа юу харсныг одоо хамт байгаа хүний мөсгүй амьтад нь мэдэхгүй.Тэдэнд хэлээд байх шаардлагагүй, хэлсэн ч итгэхгүй биз.Гэхдээ одоо охин энэ талаар битгий хэл өөр юуны ч талаар бодох сөхөөгүй байв.Тэр зүгээр л туйлын их айж өөрийгөө дэндүү өрөвдөлтэйгөөр мэдэрч байлаа.Залуус түүнийг хүчээр чирж байхдаа хөх бөгснөөс нь албаар хүчтэй гэгч нь базлан дураа хангаж байв.Үүнийг нь үзэн ядаж байсан ч тэр эсэргүүцэх гээд хашгирах гэсэн ч хашгирах бүү хэл амыг нь хамартай нь таглачихсан байгаа том гарнаас болж бүтээд үхчихэлгүй хоёр эрийн гарт үхэж байгаа загас шиг тийчигнэсээр гэртээ орж ирлээ.Тэр Шигтгээтэй дахин уулзсандаа туйлын их харамсаж яагаад ийм хөгийн зан гаргаад байгааг нь ердөө ойлгосонгүй.Тэд охиныг өргөн явсаар жижиг өрөөнийх нь хуучин гудсан дээр шуудайтай хог мэт хөсөр хаялаа.Ухаан нь балартан нүд аниж байсан Эрдэнэтуяа арай гэж амьсгаа авав.Амьсгал нь давчидсандаа,өвдөлтөндөө болон хорсолдоо шатсан тэр уйлагнан хашгична.
-Найз юмдаа чи муу гичий!!! Чамайг хараал идээсэй!!!
Шигтгээ түүнийг сонссон ч үл ойшоон цүнхнээсээ шоколад гаргаж ирээд тайван гэгч нь идэж гарав.Дөрвөн жил хойноос нь гөлөг шиг дагаж найзалсан,бүх юмыг нь хуваалцаж хэрэглэдэг байсан,хамаг нандин нууцуудыг нь сонссон найзыгаа тэр муу охин гэдгийг мэддэг байсан ч бүр өөрийг нь бузарлах адгийн амьтан гэж хэзээ ч бодоогүй байсан юм.
"Би чамайг дутуу таньжээ"
Охин цаг мөч ирэх тутамд өөрийн өмнөх арчаагүй мунхаг зангаа улам үзэн ядаж сэтгэл доторх уур уцаар нь оволзож шатсаар дээш өндийлөө.Толины хэлтэрхийнд гүн зүсэгдсэн шархтай алга нь тэсэхийн аргагүй өвдөж байсан ч тэр шүд зуусаар алгаараа газар тулан босч Шигтгээд ойртон
-Чамд ямар хэрэгтэй гэж ингээд байгаа юм бэ? Надад хэлээд өгөөч! 'хэмээн хашгирлаа.
Өөрөөс нь өндөр Шигтгээ түүнрүү нүднийхээ булангаар хяламхийн хараад нүднийх нь урдуур унжсан үсийг нь гараараа хойш нь болгож өглөө.Эрдэнэтуяа энэ үед түүнийг түлхэн үсдээд авчихмаар байсан ч хоёр алга нь тэсэхийн аргагүй өвдөхийн сацуу залуус өөрлүү нь солиотой мэт нүдээр харж байгааг мэдээд юу ч хөдлөж чадсангүй.Өөрлүү нь яг л нохой шиг хяламхийн харж байсан Шигтгээ гэнэт л харцаа өөрчилж урьдын дотно харцаараа харж эхэлснийг охин сая анзаарав.Тэр аажуухан нэг гараа мөрөн дээр нь тавьж нөгөө гараараа бэлхүүснээс нь зөөлөн тэвэрлээ.Охин түүнээс айсандаа чичирнэ.Шигтгээ инээмсэглэн түүний чихэнд амаа ойртуулж халуун амьсгаагаараа чихийг нь төөнүүлж гарлаа.Охины дотор хачин эвгүй мэдрэмж төрж улам чичрэв.Тэр чихэн дээр нь хэсэг амьсгалаад
-Чи минь юундаа чичирсиймдээ? Даараад байгаамуу? Дулаацуулаад өгөх үү?' гэлээ.Нүдээ тас анисан охин толгойгоо зөөлнөөр сэгсрэв.Тэр яагаад өөрийгөө ингэж их айгаад байгаагаа сайн мэдэхгүй байлаа.Түүнд туйлын хэцүү санагдана.Тэр Шигтгээг өөрийг нь тэврэхээ больж холдоосой гэж хүсч байсан ч тэр холдсонгүйгээр барахгүй өөрийнх нь чихрүү хэлээ шургуулахыг нь мэдрээд цочин ухарсхийлээ.Гэтэл Шигтгээгийн тэврэлт улам чангарч түүнийг хааш нь хөдөлгөсөнгүй.Тэр охины чихрүү могойн зулзага мэт урт хэлээ оруулан хэдэнтээ эргэлдүүлж долоож байснаа буцаан гаргаж чихнийх нь омгийг зөөлнөөр хазлан уруулаараа хөхөж гарлаа.Охин мөрөө улам хавчин байдгаараа атийж арайхийн тэвчиж зогсоно.Шигтгээгийн нялуун уруулын будгийн үнэр нь шүлстэй нь холилдон хачин нялуун үнэртэж эхлэв.Охин үүнийг нь тэсэлгүй гэнэт л түүнийг хойш түлхэж орхилоо.Удаан тэвчих чадал охинд үнэхээр байсангүй.Гэвч Шигтгээг түлхсэн даруйдаа тэр хоёр алгаа дэлгээд зовурлан хашгирч гарав.Алгандахь маш гүн зүсэгдсэн оромноос нь арай гэж тогтсон байсан цус нь ахиад шүүрч тэсэхийн аргагүй хорсон өвдөж гарчээ.Шорвог нулимсных нь дуслууд шархан дээр нь дуслан унаж бүр ч гүн хорсгоход охин тэвчилгүй чичирсээр өөрийгөө тэвэрлээ.Тэр өвдөлтөө намдаах гэж халамжлуулах гэж өөрийгөө тэвэрчээ.Нулимс нь хацрыг нь даган урссаар газар дуслана.Залуус түүнийг өрөвдөх нь бүү хэл харин ч залхсан байртай ундаа ууж жигнэмэг идэнгээ харцгааж байлаа.Охин ихэр татуулан уйлж Шигтгээд хандан
-Надад их хэцүү байна.Чи яагаад намайг ингээд зовоогоод байгаа юм бэ?' Найзууд нэгнээ ингэдэг юм уу?' хэмээн ээрэн байж асуулаа.Шигтгээ түүнрүү үл ойлгосон харцаар хараад
-Би чамайг ерөөсөө зовоогоогүйшдээ найзуушка.Чи өөрөө л нүүсэн.Чи өөрөө л тасарч унаад эднарт хүчиндүүлсэн.Чи явчихаад өөрөө л надруу залгаж буцаад энд ирсэн.Би чамд тусалсан.
Шигтгээгийн хэлсэн үгс охины дотрыг сийччих шиг боллоо.Тэр өнгөрсөн шөнө өөрийг нь элдэвлэсэн тэр огиудас хүрэм мэдрэмжээ дахин авч газар өвдөглөн унав.Энэ муухай мэдрэмж нь үүрд мартагдалгүй нүдэнд нь харагдаж өөрийг нь насан туршид зовооно гэдгийг тэр энэ мөчид мэдэж авлаа.Тиймдээ ч гомдол харууслын туйлд хүрч өөрийнх нь амьдрал утгагүй санагдаж эхлэв.Тэр Шигтгээд туйлаас гомдон
-Чи яагаад надад сануулаад байгаа юм бэ? Мэдсээр байж яаж ингэж чадаж байнаа?'хэмээн хашгирлаа.Залуус болон Шигтгээ охины хэлсэн үгсийг сонсоод инээлдэж гарав.Шигтгээ удаан гэгч нь түүнийг доромжлон инээснийхээ дараа царайгаа төв болгож
-Заза Эрка минь одоо болно.Чи өөрөө л мөнгө хэрэгтэй байна гэж надруу ярьсан биздэ? Тэгээд л бид энд ирлээ ш дээ.Мөнгөөр яах гэж байгаа юм? 'гэж асуулаа.Охин доош харсан чигтээ
-Би ээждээ очмоор байна.Гэртээ харимаар байна' гэв.Үүнийг нь сонссон Шигтгээ түүнд дахин ойртож нулимсыг нь арчаад ийнхүү хэллээ.
-Эрка минь чамд одоо ээж байхгүй.Чи энэ хорвоод орь ганцаараа үлдсэн.
-ЮУ???
Шигтгээгийн амнаас урссан бузар үгсийг сонсоод охины чих дүлийрчих шиг л болов.Манан будан дунд хөл алдан бүдчин явах шиг бүрхэг оргих тархиндаа түүний юуны тухай хэлснийг нь хэсэг бодож арайхийн ойлгоод гүнээ цочирдлоо.Охин түүнийг худал хэлсэн гэдэгт зуун хувь итгэлтэй байсан ч өөртөө итгэлтэй байдлыг нь хараад барьц алдав.Шигтгээд худлаа ярьсан шинж огт алга байлаа.Гэсэн ч Эрдэнэтуяа түүнд итгэсэнгүй.
-Үгүй ээ.Худлаа! Чи яаж ингэж хэлж чадаж байнаа? Миний ээж амьд!
-Хммм.Чи өнөөдөр гэртээ очсон биз дээ? Ээж чинь хаалгаа онгойлгоо юу? Тэр тэгээд юу гэж байна?
Чамайг тэврээд үнссэн үү?
Эрдэнэтуяагийн гар нь өвдөхөө больж зүрх нь зогсох мэт болчихов.Ээжийнх нь царай нүдэнд нь үзэгдэж урсах бүлээн нулимс нь халуунаар асгарч гарлаа.Тэртээ нэгэн шөнө харанхуй лифтэнд цор ганцаараа бүлтэгнээд байж байхад юу ч үл харагдах харанхуй дунд зөвхөн ээж нь л гэрэл цацруулан нүдэнд нь харагдсан шиг яг энэ мөчид шал ширтэн суух түүний нүдэнд орчин тойрон бус ээжийнх нь зөөлөн харц харагдаж байлаа.Төрснөөс нь хойш харцаа ч салгалгүй хайрлаж үргэлж хамт байсан цорын ганц хүн нь болох ээжийгээ тэр хэзээ ч өөрөөс нь холдохгүй,хэзээ ч хөгшрөхгүй,хэзээ ч үхэхгүй юм шиг л санаж явснаа сая л ойлгов.Хажууд нь байгаа Шигтгээгийн үгс хаа холын цуурай мэт давтагдана.
-Ээж чинь утсаа аваа юу? Тэр юу гэж байна?
Чамд гомдож байна гэнэ үү?
Эрдэнэтуяа түүний үгсийг сонсож тэвчилгүй чихээ дараад хашгирлаа.
-Ааааааааааа! Үгүй ээ ээжээ! Миний ээжээ?
Тэр галзуу мэт толгой сэгсрэн хашгирч үсээ зулгааж гарлаа.Шигтгээ болон залуус түүнийг гайхан харцгаана.Тэр хэтэрхий чанга хашгирч галзуу мэт аашилж байсанд залуус барьц алдаж жийрхсэн ч
-Алив наадхаа барьж тайвшруул л даа! гэж Шигтгээг зандрахад нэг нь түүнийг хоёр гартай нь цуг араас нь арайхийн тэвэрч хөдөлгөхөө болиуллаа.Харин Шигтгээгийн найз залуу нь түүний амыг таглах гэж оролдож байгаад хуруугаа тас хазуулах шахав.
Хуруунаасаа дуслах цусыг харсан залуу дүрсхийн уурлаж
-МУУ ГИЧИЙ ЧИНЬ! 'гээд Эрдэнэтуяагийн нүүрэнд гал манартал буулгалаа.Охин цохиулсан даруйдаа дуу алдан тийчигнэхээ больж сулбайлаа.Гэвч залуу зогссонгүй охиныг хүчтэй гэгч нь элэгрүү нь дараалан цохих нь тэр!
Энэ үед Эрдэнэтуяаг барьж байсан залуу түүнийг доош тавьж газар хэвтэж байхад нь өшиглөх гэж буй Шигтгээгийн найз залууг болиулахаар цээж рүү нь хүчтэй гэгч нь түлхлээ.
-Одоо болно шдээ.Тэнэг юм уу чи! Үхчихвэл яах юм бэ?
-Үгүй ээ холд.Энд нь алчихья! Угаасаа алах гэж л авчираа биз дээ?
Энэ бүхнийг харж зогссон Шигтгээ солиотой мэт аашлах найз залуугаа тэсэлгүй алгадчихав.Найз залуу нь түүнд алгадуулчихаад эгээтэй л эргүүлээд цохичихсонгүй.Шигтгээ дэлбэрэх шахан уурлаж
-Чи чинь юу яриад байгаа юм бэ? Юун алах нтр яриад байгаан? Биеэ барь л даа!
-Энийг алахгүй өөр яах гэж энд авчирсан юм бэ хайра? Алахгүй бол наадах чинь цагдаад хүчиндүүлсэн нтр гээд хэлчихнэ ш дээ! Өглөө буцаж ирэхэд байхгүй байхад нь хичнээн их айлаа даа?
Залуу ингэж хэлээд хойно нь гайхан зогсох найзруугаа харж
-Энэ бүх юм чамаас болсон шүү мунаг новш минь! Улаан махны хэргээр шоронд орвол түрүүлж хийснээрээ чи л эхэнд нь орно шүү.Тэгээд амьдрал чинь дуусна гэж мэд!
Найз нь түүний хэлсэн үгсийг бодож байснаа гэнэт ухаан орсон мэт нүдээ хурцалж амьсгалаа давчдуулан
-Ер нь тэгье! Энд нь алчихья.Тэгээд хэсэглээд уутанд хийгээд гарахад хэн ч мэдэхгүй.Эсвэл хүхэртэй ваннанд хийж хайлуулаад урсгачихья!
Шигтгээ түүнийг сонсоод уураа арай гэж барьж ядан -Та хоёр битгий тэнэгт! Эхлээд намайг сонс л доо.Ээж нь үхчихсэн.Байр нь харин энүүний өөрийнх нь нэр дээр байдаг юм.Алсан ч алаагүй ч эхлээд тэр байрыг авах хэрэгтэй байна.Би анхнаасаа л ийм зорилготой байсийн.
Залуус түүнийг сонсоод гайхацгаалаа.
-Яаж авах гээв? Энэ чинь бүтэшгүй хэрэг.
-Амархаан.Гарын үсэг зураад л болно.Ятгаад,айлгаад,ховсдоод ч хамаагүй авах л хэрэгтэй.Тэгсэн хойно та хоёр хүссэнээ хий.Харин одоо ахиж гар хүрч болохгүй шүү!
Залуус түүний үгсийг сонсоод хэсэг бодолхийлсний эцэст толгой дохин зөвшөөрцгөөлөө.Тэд Эрдэнэтуяаг сэртэл нь хүлээхээр шийджээ.Хөөрхий охин шалан дээр ухаангүй хэвтэнэ....
Охин нүдээ нээлээ.Хамгийн түрүүнд харсан зүйл нь хөлсний байрных нь сийлбэртэй тааз байсан тул тэр сэрсэн даруйдаа айдастаа автаж цочин босов.Эргэн тойрноо харвал хэн ч байхгүй байх бөгөөд өрөөг нь хэн нэгэн гайхалтай гэгч нь цэвэрлээд тавилгыг нь хүртэл өөрчилчихсөн байх нь тэр! Охин гайхшаа баран жижиг өрөөныхөө голд ахин нэг эргэж тойрон харвал хөшиг,обой,таазны өнгө гээд бүх зүйл нь шал өөр болсон байлаа.Цонхны цаана тас харанхуй бөгөөд шөнө болж байгаа нь илэрхий.Тэр юу болоод байгааг гайхан өрөөнөөс гарч бүх өрөөгөө тойрон явж үзлээ.Байр нь л мөн болохоос бусад нь шал өөр байгаад охин мэл гайхаж өөрийгөө амьд эсвэл үхсэн,болоод байгаа зүйлс бодит эсвэл хийсвэр эсэхэд эргэлзэв.Яаран ванны өрөөнд орж толинд өөрийгөө харвал царай нь цонхийж уруул нь хавдан цус гарсан байгааг үзлээ.Цаашлан хэвлий нь хөндүүрлэж хоёр алга нь хүртэл зүсэгдсэн хэвээр байгааг хараад тэр өөрийгөө амьд байна хэмээн баярлалаа.
"Би амьд байна.Тэгэхээр Шигтгээ түр гарсан бололтой.Ирэхээс нь өмнө зугтах хэрэгтэй!"
Охин Шигтгээгийн тухай бодох төдийд л айдаст автаж зугтахаар шийдлээ.Тэр яаран үүдрүүгээ алхсаар хаалгаа түлхтэл хаалга нь онгойсонгүй.Сандран түгжээг нь эргүүлж түлхсэн ч мөн онгойсонгүй.Тэр улам айж хаалгыг балбаж өшиглөж гарлаа.Тэр ингэж өшгичиж балбаад төмөр хаалгыг яаж ч чадалгүй ямар ч тамиргүй болж хоёр алгаа тэсэхийн аргагүй өвдөхийг л мэдэрлээ.
"Намайг гаднаас нь түгжчихэж.Би ингээд өнгөрчээ"
Хаалга налан сүүлчийн итгэл найдварын нулимсаа шалан дээр унагаж тэсгэлгүй хорсох хоёр алгаа нийлүүлэн шарх руугаа зөөлөн үлээн суух Эрдэнэтуяа сүүлд болсон бүхнийг нэг нэггүй санаж байлаа.Тэр ээжийнхээ үхэлд энэ мөчийг хүртэл эвлэрэхгүй байв.
"Миний ээжээ? Та амьд тийм үү? Би итгэхгүй байна.Хэрвээ та амьд биш бол...Хэрвээ би таныгаа дахиж хэзээ ч харахгүй бол...Та минь ахиж хэзээ ч надруугаа тэр зөөлөн харцаараа харахгүй бол би ахиж амьд явж чадахгүй ээ.Би тань дээрээ очноо ээжээ...Ачийг чинь хариулж чадаагүйд уучлаарай."
Охин ингэж бодон нулимсаа урсгаж суутал орцонд хүний дээш өгсөх чимээ гарч түүний бодлыг тасалдууллаа.
"Шигтгээ!"
Эрдэнэтуяа хөлийн чимээг сонсоод үхтлээ айж галтогоо руу орж хутга хайсан ч тэндээс ямар ч хутга олсонгүй.Хөлийн чимээ ойртсоор байлаа.Нэг мэдэхэд охин угаалгын өрөөнд хагархай толины хэлтэрхий барьчихсан зогсож байв.Энэ мөчид хаалга дуугаран нэгэн эмэгтэй орж ирлээ.
"Шигтгээ"
Эрдэнэтуяа харанхуй угаалгын өрөөний дутуу хаасан хаалганы завсраар түүнийг хажуугаар нь өнгөрөхийг хүлээн зүрх даран зогсоно.Эмэгтэй ойртсоор.Түүнийг хүлээх Эрдэнэтуяагийн зүрх нь амаар нь гарах нь уу гэлтэй л хүчтэй цохилно.
"Би чамайг алчихаад үхнэ.Амалъя"
Гэрэл мэлсхийн асаж хаалгаа онгойлоо! Зүрх нь дэлбэрэх нь үү гэлтэй түргэн цохилж хэлтэрхий атгасан гараа хойш далайсан Эрдэнэтуяа өөдөөс нь харж байгаа танихгүй эмэгтэйг хараад толины хэлтэрхийгээ газар алдав.Туйлын гунигтай боловч үзэсгэлэнтэй тэр эмэгтэй гүн нүдээрээ өөрлүү нь хэсэг харж байснаа толь хагарсан доод хэсгийг харж дуу алдан толгой сэгсэрчихээд гараад явчихав.Эрдэнэтуяа өөрийг нь хараагүй мэт огт тоосонгүйд гайхаж түүнийг харсаар зогсож үлдэв.Танихгүй эмэгтэй цүнхээ газар хаяад орон дээрээ хэвтээд уйлж байхыг тэр хаалганы завсраар харна.Хорь гаран насны харагдах намирсан сайхан урт үстэй өндөр гоолиг тэр охин доогуураа гүн цэнхэр өнгийн жинсэн өмд,улбар шар өнгийн илгэн чейлси пүүз өмссөн байх бөгөөд дээгүүрээ бүдэг ягаан цамцны гадуур бор шаргал богино пальто өмсчээ.Эрдэнэтуяа түүний хэн гэдгийг нь мэдэхгүй ч дотроо өрөвдөн юу тохиолдсоныг нь сониучирхана.Хажуугаар нь түүний уйлах дуу хоолой нэг л танил санагдаад болсонгүй.
"Юу байдаг билээ? "
Эрдэнэтуяа угаалын өрөөнөөс гарч түүнрүү аажуухан ойртов.Эмэгтэй хэсэг уйлж байснаа дээш өндийн уртаар амьсгаа авч нулимсаа арчаад утсаа гаргаж хэн нэгэн рүү залгалаа.Түүний залгасан хүн утсаа авсан бололтой охин сандран
-Байна уу? Найз нь байнаа.Гэгээ байна.Би одоо яах вэ? 'гээд уйлагнав.Тэр цааш нь
-Тэр намайг хаяаад явчихлаа.Хүүхэдтэй гэдгээ сонсоод л явчихсан.Байрны мөнгийг хүртэл аваад бултчихлаа.Хайрласан хайраар минь далимдуулаад намайг хаяаад явчихлаа.Би одоо яахаа мэдэхгүй байна.Эзнээс нь гуйсаар байгаад гурван сар гаран суучихсан ш дээ.Ойрд байнга мөнгөө нэхээд дарамтлаад байна.Найз нь одоо яах вэ? Хүмүүс ямар муухай юм бэ?' гээд уйлж гарлаа.Утасны цаана хэн нэгэн өөрт нь зөвлөж буйг тэр анхааралтай сонсоод
-Гэхдээ намайг олчихно ш дээ.Би яаж хичээлдээ явах юм бэ?' гэв.Тэр үргэлжлүүлэн сонссоны эцэст
-За тэгье.Найз нь өглөө эрт...үгүй ээ яг одоо гарлаа.Хашааныхаа гадаа хүлээж байгаарай.Найз нь заавал очноо.'гээд таслав.Тэр нулимсаа арчин орноосоо босоод нэг гүн амьсгаа авч эргэн тойрноосоо яаран сандран юм цуглуулж эхэллээ.
Өрөөний буланд түүнийг хараад зогсч буй Эрдэнэтуяа охинд юу тохиолдсоныг бараг л ойлгожээ.Тэр цааш юу болохыг сэтгэл түгшин харах бөгөөд дотроо охиныг бушуухан гарч яваасай гэж хүсч байлаа.Охин өөрийн цүнх болон бяцхан чемодандаа зарим хувцас,дэвтэр,гоо сайхны хэрэгсэл гээд янз бүрийн зүйлсээ энэ тэндээс авч хам хум яаран сандран чихэж өрөөгөө тэр аяар нь буулгаж байтал түлхүүр дуугарах чимээ зүрх палхийлгэж охин годхийн цочлоо.Эрдэнэтуяа хэн орж ирснийг хараад зөнгөөрөө Байрны эзэн хэмээн танив.Том өрөөний корридороор бадриун биетэй тачирхан үстэй хөрслөг бор царайтай эр түрийтэй гутлаараа хүнд хүнд алхлан орж ирлээ.Эрдэнэтуяа Гэгээ гэгч охиныг тэр залуу руу ямар их айсан нүдээр харж гар хөл нь чичирч байгааг харлаа.Байрны эзэн Гэгээ рүү ууртай царайлан ойртож бараг нүүрэнд нь тулаад
-Хаачих гээв миний дөө?'
хэмээн баргил хоолойгоор хэллээ.Гэгээ хоёр гараа атган нүдээ ийш тийш гүйлгэн бүлтгэнэх бөгөөд сандраагүй мэт дүр исгэн худал инээмсэглэж
-Хэхэ.Харин найзындаа очих гээд л.
-Энэ шөнөөр үү?' гээд тэр охинд улам ойртов.Гэгээ юу ч хэлэлгүй доош харж зогсоно.Байрны эзэн уртаар санаа алдаж
-Хмммммм.Ах нь чамд итгээд гэртээ үнэгүй суулгаж байхад чи ингээд хэл үг ч үгүй явах гэж байдаг.Гомдмоор байна шүү!!!
-Ах...ахаа би танд уч....учраа хэлье.
Эрдэнэтуяа Гэгээгийн туулай мэт бүлтэгнэх харцыг болон түүнрүү бух мэт харах байрны эзнийг харна.Охин цааш юу болохыг сэтгэл түгшин хүлээж байтал гэнэт нүд нь харанхуйлж хүйтэн ус руу цүлхийтэл шумбан орох мэт болоод ахин нүдээ нээж арайхийн амьсгаллаа.Цонхны цаана нар тусах хэдий ч хар хөшгөөр битүүлжээ.Охин яаран эргэж хартал залуус өөдөөс нь инээмсэглэн харж байлаа.Тэднийг хараад цочирдсон ч цаад буланд нь нэг танихгүй залуу ухаангүй хэвтэж байгааг хараад байдал бүр ч дордсоныг тэр ойлгов.Өөрийгөө ухаангүй байх хооронд юу болсныг тэр огт ойлгосонгүй.
"ТҮГ ТҮГ ТҮГ ТҮГ!!!!"
Хаалгыг түгшүүртэйгээр балбахыг сонссон залуус бие биерүүгээ гайхан харсны эцэст Шигтгээгийн найз залуу үүд тайлахаар бослоо. Нөгөө найз нь амандаа хутга хүргэж
-Аминдаа хайртай юм бол чимээгүй байгаарай! гээд чимээ чагналаа.Корридорт Шигтгээгийн залуугийн "хэн бэ?" гэх дуу гарч араас нь хаалга онгойлгох чимээ дуулдлаа.Удалгүй хаалга буцан хаагдаж мань эр амандаа хараал үглэсээр буцан ирэв.Тэр өрөөнд дөнгөж орж ирээд зогсож байтал
"ТҮГ ТҮГ ТҮГ ТҮГ!!!
хэмээн хаалга ахин балбах дуулдав.Энэ үед Эрдэнэтуяа Шигтгээгийн залуу уурандаа хараал урсган эргэж хараад дахин үүдрүү явж байгааг харан зогстол өрөөний хаалга
"ТАСССССС!" хийтэл хаагдлаа.Тэр цочин цааш юу болсныг харж чадсангүй.Хормын дараа үүдний хаалга чихран онгойх чимээ гарч буцан "ТАССССС" хийтэл хаагдах дуулдав.Өөр ямар ч чимээ гарсангүй.Залуу Эрдэнэтуяад хутгаа тулган юу болсон талаар төсөөлж байтал хаалганы завсраар өтгөн улаан цус нэлийсээр урсан орж ирлээ...

Тавдугаар хэсэг
1.Баатар өвдөлтөндөө тэсэлгүй нүдээ нээн сэрлээ.Толгой нь янгинан өвдөх ба гараараа тэмтэрч үзвэл битүү боолттой байв.Тэр арай гэж толгойгоо өндийлгөн эргэн тойрноо хараад эмнэлэгт байгаагаа анзаарсан ч асар том тасалгаанд хэн ч байхгүй байгаад гайхлаа.Учир нь түүний өрөөнд өөрөөс нь гадна арваад төмөр ор байх ба хачирхалтай нь тэр орнууд бүгд хоосон байв.Үгүй ээ бүр ч хоосон биш байгааг тэр харлаа.Дахин сайн гэгч нь харвал хамгийн цаад талын орон дээр нэгэн эмэгтэй хэвтэх бөгөөд сэрэх шинжгүй байв.Залуу түүнийг хараад баярлах гайхахаа ойлгосонгүй.Мөн өөрийгөө гудас дэвсгэр ч үгүй зүгээр хоосон төмрөн дээр хэвтэж байгаагаа мэдэрч хоёр гараараа тулан бослоо.Тэр арайхийн орноосоо босоод өнөөх эмэгтэй дээр явж очив.Өөрийнх нь ээжийн үеийн гэмээр биеийг нь бүхэлд нь цагаан даавуугаар ороочихсон тэр эгчмэд эмэгтэй аль хэдийн үхчихсэн байх бөгөөд арьсанд нь хөх туяа оржээ.Баатар түүнийг сэгсрэн
-Эгчээ сэрээрэй эгчээ? Бид хаана байна аа? 'хэмээн орилсон ч түүнд амьдын шинж үгүй байсан тул арга буюу орхиж гарах хаалга руу яаран алхав.
"Эрдэнэтуяа эрдэнэтуяа минь тэсээрэй.Би удахгүй очлоо" Өрөөний гэрлэн чийдэн нилээн хуучирсан бололтой шарлан бүүдийх бөгөөд тасалгаанд хэдэн төмөр ор,нэг буланд нь байрлах крант болон толиноос өөр юу ч байсангүй.Тэр хаачих эсэхээ шийдэж яаран алхсаар гарах үүдэнд очин хаалгыг хүчтэй таттал өөдөөс нь тас харанхуй угтаж хүйтэн салхи нүүр лүү нь үлээлээ.
"Юу вэ?"
Баатар гайхан нэг хөлөө хаалга давуулж гишгэх зүйл байгаа үгүйг тэмтэрсэн ч эгээтэй л цааш уначихсангүй буцан хөлөө татав.Хаалганы цаана ямар ч гэрэлгүй ,юу ч үгүй,хил хязгааргүй мэт гүн харанхуй байх бөгөөд тэр ямар учиртайг нь гайхан хойш ухарч эргэн тойрноосоо өөр хаалга байгаа үгүйг хайсан ч түүний нүдэнд нэг ч хаалга үл харагдав.Тасалгаанд хаалга бүү хэл ширхэг цонх ч байсангүй.
"Ямар учиртай юм болоо? Би хаана байнаа?
Тэр яахаа мэдэлгүй харанхуй руу хэсэг харж байснаа өрөөний буланд байгаа тольруу алхан очлоо.
"Тэнд ямар нэгэн учир байж магадгүй"
Өөрийгөө алсаас өнөөх толинд харж алхсаар ойртох тусам өөрийгөө өөрчлөгдөн өөр хүн болж байгааг хараад Баатар цочин зогтуслаа.Тэр нүдэндээ итгэсэнгүй.Толины цаанаас Эрдэнэтуяа өөрлүү нь гуниглан харж зогсоно.Баатар түүнрүү сайн гэгч нь хараад хөлөө урагш нь нэг зөөтөл тэр ч гэсэн өөр лүү нь нэг алхам ойртов.Тэр ахин хөлөө зөөтөл охин мөн л нэг алхам ойртов.Баатар түүнийг хараад баярласан ч гэнэт эргэлзээ нь төрлөө.
"Тэр энд толины цаана байх учиргүй.Ер нь урд минь байгаа зүйл яг толь мөн гэж үү? Яагаад би харагдахгүй Эрдэнэтуяа харагдаж байгаа юм бол? Би хий юм хараа юу?"
Залуу эргэлзэн хойш нэг алхлаа.Охин ч мөн түүний адил хойш алхчихав.Тэр ахин нэг алхтал охин бас л хойш алхаж царай нь үл ялиг бүүдгэрлээ.Баатар өөрийн мэдэлгүй хөлөө өргөн дахин хойш ухрах гэж байтал толины цаанаас Эрдэнэтуяа түүнрүү гараа сарвайж
-Болохгүй ээ!!! 'хэмээн түгшсэн хоолойгоор ориллоо.Баатар мэл гайхан хөлөө буцан урагш зөөн буулгав.Охин түүнрүү
-Хэрвээ чи ахиад нэг удаа хойш алхвал намайг үүрд алдана шүү! 'хэмээн хашгирлаа.
"Эрдэнэтуяа чи мөн гэж үү?"
Баатар түүнийг сонсоод эргэлзээгээ нэг мөсөн арилгалаа.Тэр яаран алхсаар тулж очоод тэсэлгүй толийг нэвтлэн охины хацарт нь гараа хүргэв.Түүний нулимс нь мөс мэт хүйтэн ч хацар нь бүлээн бөгөөд нүд нь өөр лүү нь хайр энэрэлийг хайсан харцаар харж байлаа.Хацрыг нь илбэх гарыг нь охин хоёр гараараа зөөлөн атгахал Баатар гарнаас нь цус гарч байгааг анзаарав.Охин түүний гарыг атгасан чигтээ
-Намайг уучлаарай 'гэлээ.Баатар толийг нэвтэлж ороод түүнийг тэврэхийг учиргүй их хүсч урагш зүтгэтэл Эрдэнэтуяа түүний гарыг нь тавиад хойш нэг алхам ухарлаа.Тэр үгээ таслан мэгшиж
-Нааш орж ирж болохгүй ээ.Хэрвээ чи ороод ирвэл би алга болчихно.Тэгээд хоёуулаа хэзээ ч уулзахгүй.Гуйя.Нааш битгий орж ирээрэй.
Баатар түүнийг сонсоод арайхийн биеэ хүчлэн барилаа.
-Эрдэнэтуяа! Бид хаана байнаа? Би чамдээр яаж очих вэ?
Охин мэгшин уйлж толгойгоо сэгсрээд
-Би...би мэдэхгүй байна.Гэхдээ би аюул дунд ганцаараа байна.Намайг ирж авраач дээ' гэв.
Баатар толийг нэвтэлж орчих шахан тэвчээр алдаж
-Би заавал чам дээр очноо.Чи хаана байгаа юм бэ? хэмээн асуулаа.
Охин мэгшсэн хэвээр
-Хөлсний байрандаа байгаа 'гэв.
-Ямар хөлсний байр? Хаана байдаг юм бэ?
Охин нулимсаа арчин инээмсэглээд
-Чи урьд нь тэнд очиж байсан.Сайн санаарай'гэж хэлэв.
Баатар түүний хариултын учрыг ололгүй самгардлаа.
-Би сайн санахгүй байна шүү дээ.Хаана юм бэ?
-Чи өмнө нь тэр байрыг засварлаж байсан.Гэхдээ дуусгаж чадаагүй.Одоо санаж байна уу?
Баатар олон сарын өмнөх өнөөх муу ёрын байрыг саналаа.Тэр охинруу ширтэн
-Тиймээ би саналаа.Чамайг олчихлоо 'гэхэд Эрдэнэтуяа түүнрүү гунигтайгаар инээмсэглээд
-Заавал ирээрэй.Би иртэл чинь хүлээнээ'гэв.Тэр ингэж хэлсэн даруйдаа шархтай гараараа зөөлөн даллаад эргэж харалгүй цааш алхан одлоо.
-Эрдэнэтуяа битгий яв л даа! Эрдэнэтуяаа?
Би чам дээр заавал очноо.Тэсээрэй!
Баатар толины наанаас ингэж хашгирсаар үлдлээ.Яаж ч чадалгүй түүнийг цааш алхсаар гүн харанхуйд уусан алга болохыг нь харах түүнд туйлын хэцүү байлаа.
"За тэгэхээр одоо надад энэ гүн харанхуйгаас өөр зам үлдсэнгүй.Би энэ хаалгаар орох ёстой"
Баатар хаалга руу явж дөхөж очин үсрэхээр шийдэж гүн амьсгаа аваад сүүлчийн удаа толь руу харлаа.Саяхан л юу ч үгүй байсан толин дээр ямар нэгэн бичиг бичигдсэн байгааг тэр анзааран буцаж очоод уншвал
"Анхаар! Хаана байгаагаа гайхаж байна уу? Яаж гарахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл тайлбарлья.
Чи хувь заяаны эмнэлэгт байна.Энэ бүх хоосон орнууд дээр нэгэн цагт яг л чамшиг өчнөөн хүмүүс сэрж бас үхэж байсан.Үүнийг зүүд гэж бодож байна уу? Хэтэрхий бодит ч юм шиг бас хэтэрхий хийсвэр байгаа биз? Үгүй ээ энэ бүхэн зүүд биш. Энэ бол чамайг унтаж байх хооронд болдог зүүднээс тэс өөр бас нэгэн бодит мөртлөө хийсвэр үйл явдал.Амьдралаас өөр бас нэгэн өвөрмөц орон зай.Яагаад хүмүүс энд ирдэг вэ гэж үү?
Яагаад гэвэл хүн үхлийн аюулд орсон үедээ чин сэтгэлээсээ хамгийн их санадаг хүнээ дотроо хүсэмжлэн тусламж гуйн түүнээсээ аврал эрдэг.Түүний тэр чин сэтгэлийн хүсэлт нь ертөнц,амьдрал,орон зай цаг хугацааг туулан явсаар эцэстээ тэр хүндээ очдог юм даа.Тэр хүсэл энд амилж хүсэлтийн эзэд болон хүлээн авагчид энэ толины наана цаанаас уулздаг.
Залуу минь саяны өрөвдөлтэй охин хоёр хүний л талаар бодож байгаа.Нэг нь чи! Харин нөгөөдөх нь цаана чинь хэвтэж байгаа ээж нь! Тэр үхчихсэн ч эх үрийн холбоогоор холбогдчихоод энд хүрээд ирсэн юм.Одоо яаж ч чадахгүй эндээ үүрд үлдэх болноо.....
Анхаар! Чи энэ хаалгаар түүнийг аварч чадна гэсэн итгэлтэйгээр гарч чадвал бодит амьдралдаа сэрнэ.Хэрвээ үгүй бол хэзээ ч сэрэлгүй үүрд унтах болно.Маш олон хүн доош унаад хэзээ ч эргэж сэрээгүй гэдгийг сануулах нь зүйтэй биз.Чамд амжилт хүсье! "
Баатар доороос дээш гүйх гараар бичсэн саяны бичгийг дуустал нь уншаад бүхнийг ойлголоо.
"Эрдэнэтуяа минь би чамайг заавал аврах болноо!"
Баатар хаалга руу үсрэхээр очсон ч эзэнтэй орыг санан эргэж харлаа.Тэр хэсэг бодолхийлснээ ямар нэгэн найдвар тээж орлуу очин амьгүй хэвтэх цогцсыг нуруундаа үүрэв.
"Хоёуулаа цуг харинаа эгчээ"
Баатар дотроо ингэж шивнэн алхсаар гүн харанхуйн хаалгыг давж хязгааргүй гүнрүү уналаа....
Хонгор эмнэлгийн гадаа тамхи татан зогсоно.Тэр Баатрын талаар ээж аавд нь яаж хэлэх талаар шаналан ганц хүүгээ үхлүүт болсныг хараад тэднийг яах бол гэхээс дотор нь харанхуйлах ажээ.
"Эрдэнэтуяа гэсэн байхаа? Тэр охиноос нь гарцаагүй.Муу новшийн охидууд!"
Тэр ингэж бодон зогсож байхдаа ардуур нь алхан өнгөрөх Баатрыг харсангүй.

Төгсгөлийн хэсэг
2.Баатар хязгааргүй гүн харанхуй доош ниснэ.Түүний чих аймшигтай шуугиж, хүмүүсийн зовлонт хашгираан болон өөр янз бүрийн хачин дуу хоолойнууд хэнгэрэгийг нь хагалах дөхөн шуугиж байлаа.Доош унах тусам тэр өөртөө итгэх итгэлгүй болж айдсаар дүүрч эхлэв. 'Би сэрэх болов уу? Үхчихээд тамруу унаж байгаа юм биш биз дээ?''
Тэр ингэж бодон унаж байтал ямар нэгэн хатуу зүйл дээр пидхийн унах шиг болоод бие нь өөрийн мэдэлгүй дээш харлаа.Өөрийгөө амьд гэдгийг мэдэрсэн ч амаа баглуулчихсан мэт амьсгаа авч огт чадахгүй амь тэмцэн тийчлэн хэвтэж буйгаа л мэдрэнэ.Хэн нэгэн түүнийг амьсгалахад нь саад болж байлаа.Баатар яаж ч хичээгээд амьсгалж чадахгүй байв.Амьсгал нь боогдож бүтэж үхдэгийн даваан дээр тэр Охиныг санаж өөрийгөө хүчилсэн даруйдаа амаа нээн уртаас урт амьсгаа авлаа.Цээжээ төвийтэл амьсгаа авч нүдээ нээх агшинд бие нь эрч хүчээр дүүрэх шиг болж тэр амьдралд буцан ирснээ мэдрэв.Амьсгалах агаарын үнэр амт ,нарны цацраг,ханан дээр тусах цэцэг навчсын сүүдэр гээд юм бүхэн гайхалтай санагдаж буцан сэрсэндээ тэр туйлын баярлалаа.
''Би одоо хаачихаа мэднэ''
Залуу өөртөө ингэж хэлээд орныхоо хажууд хэвтэх капсулаа шүүрэн гарлаа.
Хүнгүй сийрэг гудамжаар хагас боолтоо авч хаян саравчтай малгай өмссөн Баатар түргэн түргэн алхана.Ар дагзаар нь бага зэрэг хатгуулахыг эс тооцвол түүнд өөр хүнд өвдөлт тийм ч мэдрэгдэхгүй байв.Тэр одоо эмч нар болон сахиж байсан хүмүүс өөрийг нь босоод явчихсан байгааг мэдээд яаж бөөн юм болж байгаа болоо хэмээн бодож байсан ч Эрдэнэтуяад илүүтэй санаа зовж байлаа.Түүнийг яаж зовж байгаа бол гэхээс байж ядаж замдаа таарсан болгоныг үгүй хиймээр санагдсан ч өнгөрсөн удаад юу ч хийж чадалгүй түүнийхээ нүдэн дээр газар саван унаснаа бодож тэр байр луу хээв нэг алхаад орчихож болохгүй гэдгээ мэдэж байв.Цагдаа дуудан цуг очих талаар бодсон ч хэрвээ Эрдэнэтуяа тэр байрандаа байхгүй бол өөрөө хэрэгт орж болох талаар бодсон ба өнгөрсөн удаад өөртэй нь цуг яваагүй юм чинь энэ удаад мөн явалгүй өөрийг нь хараан зүхэж цагдаа нарт "би аюулгүй ээ" хэмээн хэлэхвий гэж айжээ.Тэр өнгөрсөн удаа Эрдэнэтуяа явахыг хүсэхгүй байгааг харцнаас нь мэдэж байсан яагаад явчихсаныг нь гайхаж байлаа.Сэргэлэн алаг нүд нь яагаад ямар ч гал цоггүй болчихсоныг,жижигхэн цагаан гар нь яагаад нил шарх сорви болчихсныг, үхэх гээд хэвтэж байхад нь хүртэл яагаад зүүд эсвэл өөр юу гэдэг нь үл мэдэгдэх тэр эмнэлэгт сэрээж тусламж гуйсныг гайхаж байлаа.
"Түүнд ямар нэг аймшигтай зүйл тохиолдсон.Тэр хүссэн ч үүнээсээ салж чадахгүй байна.Эсвэл хэн нэгэн толгойг нь эргүүлж хааш нь ч хөдөлгөхгүй хориод байна.Шигтгээ л байж таарна.Шигтгээ бол сайн найзын дүрд хувирсан шулам эм.Анх түүнтэй танилцаагүй байсан Эрдэнэтуяаг би сайн санаж байна.Тэр хүн болгонтой чин сэтгэлээсээ харьцаж үргэлж инээмсэглэдэг байсан.Цаг явахын хэрээр ааш нь эвдэрч шал өөр болсноо өөрөө ч мэдэхээ байсан.Энэ бүхнийг хэдхэн алхмын цаанаас хараад сууж байсан би....Түүндээр очоод олигтой хэдэн үг хэдчихэж чадалгүй үгээ залгидаг байсан өөртөө итрэлгүй, арчаагүй би!
Энэ удаад би зүгээр хараад сууж чадахгүй ээ.Энэ удаад л биш шүү.
Чи хүссэн хүсээгүй хүчээр ч хамаагүй би чамайг тэр шулмын гараас мулталж бузар энергиэс нь арилгах болно.Хэрвээ надад саад болбол хорт хэлийг нь тасдаж урт хүзүүг нь хуг мушгина.Тэгээд бүх юм сайхан болно."
Тэр ингэж бодон алхаж байтал ар дагзаар нь аймшигтай хүчтэй хатгуулан өвдөж өөрийн эрхгүй ёолон унах шахав.Чих нь шуугиж нүдэнд нь самбарууд дээрх нэрний үсэг,хүмүүс,модод гээд юм болгон олон болж харагдах ба нүдээ аньж амьсгаа аван толгойгоо барьж хэсэг зогслоо.Минут хэртэй зогсвол толгой нь эргээд гайгүй болсон тул тэр халааснаасаа хэдэн ширхэг эм уучихаад цааш алхан явлаа.
Хонгор "Баатрын тухай ээж аавд нь яаж хэлбэл дээр болоо" ухааны юм бодон эмнэлэгрүү ортол өөдөөс нь эмч сувилагч болон хамгаалагчид далайн давалгаанд хөөгдсөн мэт гүйлдэн ирж байгааг үзлээ.
"Юу болсон юм болоо?"
Өөрийнх нь хажуугаар нь гүйлдээд гарчих байх гээд юм бодолгүй алхаж байсан ч өөрийг нь чиглэн ирж байсныг Хонгор тэдний харцнаас нь мэдлээ.
-Хүүеээ чи сахиур нь биз дээ? Чиний найз чинь босоод явчихжээ!
Хонгор юу ч ойлгосонгүй.
-Юу???
-Найз чинь саяхан ухаан ороод энэ эмнэлнээс гараад явчихлаа.
Тэд өөрөөр нь тоглоод байх шиг түүнд санагдав.
-Тийм байх ёсгүй дээ.Би очиж харъя.
Хонгор яаран гүйсээр Баатрын өрөөнд ирж түүний ор нь байгааг өөрийн нүдээр үзлээ.Тэр дараа нь эмнэлгийн камераар Баатар хэрхэн ухаан орж өрөөнөөсөө гарч өөрийнх нь хажуугаар зөрөн явахыг нь хүртэл харав.
"Аа новш гэж!"
Эмч нар түүнийг барьж идэх шахна.Нэг эмч
-Юу бодоод зүв зүгээр босоод явчихдаг хүүхэд вэ? Тархиндаа юмтай биш байгаа даа' гэхэд өөр нэг эмч
-Ааан.Гэмтлээсээ шалтгаалж мэдрэлд нь өөрчлөлт орсон байж магадгүй.Тийм хүн л ингэж өвчнөө ч тоолгүй босоод явна! 'гэв.Сувилагч нар
-Сонин юм даа.Бид грч явахыг нь харсангүй л дээ.Өмнө нь ч гэсэн тийм гэмтэлтэй хүн босч явж байгаагүй биз дээ? Юу хийж байгаагаа ойлгохоо байчихсан юм болов уу" хэмээн ам амандаа шаагилдана.Хижээл насны Хамгаалагч эр
-Миний гэдэс эвгүйрхээд 00 орсон хойгуур л ийм юм болчихлоо.Би постон дээрээ байсан бол юу гэж гаргах вэ' гэж халаглана.
-Алив найз руугаа залга л даа.Утастай байж мэднэ!
Нэгэн эмч Хонгорыг ийн зандрахад тэр ухаан орж яаран утсаа гаргаж Баатар луу залгалаа. Азаар түүний утас нь асаалттай байв!
Хонгор догдлон түүнийг утсаа а авахыг хүлээсэн ч тэр утсаа авсангүй.Өчнөөн удаа залгасан ч утсаа авсангүй.Хэд хэдэн удаа залгаад утсаа аваагүйд Итгэл алдарсан Хонгор сүүлчийн удаа залгатал Баатар утсаа авах нь тэр!
-Байна уу Баатраа чи зүгээр үү? Хаана байгаа юм бэ?
-Би Эрдэнэтуяа руу явж байна.
-Юуу? Юун Эрдэнэтуяа вэ? Өөрийгөө бодохгүй юун охин яриад байгаа юм бэ?
-Тэр аюулд орсоон.Би очиж аврах хэрэгтэй!
-Юу балайраад байгаа юм бэ? Надад ч хэлэлгүй явчихлаа гэж үү? Наал толгой тархи чинь зүгээр үү?
-Сайн мэдэхгүй байна аа.Гэхдээ найз нь явах ёстой.
-Өөртөө хань болохгүй дэмий охины хойноос ингэж зоволгүй хая л даа!
-Үгүй ээ чи мэдэхгүй байна.Би таслалаа!
-Баатраа битгий тасла л даа.Би юу болоод байгаа учрыг нь ч олж мэдээгүй байна ш дээ.Тэр охин чинь яг яачихсан юмбэ?
-Сайн мэдэхгүй байнаа.Гэхдээ л муу залуус янз бүр болгоод байна.Би очиж авахгүй л бол амьд явж чадахгүй нь!
Хонгор найзынхаа хоолой зангирч байгааг утасны цаанаас сонслоо.
Эмч нар дуугаа аяарсган "Хаана байгааг нь асуу хаана байгааг нь асуу" хэмээн шургана.Хонгор эмч нар зөвлөсөн зөвлөөгүй Баатрыг олж очоод уулзахыг хүсч байлаа.Тэр найздаа чин сэтгэлээсээ санаа зовж байв.
-Хагархай толгойтой дээрээс нь ганцаархнаа байж яаж тэр охиноо авах гээд байгаа юмбэ?
Цуг явъя л даа!
Баатар түүнтэй цуг явах эсэхээ шийдэж буй бололтой хэдэн секунд чимээгүй байсан ч хормын дараа
-Бид хоёр таван сарын өмнө нэг хачин байранд засвар хийснийг санаж байна уу?
Хонгор өчнөөн олон сарын өмнө өөрсөддөө тохиолдсон тэр хачин явдлыг өчирдөрхөн мэт саналаа.Түүний сэтгэлд өөрийг нь даллан дуудах тэр үзэсгэлэнт царай тодхон үлджээ.Хонгор түүний үхлийн айдас хургасан гүн нүдийг харсан даруйдаа л ухаан мэдрэлээ алдан амиараа ч болов хамгаалахыг хүсч галтогоо руу явж орсон боловч тэр аль хэдийн байхгүй болж оронд нь зовлонт дуу хоолой нь тархин дотор нь амь гуйн шаналгаж байсан билээ.
"Хэрэггүй ээ гуйж байна.Битгий л дээ.Намайг авраач дээ.Ээжэээ!......................."Энэхүү зүрх зүсэм аймшигт чарлаан,амь гуйсан үгсийг нь сэтгэл дотроо сонссон Хонгорын нүднээс халуун нулимс нь өөрийн эрхгүй урсан гарсан юм.Учир нь тэр өөрийн биеийн бүх эд эс,зүрх сэтгэлээрээ золгүй бүсгүйн бүх уй гашуу,өвдөлт,зовлон шаналлыг тэр чигээр нь мэдэрчээ.Тэр бүсгүйг үнэн голоосоо өрөвдөж хажууд нь хамт үүрд үлдэхийг хүссэн байна.Гэвч тэр удалгүй амь тэмцэн уйлах дуу хоолойг сонсохоо больж мөс мэт хүйтэн хоолойг сонсчээ.Энэ тэр бүсгүйн дуу хоолой байлаа.
"НАМАЙГ АЛААД ДӨРӨВ ХУВААН ЭНЭ ХАНАНУУДАД БУЛШИЛСАН.ТИЙМЭЭ ЭНЭ БҮХЭН БОЛООД ӨНГӨРСӨН! БИ ҮХСЭН! НАДАД ЯМАР БАЙСНЫГ МЭДЭРЧ БАЙНА УУ? ХЭЦҮҮ БАЙСАН БАЙГАА БИЗ? ОДООГ ХҮРТЭЛ БИ ЭНЭ ХАНАН ДУНД ХААШАА Ч ГАРЧ ЧАДАЛГҮЙ ГАЦЧИХААД ТАРЧИЛЖ БАЙНА.ЗАЛУУ МИНЬ ЧАМААС НЭГ Л ЗҮЙЛИЙГ ГУЙЯ.НАМАЙГ СУЛЛААД ӨГӨӨЧ! ҮҮНИЙГ Л ЧАМААС ГУЙЖ БАЙНА.ЯВАХ ХЭРЭГГҮЙ ЭЭ БИТГИЙ Л ДЭЭ! НАМАЙГ СУЛЛААД ӨГӨӨЧ ДЭЭ?"
Хонгор нэг л мэдэхэд орцонд энгэрээ нэвтэртэл уйлчихсан сууж байлаа.Тэр хэзээ ч тэгж их гуниглаж бас айж байгаагүй билээ.Буцаад орохыг хүссэн ч эргээд гарч ирэхгүй юм шиг санагдсан тул тэр буцаж ороогүй юм.Ямар ч байсан өдийг хүртэл тэр бүгдийг санаж байв.Хонгор өнгөрсөн бүхнийг хормын дотор эргэн дурсаж уртаар санаа алдаад
-Би одоохон очлоо.Оролгүй хүлээж байгаарай!' гээд утсаа таслав.
"Юу л болбол юу л болог!"
Баатар хүзүүгээ нойт оргихыг түрүүнээс хойш мэдэрсэн ч тоолгүй алхана.Хөлсний байр урдхан талд нь дүнсийн харагдаж байлаа.Тэр байр луу харан алхаж байтал хажуугаар нь зөрсөн үл таних эр эргэж ар мөрнөөс угзран
-Хөөе залуу наад толгойноос чинь хүрэн улаан цус гоожоод байна шдээ.Мэддэггүй юм уу?'гэхэд Баатар нүдээ аниж аймшигтай лугшин өвдөх өвдөлтөө тэсвэрлэн
-Зүгээр дээ' гэж хэлээд цааш алхаллаа.Өнөөх эр хойно нь гайхан харсаар хоцров.Алхах тусам нүд нь бүрэлзэж чих нь шуугих хэдий ч Баатар тэсвэрлэн алхана.Энгийн үед яавч тэсвэрлэшгүй аймшигтай өвдөлт хэдий ч тэвчих чухал шалтгаан байгаа тул Баатар ийн шүд зууж байлаа.Тэр халаасан дахь эмнээсээ нилээд хэдэн ширхэгийг амандаа залгиад үргэлжлүүлэн алхаж байтал гэнэт өөдөөс нь газар босоод ирэх нь тэр!
Хонгор такси барин явсаар хөлсний байранд бараг ирж байлаа.Тэр бушуухан л буух талаар бодож байтал ийш тийш харан жолоо барьж явсан жолооч гэнэтхэн л
-Хөөе тэнд нэг хүн газар хэвтэж байна хар даа! 'гэв.Хонгор харсан даруйдаа Баатрыг таниж жолоочид байсан мөнгөө бүгдийг нь өгчихөөд машинаас үсрэн бууж найз дээрээ очлоо.Баатар нүүрээрээ газар уначихсан бөгөөд босох гэж хичээж байлаа.Шарх нь сэдэрч цус нь гоожжээ.Хонгор түүнийг сугадаж үүрсээр орцонд оруулан дээш нь харуулж хэвтүүллээ.Түүний нүд нь анилдаж нээгдэнэ.
-Хүүе Баатраа! Би Хонгор байна.Чи яав аа?
-Ёоохх.....Хүйтэн шал яасан сайхан сэрүүхэн юм бэ.Найз нь зүгээр ээ.
-Юу зүгээр гэж? Өөрийгөө хар л даа!
-Би үхэхгүй гэдгээ мэдэж байнаа хөгшөөн.Харин чамаас нэг л юм гуйя.Чи яваад түүнийг минь аваад ирээч дээ? Чамаас гуйж байна.
-Үгүй ээ .Би чамайг ингээд орхиж чадахгүй нь.Чи яах юм бэ?
-Намайг хая аа.Би үхэхгүй гэж ....хэлээ биздэ? Миний........үхэх цаг болоогүй.Харин чи..... түүнийг минь авчирч чадахгүй бол.......би үхэж магадгүй.
-За тэгвэл би ороод түүнийг чинь аваад гараад ирье.Намайг гараад ирэхэд зүгээр болчихсон босоод зогсож байгаарай мэдэв үү?
Хонгор инээмсэглэн ингэж хэлээд савхиа тайлан түүнд нөмрүүллээ.
-Би удахгүй ээ анд минь тэсээрэй!
Баатар түүний цааш алхан явах чимээг сонсоод өөр чимээ сонссонгүй.Толгойд нь жижигхэн хүмүүс орчихоод дотор талаас нь балбаад байгаа мэт өвдөнө.Тэр Хонгорыг чадахгүй байх вий гэж эмээж байлаа.
"Хичээгээрэй хөгшөөн.....хичээгээрэй"
Хонгор гартаа хурц хутга атган явсаар хаалганы урд ирлээ.Зүрх нь түг түг цохилж духан дээр нь хөлс бурзайна.
"Үсрээд л таван залуу байгаа биз.Айгаад байх юм үнэндээ алга! Болохгүй бол алалцаад ч хамаагүй.....Заза одоо буцах зам байхгүй!"
Тэр хутгатай гараа ардаа нуун хаалга тогшлоо.Амьсгаа тоолон хаалга тайлахыг хүлээтэл хэдэн хором өнгөрсний дараа хаалганы цаанаас
-Хэнбэ? хэмээн нэгэн залуу асуулаа.Хонгор урьдчилж бодсоноороо
-СӨХ-ийн хүн байнаа.Том хүн байвал усны тоолуураа шалгуул! Задгайгаар төлбөр нь явагдаад байна! гэв.
-Одоо шалгуулах боломжгүй байнаа.
-Чи том хүн биш юм уу? Алив хаалгаа!
-За одоохон.Түр хүлээж байгаарай!
Хонгор хутгаа бэлдэн хаалга тайлахыг хүлээж байтал гэнэт хойноос нь хоёр бадриун гар гарч ирэн хоолойг нь боох нь тэр! Тэр хоолойг нь боож буй төмөр мэт гарнаас салах гэж салбагнасаар яаж ч чадалгүй муужран уналаа.Хаалга онгойж залуус түүнийг чирэн оруулав.Шигтгээгийн найз залуу шалан дээр хэвтэх хутгыг авч нөгөөдөхдөө өгөөд
-Энэ одоо юун новш вэ? Яг тайлах гэж байна шд' гэснээ өнөөхрүүгээ улангасаж
-Төмрөө новш минь! Энд байгаа нэг янхныг нь яаая гэж байж ахиад юу чирээд оруулаад ирэв ээ чи? Одоо ингээд бүх насаараа хоригдох юм байна л даа'гээд хана цохин авлаа!
Нөгөөх нь тамхи асаан хэд хүчтэй уушигласнаа тамхиа өгч
-Шигтгээгээс л энэ бүхэн болж байгааг чи мэдэж байгаа.Тэр үнэндээ чамд хайргүй шдээ.Байрыг салгаж аваад л чамайг хаячихна.Тэгэхээр хоёулаа бүгдийг хаяаад явчихъя тэгэх үү?
-Одоо явлаа гээд энэ бүхэн дуусчихгүй ээ.Хоёулаа Эрдэнэтуяаг амьд байгаа цагт сайнаа үзэхгүй.
-Тэгээд яах юм бэ? Алах юм уу?
Шигтгээгийн найз залуу Төмрөөд ойртон чихэнд нь
-Хоёулаа Шигтгээг ирэхээс өмнө энийг алчихаад тэр новштой нь цуг энд нь үлдээчихье.Тэр л буруутан болно биз.
-Чи итгэлтэй байна уу?
-Тиймээ итгэлтэй байна.Наадахны чинь хойноос одоо нэхэж ирэх өөр хэн ч байхгүй.Хөөрхөн охидууд тэнэг бас азгүй байдаг гэж үнэн үг
юм даа.Алив нүүр лүү нь ус цацаж сэрээ! Жоохон бодитой болгож өгье.Би ванны өрөөнд чирж аваачина.Чи харин хоолойг нь хэрчээрэй мэдэв үү? Чадна биз дээ?
-Чаднаа!
Төмрөө ингэж хэлээд ванны өрөөнд очин савтай ус авчирж охины нүүрлүү нь цацахад үхчихсэн мэт ухаангүй байсан ч хүйтэн усанд цочиж хашгиран сэрлээ.Яг энэ үеэр хаалга тогших нь тэр!
Залуус хоёр биерүүгээ харсны эцэст түрүүн хаалган дээр очсоноороо Шигтгээгийн залуу босч хаалга руу явлаа.Тэр хаалган дээр очиж түгшсэн хоолойгоо засмар аядаж
-Хэнбэ? хэмээн асуутал
-Би байнаа хурдан хаалгаа! гэсэн эмэгтэй хүний хоолой сонсогдов.Тэр Шигтгээ байна хэмээн баярлаж хаалгаа тайлтал хаалганы цаана хэн ч байсангүй.Залуу хоёр тийш гайхан харснаа буцаж хаалгаа хаалаа.
"Юу вэ хараал идмэр чинь? Би хий юм сонсоогүй дээ"
Тэр амандаа ингэж үглэсээр буцаад алхаж байтал
-ТҮГ ТҮГ ТҮГ! хэмээн бүр хүчтэйгээр дахин хаалга тогшлоо.
"Хэн ч байсан хамаагүй очоод алаад хаячихья л даа"
Залуугийн уур нь хүрч уушиг нь сагсайсаар буцаж очоод хаалгаа онгойлгосон ч хормын төдийд хоолойгоо хэрчүүлэн газар уналаа.Тэр орилох гээд орилж чадалгүй тийчигнэсээр шалаар нэг урсах өөрийнхөө цустай хутгалдан нүд анив.
Хаалганы доогуур нэлийн орж ирэх цусыг үзээд айсан Төмөр Эрдэнэтуяа руу хараад нүд нь хачин томорсноо өөрийн ухаангүй болж хутгаа газар хаян толгойгоо бариад хашгирч гарлаа.Түүний бүрэн устаж буй ой ухаандаа үүрд санах сүүлчийн дүр зураг нь Эрдэнэтуяагийн хажууд суун өөрлүү нь харж байсан тэр аймшигт гүн нүдтэй хар хүн сүүдэр билээ.Үснээсээ зулгаан хашгирсаар сүүлдээ цусаар уйлж эцэстээ өршөөл гуйсаар хоёр хормын дараа гэхэд тэр хорвоо дэлхий дээр хэн ч биш нэгэн болж хувирав.Эрдэнэтуяа түүнийг өөрийнх нь нүдэн дээр хэрхэн галзуурч байгааг хараад өөрөө бас эгээтэй л галзуурчихсангүй.Төмөр жаахан хүүхэд шиг завилан сууж хана руу гөлөрсөн чигтээ
-Би алсан.Би бүгдийг нь алчихсан.Би алсан.Би бүгдийг нь алчихсан! Би алсан.Би бүгдийг нь алсан.Би алчихсан 'гэж амандаа тасралтгүй үглэх ажээ.Эрдэнэтуяа түүний галзуурал болон болж буй бүхэнтэй санал огт нэгдсэнгүй.Энэ бүх зүйл жинхнээсээ огт болоогүй зүгээр л амьдралын олон шөнүүдийн нэгэнд тохиолддог хар дарсан зүүд байгаасай гэж туйлын их хүсч байлаа.Тэр "Энэ бүхэн зүгээр л зүүд байгаасай.Намайг энэ аймар зүүднээс сэрээгээд өгөөч" хэмээн залбирч хэн нэгэн өөрт нь хариу өгөхийг хүлээн нүдээ анилаа.
'ЧИ ЗҮҮДЛЭЭГҮЙ ЭЭ.ЭНЭ БОЛ БОДИТ АМЬДРАЛ! ЧАМД АМЬДРАЛ АЙМШИГТАЙ САНАГДАЖ БАЙНА УУ? ТИЙМЭЭ АЙМШИГТАЙ БАЙГАА БАЙХ.ГЭХДЭЭ АЛЬ ХЭДИЙН ҮХЧИХСЭН МИНИЙ ХУВЬД АМЬДРАЛ ҮНЭХЭЭР САЙХАН САНАГДАЖ БАЙНА"
Охин энэ хоолойг хаанаас гараад байгааг огт ойлголгүй эргэн тойрноо харлаа.Гэтэл өнөөх дуу хоолой ахин гарах нь тэр!
"ГАЙХАХ ХЭРЭГГҮЙ ЭЭ.БИ ЧАМАЙГ ТОЙРЖ БАЙГАА ХАНАНУУД ДУНД БАЙГАА.НАМАЙГ АЛААД ЭНД НУУЧИХСАН ЮМ.ЧИ АРАЙ ЭНДЭЭС НАМАЙГ СУЛЛААД ӨГЧИХ ЮМ БИШ БИЗ?
-Яаж?
Охин өөрийн мэдэлгүй ингээд асуучихав.Тэр хариулт хүлээн зогстол өнөөх дуу хоолой
"ӨРӨӨ БҮРИЙН ХАНЫГ ХУТГААР БАГАХАН ЦООЛОХОД Л БОЛНО.ТЭГЭЭД Л БИ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛЖ ЭНЭ ХАНАНУУД ДУНДААС ГАРАН ӨШӨӨГӨӨ АВНА.ЧАМД НАДААС ХҮСЭХ ЗҮЙЛ БАЙГАА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА ТИЙМ ҮҮ?' гэлээ.Охин түүний юу гэх гээд байгааг дорхноо ойлголоо.Тэр ''тийм"
гэж хэлэх гэтэл
"ААН МЭДСЭН ЮМ.ЧИНИЙ ХҮССЭН БҮХЭН БИЕЛЭХ БОЛНО.БҮГД БИЕЛЭНЭ.НАМАЙГ ЧӨЛӨӨЛӨХӨД Л БОЛНО" гэв.Эрдэнэтуяа түүний хэлснээр газар хэвтэж буй хутгыг авч өрөөний хана бүрийг зорж гүн гүнзгий нүх гаргаж эхэллээ.Тэр дараалан ухсаар хамгийн сүүлчийн нүхийг хутгаараа хэд дахин хүчтэй зоотол өөдөөс нь хүйтэн салхи үлээх мэт боллоо.Охин ухарч хутгаа газар хаятал өрөөгөөр дүүрэн салхи шуурч хэдэн тийш эргэлдэх шиг болоод
эргээд нам гүм боллоо.
"НАМАЙГ СУЛЛАСАНД БАЯРЛАЛАА.ЧИ ТЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ЭНЭ ЯВАА НАСАНДАА ДАХИН ХЭЗЭЭ Ч ХАРАХГҮЙ.ТЭД БҮГД ӨНӨӨДӨРТӨӨ БАГТАЖ ҮХЛИЙН МУУГААР ҮХЭЦГЭЭХ БОЛНОО.
АМЬД ҮЛДСЭНД ЧИНЬ БАЯРТАЙ БАЙНА.ЦААШДАА УХААНТАЙ АМЬДРААРАЙ!
Охин дахиж дуу хоолойг сонсолгүй хөлсний байраа үүрд орхин гарлаа....
Хэд хоногын өмнө нэгэн хөлсний байранд аймшигт аллага гарсан бөгөөд алуурчин этгээд одоо сэтгэцийн эмнэлэгт байгаа юм.Энэ явдлаас хойш хэний хийсэн нь мэдэгдэхгүй учир битүүлэг онц хэрцгий хүн амины хэргүүд ар араасаа цуврах болж олон түмнийг айлгасаар байна.Тэдэнд зарим төстэй онцлог шинж байгааг үзвэл нэг хүний гараар үйлдэгдэж байгааг нотолно.Бас нэгэн хачирхалтай мэдээ гарсан нь Моргт байсан 40 настай эмэгтэйн цогцос амь орсон гэсэн цуу яриа бөгөөд үнэн болох нь батлагдсан юм.Өнөөдөр олон залуу гэр бүлүүд орох оронгүй,гэр бүлийн зөрчилтэй гэсэн шалтгаанаар өндөр үнэтэй хөлсний байр түрээслэн амьдарцгааж байна.Хөлсний байр гэх энэ сэдвийг дагасан өчнөөн олон хачирхалтай үйл явдлууд үргэлжилсээр.

#Хөлсний байр VII
Эрдэнэтyяа өөрийнх нь өрөөнд нэг л янзаараа инээмсэглэсээр орж ирэхийг хараад Баатар хүүхэд шиг баярлав.Тэр орж ирэн өөртэй нь хэсэг юм ярих хэдий ч удалгүй буцан гараад явчих бөгөөд Баатар яагаад гарч яваад байгааг нь үргэлж гайхна.Юу ч гэсэн Баатар түүнийг өөр дээр нь байн байн орж гарч байгаад нь ч болов баярлаж байлаа.
'Тиймээ тэр эргээд ирлээ.Одоо битгий гарч яваасай'
Эрдэнэтyяа инээмсэглэн алхсаар түүний урд нь байнга л байж байдаг улаан сандал дээр урьдын янзаараа суув.Тэр байнга урд нь байдаг тэрхүү сандал дээр нь суудаг бөгөөд энэ үед нь Баатар түүнд хүрч очин тэврэх гэхээр л тэр юу ч хэлэлгүй гараад явчихдаг тул энэ удаад мөн тэгэх байх гэж айсандаа тэврэх гэж зүтгэсэнгүй.Бүдэг ягаан даашинз өмсч үсээ задгай тавьсан Эрдэнэтyяа туйлын үзэсгэлэнтэй бөгөөд алхаа гишгээ нь хүртэл салхинд найгах туяхан хус мэт уран ажээ.Байнга л инээмсэглэхийг нь харвал тайван бөгөөд аз жаргалтай байгаа бололтой.Тэр сандал дээр удаанаар сууж инээмсэглэн
-Сайна уу Баатар минь?'гэв.Хоолой нь хийл хөгжмийн аялгуу мэт уянгалаг сонсогдоно.Баатар түүнрүү зөөлнөөр ширтэн
-Сайн.Чи яасан их удав аа? Би чамайг зөндөө их хүлээлээ.'гэж хариулав.Тэр хариултыг чухалчлан чагнана.
'Тэр юу гэж хэлэх бол? Их л чухал шалтгаантай байх даа.Тэрнээс биш намнайг тоохгүй байх учиргүй.'
Эрдэнэтyяа инээмсэглэсэн хэвээр
-Намайг уучлаарай Баатар минь.Би их завгүй байгаа.Чи ганцаардаа юу?'хэмээн хариулахад Баатар толгой дохин
-Тиймээ.Би маш их ганцаардаж байна.Чамгүйгээр надад маш хэцүү байна.Яг юу хийж байгаа болоод чи тийм их завгүй байгаа юм?
-Чи минь мэдэх хэрэггүй дээ.Хэрвээ мэдвэл чамд их хэцүү байх болно.Би чиний сэтгэлийг зовоомооргүй байна.
-Үгүй ээ.Хэлчих л дээ.Хэрвээ сонсвол би тайвширчих гээд байна.Чамаас гуйж байна хэлчих тэгэх үү?
'Баатар үүнийг сонсохийг үнэхээр хүсэж байлаа.Бас түүний яагаад хэлэхгүй байгааг нь гайхна.'
Эрдэнэтyяа асуултыг нь сонсоод санаа алдан зүүн гараараа үсээ илэв.Түүний үсээ илэхийг нь харж байхдаа гар нь шархтай хэвээр байгааг Баатар анзаарлаа.Эмзэгхэн жижиг гарынх нь алганд цус шүүрч ангайсан нүд хальтрам том бөгөөд гүн шарх байгааг хараад сэтгэл нь өвдөж яагаад боолт хийгээгүйг нь гайхсандаа
-Хөөе наад гар чинь! Яагаад одоо болтол ийм хэвээрээ байгаа юм бэ? Өвдөхгүй байна уу?'хэмээн хашгирах шахан асуутал охин хоёр алгаа ардаа нууж
-Үгүй ээ.Өвдөхгүй байна' гэж сулхан хариулан доош харав.Энэхэн мөчид Баатар
-Худлаа яриад бай.Алив би боогоод өгье! хэмээн урагш ухасхийтэл Эрдэнэтyяа түүнээс зугтах мэт яаран босч хойш ухран зогслоо.Баатар түүнд гомдон орон дээрээ буцаж суун
-Яагаад ингээд байгаа юм бэ? Яагаад? 'хэмээн асуулаа.Хуруугаа хүргэх төдийд л болор болон хувирч хэдэн хэсэг хагарчих гээд байгаа мэт өөрт нь ойртох төдийд л зугтаад байгаад тэр туйлын их гомдоно.
'Яагаад? чи яагаад үргэлж ингэдэг юм бэ? Үргэлж л надаас зугтах юм'
Гэнэт түүний толгой нь янгинан өвдсөн тул тэр толгойгоо барин доош бөхийж нүдээ анив.Өөрийнх нь толгой үе үе аймшигтай өвдөж байгаад тэр санаа нь зовнидог ч урд нь зогсож байгаа охин өвдөлтөөс нь илүү санааг нь зовоож бодлоос нь үл сална.Тэр тархиных нь талаар хатгуулах толгойгоо барьсан хэвээр
-Би яагаад энд ирчихсэн юм бэ? Чи яагаад надад юу ч хэлэхгүй байгаа юм?
Би юу ч ойлгохгүй байна' гэлээ.Баатар ингэж хэлээд нүдээ нээн охинруу хартал тэр уйлчихсан зогсож байлаа.Тэр шархтай алгаараа нулимсаа арчаад
-Би яагаад чамайг энд ирснийг чинь бас энд байгааг чинь мэдэхгүй.Би зүгээр л чиний төсөөлөл шүү дээ.Болдог бол чамайг тэвэрмээр л байна.Гэхдээ би чамд хүрэх төдийд салхи болоод хийсчихнэ.Тэгээд чам дээр дахин хэзээ ч ирж чадахгүй.Ядаж ингээд ч болов бие биенээ харж байя.'гэж хэлэв.Тэр цааш үргэлжлүүлэн
-За миний явах цаг боллоо.Би удахгүй эргэж ирнээ.Баяртай 'хэмээн шархтай алгаараа гараа даллаад цааш харан алхаж одов.Баатар түүнийг ингээд явуулахыг хүссэнгүй тул орноосоо ухасхийн босч хойноос нь гүйх гэж байсан ч хоёр алхаад л газарт пидхийн уналаа.Тархиараа унасан тул толгой нь тэсэхийн аргагүй өвдөнө.Тэр аймшигтай өвдөх толгойгоо нэг гараараа барин ёолсоор босч үүдрүү хартал Эрдэнэтуяа аль хэдийн гараад явчихсан байлаа.Ор болон хөлнөөсөө сайтар гэгч бэхлэгдсэн олсыг тайлах гэж тэр хичээсээр
-Эрдэнэтyяа минь байж бай л даа.Цуг л байя.Би ганцаардаад байна.Битгий яв л даа.Буцаад ирээч дээ!'хэмээн хашгирсаар үлдэв.Тэр яагаад Эрдэнэтyяад хүрч чаддаггүйгээ болон өөрийгөө яагаад юу ч хийж чадалгүй үргэлж ийм арчаагүй байдалд үлддэгээ бодохоос уур нь хүрч янгинан өвдөх толгойгоо хоёр гараараа хашгирсаар балбаж гарлаа.Толгой нь бүр ч аймшигтай өвдөх ч уур нь хүрч биеэ үл барих тул тэр толгойгоо балбасаар байв.
''Эргээд ирээч дээ.Хаачих гээд байгаа юм бэ?''
Гэнэт хэн нэгэн хоёр гарыг нь хүчээр өшиглөн салгаж өөр нэгэн хүн хүзүүнд нь хэрцгийгээр тарианы зүү зоох шиг болоод тэр бүхнийг мартан ухаан алдлаа.
Дотроосоо хана мэт харагдах үл үзэгдэх цонхны гаднаас ээж аав хоёр нь түүнийг хэрхэн ганцаараа орилж хашгичин дэмийрч буйг харан аяган доторхи нулимсаа барьж ядна.Ганц хүү нь галзуурчихсанд тэд туйлын их харуусаж өдийг хүртэл зүтгэсэн амьдрал нь нүдэн дээр нь ганхаж буй мэт санагдана.Хажууд нь зогсох эмч санаа алдаж
-Хүү чинь эдгэрнээ.Жаахан урт хугацаа л шаардлагатай.Та хоёр хүүгийнхээ төлөө сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.'гээд өөр юм хэлэлгүй хөөрхий эцэг эх хоёрыг хүчээр шахам эмнэлгээс гаргав.Баатрын ээж нь эмч нарын эсрэг тэмцэлдэн
-Төрсөн аав ээж нь яагаад ганц хүүтэйгээ уулзаж болдоггүй юм бэ? Та нар бидний хүүхдийг эмчлээгүй.Та нар тамлаж байгаа.Би мэдэж байна! Би сэтгэлээсээ мэдэрч байна! Алив тавиадах! хэмээн хашгирсаар эмнэлгээс хөөгдөн гарлаа.Аав нь мөн адил
-Галзуу солиотой байсан ч гэсэн бид хүүтүэйгээ хамт баймаар байна.Хүүг маань суллаадах.Гэр лүүгээ авч явмаар байна!'гэж орилсоор эмнэлгээс хөөгдөв.Эмч тэднийг цонхны цаанаас эмнэлгийн гадаа хэрхэн хоёр биенээ тэврэн уйлалдаж байгаад удалгүй өрөвдөлтэйгөөр гэр лүүгээ алхацгааж байгааг харан зогсоно...
Хонгор өдөр бүр ярьдаг зүйлсээ энэ удаад дахиад л давтах хэрэг гарав.Хэрвээ уурлаж цааргалах эсвэл худал яривал өөрийг нь алхах ч чадалгүй болтол нүддэг төмөр голтой резинен бороохой болон юу ярьж байсныг нь хүртэл мартуулж шөнөжин толгойг нь галзуурам өвтгөж хонуулдаг цахилгаан бороохойноос тэр үхтлээ айж байлаа.Хамгийн сүүлд хаалганы урд хүзүүгээ боолгон ухаан алдсанаа тэр санах бөгөөд гэнэт л ухаан самууртал чанга дуугаар орилцгоох тусгай албаны хар баг өмсөж автомат буу барьсан чанга эрс нүүрэн дээр нь ширэн гутлаараа дэвсэн өөрийг нь сэрээж хоёр гарыг нь хугалах мэт мушгин авч явсан өдрөөс хойш тэр энэ нүхэнд сууж байгаа билээ.Өрөвдөх сэтгэл байдаг үгүй нь огт мэдэгдэхгүй алуурчнаас ч хүйтэн харцтай тусгай албаны байцаагч түүнийг хилэнт нүдээрээ нэвт өрөмдөх мэт харж хүрхрэх мэт
-Дахиад өөдөөс эсэргүүцэх эсвэл хүн үнэмшмээргүй юм яриад байвал чамайг жинхэнэ хүйтэн цустай араатнуудын торон дотор дунд хурга шиг хаячихна шүү!!! Тэнд чи намайг алаад өгөөч гэж надаас гуйна даа!!! За эхэл!'хэмээн зандрав.
Хонгор нэг ярьснаа дахин яривал юу болдгийг мэдэж байсан ч өөр сонголт үгүй тул амаа нээн ярьж эхэллээ.
-Миний найз Баатар сургуулийнхаа Эрдэнэтyяа гэдэг охинд сэтгэлтэй.Үргэлж л тэр охиноо ярьдаг байсан.Гэхдээ тэр охин нь өөрийг нь нэг нүдээрээ ч тоодоггүй.Тэр өдрийн өмнөх шөнө нь бид хоёр ажлаа дуусгачихаад шөнийн клубт хэдэн шил пиво уугаад сууж байтал Баатар тамхи татах гээд гарсан.Тэр үед бас л Эрдэнэтyяаг бодсоор л байсныг би мэднэ.Удаад байхаар нь санаа зовоод хойноос нь гартал толгойгоо хагалуулчихаад газар хэвтэж байхыг нь харсан.Би бушуухан л түргэн дуудсан.Тэр амандаа 'Эрдэнэтyяа эрдэнэтүяа л гэж үглээд байсан' Эрдэнэтүяа гэдэг охин нь л буруутай байх гэж би тухайн үед бодож байлаа.Эмч нар Баатрыг тархиндаа нилээн хүнд гэмтэл авсан гэж хэлсэн.Би шөнөжингөө түүнийг цурамхийлгүй сахиж сахиж өглөө нь тамхи татахаар гарсан.Тамхи татчихаад ороод иртэл тэр гараад явчихсан байсан.Та түүний гарч явж байгаа бичлэгийг харсан байх.Эмч нар ч бөөн юм болж би Баатар луу залгатал тэр Эрдэнэтyяа дээр очиж байгаа гэдгээ болон түүнийг нь хэдэн залуучууд тэр байранд хорьчихоод явуулахгүй байгаа тухай хэлсэн.Тэгээд л би хойноос нь яарсаар очиход тэр Эрдэнэтyяагийн байгаа байрны гадаа боолтоо тайлчихсан цусаа урсгаад хэвтэж байсан.Найз маань тэр үед ч яалт ч үгүй л нулимсаа урсган үнэн ярьж надаас Эрдэнэтyяаг аваад ирэхийг гуйж байсан тул би Эрдэнэтyяаг авахаар шийдэж Баатрыг дээд давхрын орцонд шалан дээр түр хэвтүүлчихээд доош буусан юм.Эрдэнэтyяагийн байгаа тоотны хаалгыг балбан онгойлго гэхэд нэг эрэгтэй хүн 'за одоохон' гэчихээд таг болчихсон.Би хаалга онгойлгохыг хүлээн зогсож байтал гэнэт ардаас хэн нэг нь боох шиг болоод би ухаан алдаж унасан.Тэгээд л та нар намайг сэрээж одоо би энд ирээд байна.Би өөр юм мэдэхгүй ээ.....
Хонгор худал яриагүй тул үгээ цэгнэлгүй нэгд нэггүй ярив.Тэр өмнөх удаад ч ингэж ярьсаар байсан юм.Гэвч байцаагч түүний ярианаас янз бүрийн өө хайн утга учиргүй асуулт асууж байцаасаар байгаа билээ.Тэр энэ удаад ч яриаг нь сонсоод өөрлүү нь занасан нүдээр харж хүйтнээр инээмсэглэн
-Хонгороо чи надаар тоглоод байна тийм үү?
-Үгүй ээ.Би мэддэг бүхнээ л ярилаа!
Байцаагч ширээгээ цохин бослоо.Тэр түмпэнтэй усанд дүрчихсэн бороохойгоо авч Хонгорт ойртон баруун чамархайнд нь тулгаж
-Өөр хэлэх юм байна уу? гэхэд нь Хонгор айсан ч тэвчээр нь мөн барагдаж
-Та яг надаар юу хэлүүлэхийг хүсээд байгаа юм бэ? хэмээн орилсон ч
''ЛҮФФФФ'' хэмээх чимээний хамтаар ухаан баларттал толгойдоо бороохойдуулан сандалтайгаа газар савж уналаа.
-Чи боолгож унаагүй.Хаалга онгойх төдийд чи хохирогчын хоолойг хэрчиж алсан.Тэгээд нөгөө залууг нь үхтэл нь зодож галзууруулсан.Тэр залуу чинь өнөө өглөөхөн хоосон хана руу гөлийж амь гуйсаар суугаагаараа амьсгал хураасан.Тэгэхээр чи санаатайгаар хоёр хүний амь бүрэлгэсэн мэдэв үү? Тэнд байсан ганц хутган дээр чиний хурууны хээ байсан шүү.Тэр чиний хутга! Тийм биздээ? Дуугараач!!!
Хонгор толгой дээрээ ахин нэг дэвсүүлэв.Ёолох гэсэн ч ёолж чадалгүй хэвтэх бөгөөд аман дотроо
''Боль л доо.Гуйж байна.Болиоч дээ.Их өвдөж байна'' хэмээн арайчүү бувтнана.
Байцаагч доош тонгойн түүнийг үсдэж нүүр лүү нь шүлсээ үсчүүлэн
-Юу гээд байгаа гөлөг вэ чи? Чангахан ярь л даа!!! хэмээн орилоод цааш нь
-Чиний тэр аврах гээд байсан Эрдэнэтyяа чинь хайгаад хайгаад олдохгүй байна! Хамт байсан Шигтгээ нь бас газрын гаваар орсон мэт алга болчихлоо.Тэр байраар орж гарсан долоон залуу....Бүр долоон залуу шүү! Долуулаа нүд амаа ухуулж эд эрхтнээ тасдуулан зэрэмдэглүүлж алуулсан! Шинжилгээ хийх битгий хэл харахаас ч нүд хальтармаар болсон тийм цогцоснууд би лав өмнө нь харж байгаагүй! Заримынх нь ээж аав хүүхдүүдээ тийм болсныг хараад галзуурч солиорцгоосон! Тэр Баатар чинь бас галзуурчихаад эмнэлэгт хэвтэж байгаа! Ийм байхад чи ахиж өөр юм санах ёстой!' хэмээн галзуу мэт орилоод үсдсэн хэвээр бух мэт өөрөөс нь асуулт нэхнэ. Хонгор арайхийн амаа нээж
-Ахаа тавиач дээ! Гуйж байна.Та надаас өөр юу хүсээд байгаа юм бэ?'гэлээ.Байцаагч түүнийг үсдэхээ больж ширээнд нь буцааж суулгав.Хонгор урьд өмнө өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээ сайн сайхнаар төсөөлж байснаас биш хэзээ ч ийм хадан хавцал дунд араатантай гацах мэт аймшигтай зүйл үзнэ гэж бодож байсангүй.Төсөөлөмгүй хар дарам зүүд мэт харанхуй нүхэнд өдөр шөнөгүй зодуулсаар түүний эр зориг нь аль хэдийн харьж халширчээ.Хамаг бие нь өвдөж яс нь янгинах бөгөөд байцаагчаас үхтлээ айж нүд нь дальдчина.Байцаагч ширээндээ сууж ийн ам нээлээ.
-Тэр залуучуудийнх нь утас шөрмөснөөс ярьсан яриа,бичсэн мессеж нтрийг нь уншсан.Эрдэнэтyяа гээд байгаа тэр охин ээжтэйгээ хэрэлдэн Шигтгээ гэдэг найзаараа дамжуулан хямд байр түрээсэлсэн юм байна лээ.Байрных нь эзэн нь Шигтгээг хальт таньдаг бололтой.Муу новшнууд хоёр долоо хоногын турш тэр байрандаа ууж идэж наргиж завхайрцгаасан байгаа юм.Хөөрхий Эрдэнэтyяаг хүртэл тасрааж байгаад бүгд дээр нь цуварсан гэж байгаа.Ер нь бол тэр Шигтгээ Эрдэнэтyяагийнхаа амьдралаар тоглосон өөдгүй амьтан байна лээ.Гэхдээ Эрдэнэтyяаг байранд нь барьж хориогүй.Тэд зүгээр л хамт байсан.Харин чи давхиж очоод зүгээр байсан хүмүүсийг алж талаад ийм байдалд хүрчихлээ.Хэрвээ чи тэнд очиж алж талаагүй байсан бол,хэрвээ тэр Эрдэнэтүяа гээд охин арай жаахан ухаантай байсан бол, заа бүр байг гэхэд чи тэр байр луу ядаж цагдаа дагуулаад очсон бол одоо ингээд муугаа үзээд сууж байхгүй байх байсан юм.Эрдэнэтyяа хохирогч болж одоо алуулчихсан байгаа залуус амьд байх байсан.Гэвч одоогийн нөхцөл байдалд чи эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 буюу онц харгис хэрцгийгээр хүний амь хөнөөсөн болон 2.6 буюу хоёр болон түүнээс дээш хүн алсан хэрэгт сэжиглэгдэж байна.Эрдэнэтyяа ч бас одоо ийм зүйл ангиар сэжиглэгдэж байгаа! Чи доод тал нь 20-25 жил Харин Эрдэнэтүяа бүх насаараа хоригдох ял авна.Чи өөр олигтой зүйл ярихгүй л бол би чамайг шоронд хийхэд бэлэн байна.Тэнд сайхан гэж бодож байна уу? Чам шиг сайхан залуусийг тэнд хулгайчууд яаадгыг мэдэх үү? Төсөөлж байна уу?
Байцаагч чанга дуугаар ингэж ярьж байснаа арай зөөлөрч Хонгорын өөдөөс эгц харан
-Одоо чиний ирээдүй чиний юу ярихаас л шалтгаална'гэв.Тэр ингэж хэлчихээд босч өөрлүү нь ойртоход Хонгор ахиад зодох нь гэж үхтлээ айн доош бөхийлөө.Тэр ойртон ирсэн ч хажуугаар нь өнгөрөн аяганд ус хийн буцаж ирээд түүнд өглөө.
-Май энэ ус уу! Тэгээд өөр мэддэг зүйлээ яр'гэв.Хонгор усыг уучихаад арайхийн амьсгаа авч өөдөөс нь харах байцаагчаас
-Та байрны эзнийг байцааж байгаа юу?'хэмээн асуув.Байцаагч толгой сэгсрэн
-Үгүй ээ.Хэдэн зүйл л асуусан төдий.Түүнийг байцаах үндэслэл байхгүй байгаа'гэв.Хонгор дахин нэг амьсгаа аваад
-Тэр байранд урьд өмнө хүн амины хэрэг болж байсан.Та шалгах хэрэгтэй гэж хэллээ.
-Жаахан тодорхой ярь! Эхнээс нь дэс дараатай яриадах даа!
-Тэр байранд сүнс хоргодсон.Урьд өмнө тэр байранд нэг охиныг мөчилж алаад ханан дундуур нуучихсан гэсэн!
Чичирч салганан ярих Хонгорын үгсийг сонсоод байцаагч нүдээ онийлгон
-Хэн чамд тэгж хэлээв? Чи яаж мэдсэн юм?
Хонгор түүнд өөрөөр хэлэх арга хайсан ч бороохойн цохилтоос болж тэсэлгүй өвдөх толгойдоо илүү сайн хэлэх зүйл олж чадсангүй.Тэр чичрэн
-Тэр сүнс нь өөрөө хэлсэн юм аа.'гэв.Үүнийг сонссон байцаагч хөхөрч гарав.
-Хахахахаха юу гэнээ? Чи бас галзуурчихав уу? Хорвоогийн бүх хүмүүс галзуурч дуусах юм байна л даа хахаха 'хэмээн инээж байснаа гэнэт ширээгээ хүчтэй шаагаад түүнрүү долоовор хуруугаа чиглүүлэн
-Чи муу яах гээд надаар тоглоод байна аа айн? Бүх насаараа шоронд хоригдмоор байна уу? 'хэмээн ориллоо.
-Та тэр байрны эзнийг байцаах хэрэгтэй.Тэр хэргийн учрыг олбол энэ хэрэг ч бас задарч магадгүй.Таниас гуйж байна.Тэр байрны доторхи ханыг нурааж үзэх хэрэгтэй!
Түүнийг сонсохоос залхсан байцаагч утсаа гарган харуулыг дуудаж
-Энэ нэг юмыг хүрч ирээд аваад яв гэж жижүүрт хэл.Тэгээд нөгөө байрны эзнийг олж уулзаадах.Цагдаагаас гэж битгий хэлээрэй.Сая хэргийн сэжүүр гарсан болохоор зугтчихаж мэднэ.Чи дүрээ хувиргаад арай өөр маягаар уулзаад наддээр яаралтай авч ир.Ойлгов уу? 'гээд утсаа тавилаа.Тэр бухын нүдээрээ Хонгорын өөдөөс харж
-Хэрвээ чи худлаа хэлсэн байвал би чамайг бүх насаар чинь хорих болно.Эсвэл үхтэл чинь тамлаж ална. Амлья!'гэв.....
Хотын хаа нэгтээ хаягдсан томоохон барилгын хог новшоор дүүрсэн подваль дотор охин нүдээ нээлээ.Хамаг хувцас нь цус болж үс нь ширэлдэн хир тоосондоо баригджээ.Баруун гартаа хутга атгасан чигээр цустай даавуугаар баглан ороож тэр хэвэндээ удсан бололтой харагдана.Урд нь тоосондоо дарагдсан толь байх бөгөөд тэр босч толь руу явж очин тоосыг нь арчиж өөрийгөө харах гэснээ больж долоовор хуруугаараа удаан гэгч нь ''ШИГТГЭЭ'' хэмээн бичлээ.

Хөлсний байр VIII
Охин нүдээ нээлээ.Тэр энэ удаад хаа нэгэн харанхуй хуучин подвальд сэрсэнгүй,харин хөлсний байрныхаа бүдэг гэрэлтэй урт корридорт зогсож байх бөгөөд том өрөөнд байрны эзэн Гэгээ хоёр өөд өөдөөсөө харан зогсоно.Цонхны цаана тас харанхуй,өрөө тэр чигтээ эмх замбараагүй байгааг хараад тэр урьд өмнөх харсан зүүдээ эргэн санаж өөрийгөө тэрхүү төгсгөлийг нь харж чадаагүй нууцлаг зүүдэндээ үргэлжлэн буцаж иржээ хэмээн ойлголоо.Гэгээ Байрны эзний мөс мэт хүйтэн харцнаас зугтан доош харах ба доголон нулимс нь газар дусахыг Эрдэнэтуяа тодоос тод харлаа.Байрны эзэн Гэгээд бага багаар идшээ идэх гэж буй араатан мэт ойртох ба охин хөлөө хүлүүлсэн мэт хаашаа ч хөдлөлгүй айсандаа бөмбөгнөтөл чичирнэ.Тэр охинд ойртсоор яг нүүрэнд нь үнсэх гэж буй мэт туллаа.Мөнгийг нь өгөлгүй зугтах гэж байгаад баригдсан болохоор өөрийг нь өршөөхгүй байх гэж бодсон Гэгээ үнхэлцгээ хагартал айх ба энэ үйл явдлыг харж байгаа Эрдэнэтуяа мөн адил байрны эзний ямар аймшигт үйлдэл хийхийг нь айдастаа автан хүлээж байв.Түүний бие хаа,үйл хөдлөл,байгаа байдал нь яг л хүйтэн цуст алуурчин шиг харагдана.
"Энэ муу новш Гэгээг алжээ?"
Байрны эзэн уруулаа хөдөлгөн ямар нэг зүйл хэлэх гэж байснаа больж зүүн гараа охины нүүр лүү удаанаар явууллаа.Охин нүдээ анин нүүр буруулж тэсвэр алдан уйлах нь тэр!
-Хэрэггүй ээ ахаа! Гуйжийн....
Байрны эзэн хариу үл дуугаран бадриун гарынхаа бүдүүн хуруунуудаа явуулсаар түүний хацрыг нь даган урсах нулимсыг нь эв хавгүйхэн арчиж өглөө.Ингэнэ гэж огт төсөөлөөгүй гайхаж цочирдсон охин түүнрүү туулайн нүдээр хартал Байрны эзэн харцаа зөөллөж
-Энэ харанхуй шөнө хамаг юмаа аваад ганцаархнаа явах гэж байх ч гэж.Чи чинь жирэмсэн гээ биздээ? 'хэмээн зандрангуй асуулаа.Охин мэгшсэн хэвээр толгой дохив.
-Нөхөр чинь хаачаав?
Охин энэ асуултыг сонсоод улам мэгшин байж
-Мэдэнгүүтээ намайг хаяаад явчихсаан.Хамаг мөнгөө аваад...'хэмээн хариуллаа.Байрны эзэн уртаар санаа алдаж цонх болон тааз гээд орчны эд юмс руу харж байснаа
-Хэд хоног байж байгаад орох газраа олчихоод яв даа ахын дүү.Одоо уйлаад яахав 'гээд нулимсыг нь дахин арчлаа.Охин түүний үгэнд итгэж ядна.
-Баярлалаа ахаа.Үнэхээр их баярлалаа.
-Миний дүүд ээж аав байдаггүй юм уу?
Охин уйлах нь багасаж хамаагүй тайвширчээ.Тэр одоо байрны эзнээс тийм ч их айхаа болив.
-Үгүй ээ байгаа.Гадаадад байдаг юм аа ахаа.
Байрны эзэн түүний хариултыг сонсоод хэсэг бодолхийлж байснаа
-Аан.Чамайг энд амьдардгыг чинь олон хүн мэдэх үү? 'гэв.Охин түүний удаах асуултанд гайхсан ч толгой сэгсрэн
-Үгүй ээ найз залуу маань л мэднэ' гэлээ.Тэр хариултыг нь сонсоод толгой дохин
-Заза би явлаа.Одоо уйлаад яахав дээ.Унтаж амар' хэмээгээд удаанаар алхан тэр чигтээ гараад явчихав.Гэгээ охин түүний сайхан сэтгэлд нь талархсан үг ч хэлж чадалгүй хоцорлоо.Нэгэнт тайвшран сэтгэл зовох зүйлгүй болсон тул охин нулимсаа арчаад түрүүн утсаар ярьж байсан найз руугаа бушуухан залгалаа.Энэ бүхнийг хараад зогсож байгаа Эрдэнэтуяа ч мөн адил тайвширсан ч мөн юу ч болсонгүйд багахан гайхширна.
-Байна уу найз нь байнаа Гэгээ байна.Сая яг гарах гэж байсан чинь байрны эзэн ороод ирсэн!
Тиймээ бүр түлхүүрдээд гэнэт ороод ирэхээр нь айсандаа үхэх шахлаа.Өөрийн эрхгүй нулимс асгараад хамаг бие хөшчихөөд хөдөлж ч чадахгүй одоо ингээд өнгөрлөө л гэж бодсон.
Тэгсэн чинь ах намайг яагаачгүй.
Бүр загнаачгүй.
Тэр их сайн хүн бололтой.
Намайг хэд хоног байж байгаад яв гэсээн.
Харин тийм ээ...

Эрдэнэтуяа цааш юу болох бол гэхээс санаа зовно.Гэгээтэй утсаар ярьж буй найз нь өөрийг нь 'бушуухан хүрээд ир' гэж ятгаж буй өнгө аястай байлаа.Гэгээ харин түүнээс татгалзана.Эрдэнэтуяа болдог бол "Чи одоо эндээс явсан дээр ээ! Хурдан яв л даа! 'хэмээн хашгирмаар санагдаж байлаа.Охин утсаар ярьсаар.
-Нэгэнт л найзыг нь хэд хоноод яв гэсэн юм чинь одоо энэ шөнө чамдээр очоод яахав дээ.
Хоёуулаа маргааш л уулзья....
Үгүй ээ найз нь их ядарч байна.
Эсвэл чи наддээр хүрээд ирэх үү? Тэгээд хоёуулаа юм ярьж цуг хоньё л доо......
Өөө....
Тэгвэл маргааш л яг уулзъя.
Одоо надад битгий санаа зов за?
Найз нь зүгээр ээ.
Заа найз нь одоо амарлаа сайхан амраарай.
Охин найзтайгаа салах ёс хийн утсаа таслаад уртаар санаа санаа алдлаа.Түрүүхэн үхэл амьдралын талаар сандран бодож байсан бол энэ мөчид бүх зүйл сайхан болсон мэт тайван харагдана.Тэр ихэд ядарснаа мэдрэн унтах гэж байснаа усанд орохоор шийдэн нүцгэлээд ванны өрөө лүү алхлаа...
Шүршүүрийн чимээ ванны өрөөнөөс дуулдах ба өрөөний нэг буланд.атийн суух Эрдэнэтуяа Гэгээг уснаас гарахыг түгшин хүлээнгээ унтахаар зассан орон дээр нь шилтэй архи залгилан ууж суух байрны эзэнрүү айсан харцаар харна.
"Түрүүн зугтах байсан юм ш дээ."
Удалгүй шүршүүрийн чимээ дуугүй болж нимгэн торгон халат нөмөрсөн охин угаалгын өрөөнөөс гарч ирэн өрөөндөө орж ирээд байрны эзнээс цочсондоо хашгирчихав! Согтуу эр долоовор хуруугаа гозойлгон
-Чишшшш!" гэж чимээгүй болохыг анхааруулснаа
-Алив энд суу!'хэмээн зандрав.
Гэгээ чичирсээр түүний хажууд очиж суухдаа үнэхээр шоконд орсон байлаа.Байрны эзэн гэрээр нэг үнэртэх түүний үнэрийг үнэрлэж гарч ирэхийг нь тэсвэр алдтал хүлээсэн нь тодорхой.Тэр охины нүцгэн бие нэвт гэрэлтэх халат руу нь гөлрөнө.Охин айсандаа ахиад л өөр тийшээ хараад суучихав.Байрны эзэн яг түрүүнийх шиг охины хацарт гараа удаанаар хүргэн иллээ.
-Чи энэ байрыг бүрмөсөн авмаар байна уу?
Охин түүнийг ойлгосонгүй.
-Юу?
-Энэ байр чинийх болно.Ах нь чамайг ганцхан үнсчихье.Чи их эгдүүтэй юм.
Охин улам айж айсандаа салгалах болов.
-Үгүй ээ ахаа хэрэггүй ээ гуйжийн...Надад....надад юу ч хэрэггүй ээ.
Түүнийг чичрэн уйлсаар ингэж хэлэхэд байрны эзэн аль болох тайвнаар
-Надаас битгий ай.Би тийм муу хүн биш' хэмээлээ.Түүнийг ингэж хэллээ гээд охин түүнээс зугтахаа больсонгүй.
-Та зүгээр яваад өг тэгэх үү? Эсвэл би одоохон явлаа!
Охин ингэж хэлээд ухасхийн бостол байрны эзэн түүний гарнаас нь буцаан хүчтэй угзарч орон дээр дуу алдтал нь унагалаа.Тэр өөрөө гуйван босч
-Чи хаашаа ч явахгүй! Би согтохоороо эсвэл уурлахаараа юу ч хамаагүй хийдэг юм шүү.Чи ингээд л байх уу??? 'хэмээн шүднийхээ завсраар сийгүүлэн асуулаа.
Охин түүнээс айсандаа хэвтсэн чигтээ чичирсэн гараараа халатаа удаанаар тайлж эхлэв.Нулимс нь шанааг нь даган урсч орны даавууг норгоно.Согтуу эр инээмсэглэн гаднах хүрмээ тайлаад түүний дээр нь гарав.Охиныг хүчтэйгээр тэврэн хүзүүг нь үнсэн үнгэлж
-Бүх юм сайхан болноо.Энэ байр чинийх болно'хэмээн үглэнэ.
Тэднийг харж буй Эрдэнэтуяа болдог бол ууж байсан шилтэй архиар нь толгойг нь хага цохичих юмсан хэмээн дотроо уурсан бодож байлаа.Яг ингэж бодож байтал нь Гэгээ сул байсан гараа сунгасаар шилтэй архийг атгаад авав!
"ТАССССС!!!!"
Охин чичирсэн гараа суллан шилний үлдэгдлийг газар хаяахад хөхөн дээр нь халуун цус дусалж байлаа.
"Би....би юу хийчих вэ???"
Тэр ингэж өөрийгөө аварсангүй харин ч үхлийн галт тэргэндээ эргэлт буцалтгүй суучихав.Толгойгоо хагалуулж цусандаа хутгалдсан байрны эзэн улангасан уурлаж охиныг үсдэн хана руу савах нь тэр!
-ЧИ МУУ!!!!
Тархиараа хүчтэй хана мөргөж бараг ухаан алдах шахсан охин айхын эрхэнд арайхийн босч харсан зүг рүүгээ зугтлаа.
"Түрүүн явах минь яав даа?
Зугтаж л байвал....амьд үлдэж л байвал"
-АЛИВ ХҮРЭЭД ИР!!! АЛААД ХАЯЧИХЪЯАА ЧАМАЙГ!!!
Нүцгэн ч хамаагүй гарч зугтахыг хүссэн охин үүдний хаалга руу хамаг чадлаараа гүйн очлоо.Гэвч хаалга онгойсонгүй.Хаалгыг дотроос нь түгжжээ.Гарах гарцгүй болсон охин айсандаа эхэр татуулан уйлсаар галтогооныхоо өрөө лүү гүйн орох гэсэн ч нүүрэндээ гал манартал цохиулан газар уналаа.
-Үгүй ээ ахаа битгий!!!!
Байрны эзэн түүнийг огт тоолгүй нэг хөлөөс нь чирсээр угаалгыг өрөө лүү алхлаа.Охин эсэргүүцэн хашгирч хана шалнаас хумсаа зулгартал маажина.
-Авраарай!!!! Хүн байна уу???? AМЬ АВРААРАЙ!!!!!
Хажуу хөрш дээд доод айлд нь хэн ч байдаггүй хөндий хоосон байранд амьдарч байсан гэдгээ охин яахин мэдэх билээ.Тэр хоолойныхоо хөвчийг тасартал хашгирч хумсаа зулгартал шал самардсан ч түүнд хэн ч туслахаар ирсэнгүй.Байрны эзэн түүний хашгирахаас нь залхсан бололтой хөлнөөс нь тавьж үснээс нь харгисаар зулгаан дахин нэг удаа хана руу хүчтэй гэгч нь савлаа.Хөөрхий охин чимээгүй болов.Дуугарч ч чадалгүй аяархан ёолж хэвтэх түүнийг байрны эзэн хэрцгийгээр багалзуураас нь боон үргэлжлүүлэн чирж гарав.Охин амьсгалж чадахгүй хашгирч ч чадахгүй нулимсаа урсган чирэгдсээр харанхуй ванны өрөөнд орох төдийд хаалга нь тасхийн хаагдлаа.
Эрдэнэтуяа саяны үйл явдлыг нулимсаа урсган харж зогслоо.Тэр юу ч хийж чадалгүй нулимсаа урсгасаар охиныг угаалгын өрөө лүү чирэгдэн орохыг харжээ.Түүний хашгираан дэндүү сэтгэл өвтгөм байсан ч одоо тэндээс хашгирах дуу үл гарна.Харин зөөлөн биеийг нь ямар нэг мохоо зүйлээр балбаж байгаа чимээ л дуулдана.Энэ чимээ нь яваандаа нойтон нялцгай зүйлтэй холилдсон "шал пал" гэх дотор муухайрмаар дуу болж хувирлаа.Эрдэнэтуяа энэ чимээг сонсож чадалгүй чихээ бөглөнө.Тэр байрны эзнийг яагаад ийм аймшигтай зүйл хийснийг нь үнэхээр ойлгосонгүй."Тэр яагаад хөөрхий Гэгээг ингэж алж байгаа юм бэ? Өөртэй нь унтсангүйд уурлаа юу? Толгойг нь цохисноос болоод уу? Эсвэл ухаан мэдрэлээ алдтал согтсон байснаас уу? Аль эсвэл сэтгэцийн өвчтэй юм болов уу? Ямар ч хэцүү юм бэ дээ...."
Тэр ийн бодож байтал нүд нь бүрэлзэн газар дайвалзаж харанхуй нүх рүү унах мэт болоод дахин ухаан алдлаа....

Дөнгөж утсаа асаатал танихгүй дугаараас өөр лүү нь залгахад айсан Шигтгээ нэг таслах гэснээ больж авлаа.
"Байрны эзэн?"
-Чи чинь намайг ямар янзын юманд хутгаад хаячихав аа? Манай байранд юу болох нь энэ вэ?
-Уучлаарай ахаа.Намайг үнэхээр уучлаарай!
-Миний амьдрал орвонгоороо эргэчихээд байхад чиний уучлаарайгаар би яах юм бэ?
-Ийм юм болчихсон гэдэгт би одоог хүртэл итгэж чадахгүй байна.
-Итгэж чадахгүй байна гэнээ? Миний байрыг чи бузарлачихлаа.Намайг цагдаа нар хайж байна.Би тэдэнд юу гэж хэлэх юм бэ?
-Би....би мэдэхгүй байна.Би үнэндээ юу болоод байгааг ойлгохгүй байна.
-Анх надтай уулзаж тэр байрыг надаас түрээсэлсэн хүн нь чи! Тиймээс тэр байранд болоод байгаа бүхний хариуцлагыг чи л хүлээх ёстой.Яг одоо тэр цагдаа дээрээ оч!
-Үгүй ээ..Би очиж чадахгүй ээ.
-Юу? Юун хачин юм яриад байгаа юм бэ чи?
-Намайг үнэхээр уучлаарай.Өөр танд хэлэх үг алга.Таслалаа.
-Хөөе байж бай хөөе!!! Хаа байгаа газраас чинь олж байгаад алнаа чамайг!!!!
Өдөр бүр интернэт ороход хямдхан түрээсийн байрны зарууд утасны дэлгэцийг нь дүүргэж галзууруулах шахдаг байсан ч нэг л өдөх ухаангүй эрх найз нь ээжтэйгээ хэрэлдэн гэрээсээ явснаар өнөөх байнга гарч ирдэг байсан зарууд түүнд гэнэт хэрэг болжээ.Тэр Эрдэнэтуяагийн тусдаа гарах хүслийг өөрт ашигтайгаар эргүүлэн уйлж байхад нь халуун дотноор тэвэрч "Битгий санаа зов доо найз минь.Миний таньдаг ах хямдхан байр түрээслэнэ гэсээн" гэж хэлж байхдаа үнэндээ ямар ч байр түрээслэх ах таньдаггүй байсан бөгөөд Эрдэнэтуяаг унтсан хойно өнөөх зарууд дундаас шөнөжин хайсаар байж болох хамгийн хямдхан байрны зарыг олж харжээ.Засвар хийгдсэн хоёр өрөө байрны дөрвөн сарын төлбөр ердөө л найманзуун мянган төгрөг буюу нэг сарын хоёрзуухан мянган төгрөг байсан нь Шигтгээг хагартал баярлуулж маргааш нь гэхэд найздаа хоёр саяыг өгсөн Эрдэнэтуяа өнөөх байрандаа орж "сайн найз" маань нэг сая хоёрзуун мянган төгрөг жаргалтай нь аргагүй халаасалжээ.Тухайн үед охин байрыг "оргүй хоосон биш" гэдгийг мэдээгүй байсан агаад Эрдэнэтуяаг тамын тогоо руу шидэх талаар бодоо ч үгүй байлаа.Хэд хоног хамт наргисны үр дүнд тэр Эрдэнэтуяад нилээн их мөнгө байгааг мэдэж түүнийг авах хүсэл нь оргилон шунал нь хөдлөх болжээ.Цээж дүүрэн шунал буцалсан тэр шөнө хорооллын гудамжаар шөнийн клуб хэсэн явж байхдаа Шигтгээ Эрдэнэтуяагийн ээжийг машинд пидхийтэл мөргүүлэн тархиараа газар савахыг нь яалтчгүй хоёр нүдээрээ харчихаад дуу алдан амаа дарсан ч хажууд нь юу ч мэдэлгүй дээш харан явж байгаа найздаа юу ч хэлэлгүй нууж өнгөрсөн юм.Тэр өөрөө хэрэгт орохоос айснаас гадна найзынхаа мөнгөнд шунаж байсан тул үзсэн зүйлийнхээ талаар хэнд ч ам нээгээгүй билээ.Цаг хугацаа өнгөрөх тусам тэр айж бас харамсаж байсан ч бүх зүйл хяналтаас гарч үйл явдлууд дэндүү хурдан болж өнгөрч байлаа.Нэг л үүрээр найз залуугынхаа машинд сэрсэн Шигтгээ Эрдэнэтуяаг өөрийнх нь эрэгтэй найзууд нь ээлж дараалж хүчирхийлснийг сонсоод галзуурах шахам уурласан ч бүх зүйл засагдахаас нэгэнт оройтсоныг ухаарч хөөрхий найзыгаа дарамталсаар бүх юмнаас нь салгахаар эргэлтгүй шийджээ.Энэ л тухайн үед түүнд үлдсэн цорын ганц сонголт мэт санагдсан юм.Бүхний эцэст найзынхаа амыг хэрхэн таглах эсэх талаар тэр огт бодоогүй байсан ч талийгаач найз залуу болон эрэгтэй найз хоёр нь Эрдэнэтуяаг алчихъя хэмээн дайрахад хамгаалан хориглосныг бодоход арай ч алахаар шийдээгүй байсан нь харагдана. Юу ч гэсэн байрыг өөрийн болгосны дараа хорон үгээрээ түүнийг ятгаж,айлгаж зөвхөн өөрийн үг,харцаар хөдөлгөдөг сүүдэр мэт амьтан болгон хувиргахаар төлөвлөж байжээ.Эсвэл ямар нэгэн аргаар ухаан санааг нь самууруулж сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлээд тэнд нь үүрд үлдээх талаар ч бодож байв.
Гэвч хөлсний байрнаас гарч явсан тэр өглөөнөөс хойш төлөвлөгөө тэр чигээрээ нурж тэрхэн үед юугаа ч мэдэхгүй энгэрээ тэврээд чичрэн уйлж зогссон найз нь одоо өөрийг нь хаанаас л бол хаанаас хараад,хаашаа ч явсан араас нь дагаад байгаа юм шиг санагдаж сэтгэл санаа нь хором ч тайван байхаа болив.Тэр айдас болон ганцаардлын туйлд хүрч цөхрөнгөө баржээ.
Гартаа барьсан шилтэй шар айраг нь бараг дуусч үлдсэн жаахан хэсэг нь бүлээсчээ.Тэр хуучин шар айргаа ууж байснаа ширээн дээр тавьж дахин шинэ шар айраг авч уухаар текрүү гуйван алхав.Текэн дээр явж очихын тулд аятайхан алхахаас авахуулаад бөөн адал явдалтай учирч эгээтэй л клубын шалан дээр нүүрээ наачихсангүй.Хажуугаар нь өнгөрөх залуус өөр лүү нь шүлэнгэтэн харж,татаж чангааж,зарим нэг нь юм ярих гэж оролдох авч түүнд залуусын талаар бодох сөхөө үнэндээ байсангүй тул гараараа түлхсээр текэн дээр очиж өндөр сандал дээр нь өгзгөө эвтэйхэн тавилаа.Бармен урд нь цэв хүйтэн шар айрагны бөглөө мултлах төдийд шүүрэн авч шуналтай нь аргагүй хэд хэд хүчтэй залгилтал амаар нь буцаж гарах дөхсөн тул больж хүйтэн шилийг нь духандаа наан ширээ рүү гөлрөв.Халууцан дотор нь эвгүйцэж байхад энэ л түүнд аятайхан санагдаж согтуу тархийг нь сэргээх мэт болно.Тэр болоод байгаа бүхэнтэй эвлэрч чадалгүй одоог хүртэл ингээд явж байгаа бөгөөд айсандаа ч тэр үү дуртайдаа ч тэр үү аль болох олон хүнтэй дуу шуугиан ихтэй шөнийн клубуудээр хоног төөрүүлэн хорвоогийн өдрүүдийг өнгөрөөх болжээ.Өөр лүү нь ширтэх хүн бүр өөрийг нь олон найзуудынхаа амийг цустай нь хутгасныг мэдэж буй мэт хачин харцаар харж,зарим нь нүд ирмэн инээмсэглэж зарим нь зай тавин холдоцгооно.Өнгөрсөн өдрүүдийг мартах гэж хичээвч өнгөрсөнд болсон бүх зүйлс нүдэнд нь дахин дахин харагдаж түүнийг айлгана....
Түлхүүр хувилах газраас тааруулж авсан түлхүүрээрээ найзынхаа хаалгыг онгойлгон орохдоо тэр яг л өөрийн гэрт орж буй мэт баяртай байлаа.Удахгүй энэ олон өрөөтэй гэгээлэг сайхан байр зөвхөн өөрийнх нь болно гэхээс шунал хүсэл нь үй түмэн өт хорхой арвалзах мэт язганаж байж ядаж байв.Эзэнгүй байрны корридороор инээмсэглэн дуу аялсаар шунал хүсэлдээ автсан тул тэр юуны түрүүнд байр эзэмших бичгийг хайж удсан ч үгүй номын тавиур дээрх олон номнуудын завсраас олж гартаа авлаа.Гол хүслээ гүйцэлдүүлсэн ч өөрийн шинэ байрнаасаа шууд гарахыг хүсээгүй Шигтгээ түр азнахаар шийдэн байрны бичгээ ширээн дээр тавиад шүүгээн дэхь үнэтэй дарснаас өөртөө хундаглан буйдан дээр суун шимж гарлаа.Удахгүй өөрийнх нь амьдрал ууж буй улаан дарс шиг нь сайхан амттай болно гэхээс өөрийн эрхгүй инээд нь хүрнэ. "Энэ бол боломж.Алдаж болохгүй боломж.Би яаж ийж байгаад л энэ байрыг өөрийн болгох ёстой.Эрдэнэтуяагийн хувьд хэдий харамсалтай ч тэр өөрөөсөө л болж ийм байдалд хүрлээ.Надад итгэсэн нь,бүр хэт их итгэсэн нь түүний л буруу.Ээж нь ч гэсэн охиныхоо л хойноос гүйж яваад машинд дайруулсан.Тэр угаасаа ганцаараа энэ ертөнцөд амьдарч чадахгүй ээ.Алиа алдаад арчаагүйтэж явахад нь бүгд л сул доройгоор нь далимдуулж байрыг нь авах гэж үзэх нь тодорхой.Тэгээд аль нэгэнд нь алдаж таарна.Тэр бүгдээс урьтаж би энэ байрыг өөрийн болгох нь яагаад тийм том нүгэл гэж? Гэхдээ заавал ийм аргаар авах шаардлагагүй байсан юмсан.Даанч бүх юм оройтчихлоо доо." Бүсгүй ингэж бодон дарс шимэнгээ нүднийхээ булангаар тавилга эд хэрэгсэл бүрийг ажиглаж байтал унтраалттай зурагтны дэлгэцэн дээр нэгэн хүн дүрс үзэгдээд өнгөрөх шиг болов.
"?????"
"Галтогооруу хүн яваад орчихов уу даа???"
Тэр дотроо ингэж бодон хундагатай дарсаа барьсан чигээрээ босч гэтсээр галтогоонд очин хаалгаар нь сэтгэл түгшин шагайтал өрөөнд хэн ч байсангүй.Харин ширээн дээр аягатай цай болон цайны хажууд бяцхан зурвас хэвтэж байв.Халуун уур савсах шинэхэн цайг хараад мэл гайхсан Шигтгээ ширээнд ойртон зурвасыг удаанаар уншихын төдийд гартаа барьж байсан хундагатай дарсаа газар алдаж орхилоо.
"Охин минь хэзээ ээж дээрээ ирж ээжийнхээ халуун цайг уух юм бэ?
Чи охиныг минь хэзээ суллах гэж байна???"
Захидлыг хоёр ч удаа халширан байж уншсан Шигтгээ айдастаа хүлэгдэж үтэр түргэн зугтахаар шийдэн үүдээр яг гардгийн даваан дээр байрны бичгээ том өрөөний ширээн дээр байгааг гэнэт саналаа.Түүнд том өрөө лүү явж орсноос үхсэн нь илүү дээр санагдаж байв.Гэвч бичгийг орхиод явах нь бас л харамсалтай хэрэг байлаа.
"Би тэр бичигний төлөө л энд ирсэн.Одоо ингээд л орхичихож болохгүй.Заавал аваад явах хэрэгтэй.Айлгүй,юунаас ч айлгүй алхаж очоод л авчихья.Юунаас ч айх хэрэггүй....юунаас ч айх хэрэггүй..."
Тэр аман дотроо ингэж үглэн жижиг жижиг алхсаар том өрөөний хаалгыг удаанаар татан онгойлготол зурагт мэлсхийн асах нь тэр! Шигтгээ зурагт руу цоо ширтэн хаалган дээр зогтуслаа.
"No signal" . "No signal" "No signal"
"No signal" "No signal"
ПИСССССССССССССССС!!!!!!!!!!!
Сааралтан жирэлзэх зурагт өөрийнх нь нүдийг удирдаад байгаа мэт охин өөрийн эрхгүй зурагт руу мэлэрчихэв.Паржигнах дуу нь хэнгэрэг хагалам чанга болоод чихэнд чийртэй бөгөөд энэ мөчид хэдэн минутын өмнөх орж ирэх үеийн гэгээлэг сайхан байр аль хэдийн орвонгоороо өөрчлөгдөн сүүдэр татаж айдас дагуулсан хүйтэн хөндий газар болж хувирсан байлаа.Цонхны цаадах алтан нарны цацраг хүртэл гэрлээ харамлах мэт цонх бараантаж өрөөнд сүүдэр ноёрхжээ.Зурагтнаас харцаа үл салгаж чадан хөшөө мэт зогсох Шигтгээ тэрхүү жирэлзээн паржигнаан дундаас нэгэн дүрс аажим аажмаар тодорч буйг алмайран харлаа.Зурагтан доторхи тэрхүү дүрс тодрон тодорсоор эцэстээ
хүний дүрс болж хувирав.Харсаар байтал Эрдэнэтуяагийн ээжийнх нь цусанд будагдсан эрэмдэг царай зурагтан дээр тодрон гарч өөр лүү нь үзэн ядсан харцаар ширтэж байх нь тэр! Түүний хилэнт харцнаас охин өөрийн хүйтэн цэвдэг сэтгэлийг давхар мэдрэх шиг болов.
Нэг л мэдэхэд тэр аль хэдийн байрнаас гарчихаад өмнө нь огт ирж байгаагүй үл таних олон төмөр гараашнууд дунд амьсгаадчихсан зогсож байгаагаа мэдэрлээ.Хөл нь цуцаж цээж нь давчдан амьгаадах ба хөлс нь цувж нулимс нь асгарчээ. Яаж гарснаа тэр ойлгоогүй ч ахиж л хэзээ ч буцаж орж чадахааргүй болжээ.Ой ухаан нь орж гаран бяцхан зүрх нь салгалсан хэвээр.Сүүлд өнөөх дүрс зурагтнаас гарч ирээд өөрийг нь чирээд аваад орчихвий л гэж үнхэлцгээ хагартал айж байснаа санана.Мөн лифтний товчлуурыг ухаангүй нүдэж байхдаа онгорхой орхисон хаалгыг нь харж байтал нүдэн дээр нь өөрөө тасхийн хаагджээ.
"Эрдэнэтуяагийн ээж....ээжийнх нь сүнс гэртээ хоргодчихож! Одоо.....одоо яанаа!"
Шигтгээ ингэж бодсон даруйдаа цүнх болон байрны бичгээ биедээ байхгүй байгааг ухаарлаа.Тэр хэт айсандаа бүгдийг хаян ум хумгүй гүйн гарчээ.
"Ээ баларсан юм.Одоо яах ёстой билээ? Бодох хэрэгтэй.Би одоо яах вэ? Ядаж бичгийг авсангүй.Дээрээс нь цүнхээ үлдээчихлээ.Одоо буцаж орно гэж үү? Үгүй ээ! Би яасан ч буцаж орохгүй.Хэрвээ тийшээ орох юм бол ахиж гарч ирэхгүй байх"
Түүний байрыг өөрийн болгох хүсэл нь агаарт замхран арилжээ.Оронд нь айдас биеийг нь бүрхэн авч муу ёрын зөн совингууд толгойд нь буглаж эхлэв.Араас нь хэн нэгэн хараад байгаа юм шиг хачин мэдрэмж нуруугаар нь гүйхэд агзасхийн цочиж хойш харвал хэн ч байсангүй.Харин төмөр гараашнууд дундахь нэгэн хар гараашны ханан дээр цусан улаан өнгөөр "Үйлийн үр чамайг үхтэл чинь дагах болно!" хэмээн бичигдсэн өгүүлбэр зурайж байлаа.Энэ бичгийг маш олон жилийн өмнө хэн нэгэн бичсэн бололтой будаг нь хатаж халцарчээ.Гэхдээ Шигтгээд энэхэн мөчид тэрхүү бичиг өөрт нь зориулагдан эртнээс бичигдсэн зөгнөл эсвэл анхааруулга,заналхийлэл мэт санагдаж сэтгэлийн айдас нь улам нэмэгдэв.Гэгээн цагаан өдөр боловч харанхуй шөнөөс ч илүү жихүүцэм бөгөөд эргэн тойронд нь чимээ аниргүй аж. Ганцаардал болон нүгэл хийсний дараах айдсын мэдрэмж түүнд давхар мэдрэгдэж байлаа.Нүгэл хийсний дараах айдас харууслын мэдрэмж үнэхээр аймшигтай билээ.Хүн бүр үүнийг мэдэрсэн нь гарцаагүй.Өөрийн хүсэл шуналд хөтлөгдөн хэдхэн хормын дотор эсвэл хэдэн өдрийн турш,эсвэл бүр ухааралгүй урт хугацааны туршид ичиж зоволгүй хилэнц үйлдсэн хүмүүн тэрхүү аймшигт нүглээ тэр дорхноо эсвэл удаан хугацааны дараа боловч заавал эргэн ухаарч харамсдаг.Бүх юм болж өнгөрсөн хойно харамсах нь,харамсаад юу ч өөрчлөгдөхгүй нь,хийсэн нүглийнх нь төлөөс араас нь нэхэж яваа гэдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрч хүлээн суух нь үнэхээр аймшигтай.Хүн хүнээсээ зугтаж болох ч үйлийн үрээс хэзээ ч зугтаж чадахгүй нь бүр ч бодитой бөгөөд харгис үнэн.Мөн нүгэл үйлдсэн хүн өөрийнх нь хийж буй бүхэн төгсгөл болж нүглийн төлөөсөө төлөх цаг ирснийг хар зөнгөөрөө мэдэрдэг.Шигтгээ энэхэн мөчид өөрийн нүглийг яс махнаасаа мэдэрч харамсаж байвч хажуугаар нь бас өөрийгөө өмөөрч зөвтгөхийг оролдож байв.
"Би түүний мөнгийг нь л авахыг хүссэн.Тэгээд.....тэгээд авсан....
Ээж нь түүнийг хайж яваад машинд дайруулсан...
Би....би л түүнийг дагуулж явсан....
Ээжийнх нь үхэхийг хараад мэдсээр байж түүнд хэлэлгүй өнгөрөөсөн...
Би...би түүнийг тамлан тарчлаасан...
Одоо би бүр түүний орон гэрийг нь булааж авах гээд явж байна..."
Өөрийгөө өмөөрөх гэж хичээсэн ч өөрт нь үнэхээр сайнаар хэлчих зүйл нэг ч олдсонгүйд охин уруулаа хазлан яахаа мэдэхээ байж хэдэн тийш харлаа.Эргэн тойронд нь хэн ч үгүй бөгөөд удахгүй ямар нэг муу зүйл болох гээд байгаа мэт санагдан нам гүм оргих хэдий ч сэтгэл нь үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бухимдах ажээ.
"Би найзынхаа амьдралыг тэр чигээр нь булаачихсан байна шүү дээ!"
Гар нь айсандаа салгалсан хэвээр бөгөөд зүрх нь түг түг цохилно. Эргэх хорвоо бүхэл ертөнц тэр чигээрээ тун удахгүй өөрийнх нь хийсэн гэм нүглийг тэр аяаараа мэдэцгээж хэрцгийгээр залхаан цээрлүүлэх юм шиг л сэтгэл нь түгшинэ.
"Одоо яавал дээр вэ? Би яах ёстой юм бэ? Юм бүхэн буруугаар эргэвэл би тэгээд л баларна.Ирээдүйн амьдрал минь төгсгөл болно.Би ямар тэнэг юм бэ?"
Тэр цүнхээ Эрдэнэтуяагийн гэрт орхисноо болон одоо найз,найз залуу хоёр нь Эрдэнэтуяаг алах гээд байж байгаа талаар бодох төдийд л зүрхээр нь хатгуулав.
"Тэд арай Эрдэнэтуяаг алчихаагүй байгаа? Тэгвэл би яана аа?"
Охин яах учраа олохоо байж өөрийгөө тайвшруулах гэж үзсэн ч сэтгэл нь тайвширсангүй.Тэр өөрийгөө бүх зүйлд буруутай гэдгээ сэтгэл зүрхээрээ хүлээн зөвшөөрчихсөн байлаа.Зурагтнаас харж байсан Эрдэнэтуяагийн ээжийнх нь нүд түүний зүрхэнд нь орчихжээ.
"Шуналаасаа болоод юу хийчих нь энэ вэ би? Үгүй ээ! Ингэж болохгүй! Яасан ч болохгүй! Хэн нэгэн үхэж үрэгдэхээс өмнө,ямар нэгэн буцааж болохгүй аймшигтай зүйл болохоос өмнө би бүгдийг буцааж байхын хэвийн байранд нь оруулах хэрэгтэй.Ядаж нэг өдөр ч гэсэн сэтгэл тайван алхахын тулд ингэх ёстой."
Тэр ингэж шийдээд хөлсний байр луу яаравчиллаа.
"Одоохон очоод Эрдэнэтуяагаас мөргөөд ч хамаагүй уучлалт гуйя.Усанд оруулж үсийг нь самнаж өгье.Хоёр гарынх нь шархийг эмчилъе.Баатартай нь уулзуулья.Ээжийнх нь шарилд бүх насаараа зальбирч байя.Ахиж хэзээ ч түүнд муу зүйл хийхгүй гэдгээ амлая!"
Охин таксинаас буун байрлуу ороод лифт хүлээж тэсэлгүй дээш гүйлээ.
"Одоохон.одоохон очоод бүгдийг нь чадахаараа эргээд хэвийн байдалд нь оруулнаа."
Шигтгээ ингэж бодон гүйсээр хаалган дээрээ ирээд зогслоо.Амьсгаадсаар хаалгаа тогших гэсэн ч хаалга онгорхой байгааг анзаарав.
"Юу вэ яахаараа онгорхой орхичихсон байдаг байнаа? Арай ямар нэгэн зүйл болчихоогүй байгаа?"
Охины зүрх палхийж хаалгыг онгойлгох эсэх талаар хоёр гурван секунд эргэлзэн бодсон ч бурхандаа залбираад хаалгыг хүчтэй татлаа.
-Ааааааа!!!
Тэр найз залуугынхаа газар хэвтэх цогцсыг хараад амаа даран зогсоно.Амнаас нь үг гарах битгий хэл толгойд нь ямар ч бодол хэсэгтээ төрсөнгүй түүнрүү гөлөрчихөв.
"Хайра? Энэ чи биш биздээ?"
Найз залуу нь цусандаа хутгалдан улаан нялга болсон тул танихад бэрх байлаа.Түүнд хүрэх байтугай харахад ч нүд хальтрам ажээ.Нүд нь нээлттэй хэвээр бөгөөд тааз руу гөлийх найз залуугаа хараад Шигтгээ амаа дарсан чигтээ дуу алдан уйлж эхэллээ.Амьдрал нь ингээд сүйрлээ гэдэгт тэр итгэжээ.
-Би алсан...Би бүгдийг нь алчихсан....би алсаан!!!
Учраа мэдэлгүй эхэр татуулан уйлж байхдаа тэр энэ орилооныг цочин сонсоод найзынхаа хоолойг танилаа.
"Төмрөө!"
Цусандаа хутгалдсан найз залуугийнхаа хажуугаар алхан гарах нь түүнд хэцүү байсан ч тэр аль хэдийн том өрөөнд орж ирээд Төмрөөг ямар байр байдалтай байгааг харлаа.Төмрөө үхсэн мэт доош харан суух бөгөөд нударгаараа толгойгоо хүчтэй шаана.Үүнийг харж цочирдсон Шигтгээ түүндээр очин толгойг нь хоёр гараараа зөөлөн барьж
-Боль л доо Төмрөө! Чи яагаад байгаа
юм бэ?'хэмээн уйлагнан асуулаа.Төмрөө асуултыг нь сонссон бололтой аажуухнаар дээш харахад Шигтгээ нүдийг нь хараад дуу алдан холдов.Түүний нүүрнийх нь судаснууд бүгдээрээ задрах нь уу гэлтэй гүрвэлзэж баруун нүд нь юу юугүй нааш гарч ирэх гэж байгаа юм шиг хачин аймшигтай бүлтийжээ.Өөрийгөө хэт их цохисноос болж ийм байдалд хүрсэн нь мэдээж.
-Шигтгээ....найз нь алчихсан.Би алчихсан!
Төмрөө ингэж хэлээд толгойгоо дахин хүчтэй балбаж гарлаа.Шигтгээ хоёр гараас нь барьж болиулах гээд түүнийг хүчирсэнгүй.Оюун ухаан,сэтгэл зүрх нь түүнээс аль хэдийн хийсэн одож тэр зүгээр л мах болон хувирчээ.
-Хөөе Төмрөө болиоч дээ.Яагаад байгаа юм бэ? Энд юу болсон юм бэ? Эрдэнэтуяа хаана байна?
Төмрөө ямар ч хариулт өгөлгүй толгойгоо цохьсон хэвээр.Охин түүний өөрийнх нь үгийг огт сонсохгүй байгааг,мөн хэзээ ч дахин сонсохгүй гэдгийг нь гүнээ ойлгож гашуудалтайгаар орхихоор бослоо.Тэр гарахаар эргэн харахдаа эгээтэй л дахиад хашгирчихсангүй.Өрөөний буланд огт танихгүй нэг залуу ухаангүй хэвтэж байх бөгөөд үхчихсэн юм болов уу гэж айсан охин түүнд ойртоход зөөлөн амьсгалж байв.Түүнийг амьд байгааг мэдчихээд Шигтгээ дуудан сэрээх гэснээ гэнэт болив.
"Болохгүй ээ.Болохгүй....Энд нь ингээд л үлдээчихье.Сэрээж хэрэггүй...Харин би зугтах хэрэгтэй!"
Үдшийн бүрий болж өдөржингөө голын эрэг дээр суусаар даарсан охин ээж аавыгаа санаж төрсөн гэр лүүгээ зүглэсэн ч байрныхаа гадаа байгаа байгаа цагдаагийн машиныг хараад өөрийг нь барих гэж ирснийг шууд л мэдлээ.Сэтгэлд нь уй гашуу,зүрхэнд нь айдас мэдрэгдэж хүйтэн салхинд даарсандаа бус айсандаа чичирнэ.Хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон Эрдэнэтуяа болон үхсэн найз залуу,үхснээс өөрцгүй болсон найз нь нүдэнд нь харагдаж болсон бүхэнд зөвхөн өөрийгөө,өөрийнхөө шуналт занг хараан зүхэх ажээ.Гэрийнхээ гэрэлтэй цонхыг харахаар бушуухан шиг яваад ормоор санагдаж байсан ч цагдаад баригдахыг хүссэнгүй тул тэр өөр тийш зугтахаар шийджээ.
"Би явлаа төрсөн гэр минь ээж аав минь баяртай"

Хонгор харуулд чирэгдсээр байцаалтын өрөөнд дахин мориллоо.Харуул түүнийг хүчээр сандалд нь суулгав.Урд талд нь тавагтай хоол тавьсан байх бөгөөд тэр хоолноос үхрийн амталж шарсан мах,бяслаг,сүмс,халуун ногоо зэрэг үнэртэн хэд хоног хоосон талх,хүйтэн ус уусан түүнийг галзууруулах шахлаа.Ширээний нөгөө буланд тамхи татан суух Байцаагч урьд урьдынхаас арай илүү зөөлөн харцаар харна.Хонгор энэ удаад өөрийгөө дахин нохой шиг зодуулахгүй байж магадгүй хэмээн найдлаа.Өнгөрсөн удаад маш хэрцгийгээр зодуулсан тул нүүр ам,нуруу,цээж,эрүү,нүд,дагз гээд бүх газар нь шархалж хөндүүрлэжээ.Энэ хөндүүр дээрээ дахин зодуулна гэхээс хөл нь өөрийн эрхгүй чичирнэ.Байцаагч татаж байсан тамхиа дуусгачихаад үнсний саванд хаяж
-За яаж байна Хонгороо? Давгүй юу? 'гээд муухан жуумалзав.Хонгор түүнд юу гэж хэлэх талаараа сандран бодож байснаа өөрийн мэдэлгүй
-Гайгүй ээ.' гэж сулхан хариулчихав.Үүнийг сонссон байцаагч ширээ алгадан хөхөрч гарлаа.
-Хахаха гайгүй гэнэ ээ? Чи надаар даажигнаад байна уу? Эсвэл би чамд тийм зөөлөн хандаад байна уу? Ахиад чангалах хэрэгтэй юм байна тийм үү?
Хонгорт хэлэх юм олдсонгүй дэмий үг амнаасаа унагасандаа харамсан зогсоно.Байцаагч түүнээс хариулт хүлээн хэдэн хором зогссоны эцэст дуугаа намсган
-Чиний надад юу ярихаас л энд яажшуухан байх чинь шалтгаална.Наад хоолоо ид! хэмээн зандрав.Хонгор түүний үгэнд итгэж ядан хоолруу хэсэг гөлөрснөө сэрээ авч хормын дотор идэж дуусгалаа.Байцаагч түүний хоолоо хэрхэн амаа олохгүй идэхийг нь харж суусны эцэст дууссаных нь дараа түрүүний асуултаа дахин асуулаа.
-Хонгороо миний байцаалт чамд тийм гайгүй байна уу?
Хонгорт өөрийн мэдэлгүй түүнд гомдох сэтгэл төрөөд явчихав.Өнгөрсөн хүнд өдрүүдийг бодохоос нүдэнд нь нулимс цийлэгнэж хоолой нь зангирна.Тэр чангаар
-Үгүй ээ! Би өөрийгөө ингэж зовно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй' хэмээн ориллоо.Байцаагч хүссэнээ сонссон тул инээмсэглэсэн ч царайгаа буцаан ширүүн болгож
-Хүн бүр л ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлдөг юм.Гэвч зарим нь санаатайгаар,зарим нь санамсаргүйгээр амьдралаа бусниулж орхидог.Би чамайг тэдний аль нь болохыг мэдэхгүй байна.Чиний юу ярих чинь л чиний ирээдүйг тодорхойлно.Үлгэр домог ярьж уур хөдөлгөхгүй гэж найдаж байна.Ойлгов уу? 'хэмээн асуув.
-Ойлголоо!
Хонгорыг ингэж хариулсны дараа байцаагч дуугаа хураан нүд рүү нь хэсэг хараад
-Бид чиний хэлснээр ханыг цөмлөж үзсээн.Тиймээ яг чиний зөв байсан.Тэнд яааг чиний үеийн охины цогцсыг хэдэн хэсэг хуваагаад нуучихсан байсан.
Хонгор энэ үгийг нь сонсоод баярлах мэт боллоо.Тэр байцаагчийг үргэлжлүүлэн сонсоно.Байцаагч ахин өөрлүү нь хэсэг дуугүй ширтэж байснаа
-Чи яагаад тэр охиныг алсан юм бэ?'хэмээн асуух нь тэр! Хонгор түүний энэ асуултанд өөрийн эрхгүй барьц алдаж мэгдэн сандрав.
-Үгүй ээ та чинь юу яриад байнаа? Би тэрнийг алаагүй!
Байцаагчын царайнд аянга буух адил болж барайлаа.Тэр гараа зангидан
-Тэгвэл тэрнийг үхснийг нь,ханан дунд булшилснийг нь яаж мэдсэн юм бэ чи? 'хэмээн зандрав.Хонгор түүнийг итгэхгүй гэдгийг мэдэж байсан ч
-Баатар бид хоёр урьд өмнө тэр байранд засвар хийж байсан юм.Сүнс нь....тэр үед сүнс нь өөрөө надад хэлсэн юмаа.Намайг суллаж өгөөч гэж гуйсан 'хэмээн хариуллаа.Үүнийг нь сонссон байцаагч огцом хөдлөн түүнрүү буу шагайх нь тэр! Тэр юу юугүй буудахад бэлэн болжээ.
-Тархийг чинь зад буудчихъя л даа муу гаж новш минь! Надаар тоглож дуусаагүй л байна уу? Гурав тоолохын дотор тэр охиныг яагаад эрэмдэглэснээ хэлэхгүй бол би чамайг энд ална гэдгээ ээжийнхээ нэрээр тангараглъя!
Нээг!!!
Хонгорын тэвчээр барагдлаа.Тэр одоо байцаагчаас айх биш түүнийг туйлдаа хүртэл үзэн ядаж байлаа.Нүднээс нь хорсол гомдлын нулимс нь асгарна.
"Муу тэнэг новш! Яагаад надад итгэсэнгүй вэ?"
-Хооёр!!!
"Чи намайг хилс хэргээ хүлээгээд насаараа шоронд хатна гэж бодож байна уу? Үгүй ээ! Энэ миний хүлээсэн амьдрал биш.Тэгж амьдарснаас үхсэн нь дээр!"
-Гуурав!!!
"Тиймээ.Би бэлэн байна.Алив бууд л даа!"
-ТҮФФФФФФФФ!!!!

Хонгор аажуухан нүдээ нээлээ.Иймэрхүү мөчид хүн өөрийгөө амьд уу эсвэл үхчихэв үү гэж хэсэгхэн зуур эргэлздэг бизээ.Тэр ч гэсэн эргэлзэн өөрийнхөө бүрэн бүтэн эсэхийг харав.Байцаагч өөдөөс нь инээмсэглэн харж зогсоно.
-Сайн байна.Би чамайг үнэлж байна.
Чи алаагүй!
Хонгор түүний хэлсэн үгэнд дахиад итгэж ядав.Тэр үргэлжлүүлэн
-Би яг одоо чамайг суллана.Чи надад Байрны эзэн,Шигтгээ,Эрдэнэтуяа гурвыг олж авч ир.Ядаж нэгийг нь ч болов олж ирж чадах юм бол би чамайг жинхэнэ эрх чөлөө,мөнгөөр шагнах болно.Хэрвээ чи хүсвэл би чамайг цагдаагийн офицер ч болгож чадна.Чи чадах уу? 'хэмээн асуув.Хонгороод энэ асуулт асар том шок байлаа.Тэр юу гэж хариулахаа мэдэлгүй баахан самгардав.
"Би хаанаас тэднийг олно гэж? Энэ боломжтой гэж үү? Шигтгээг би харж ч байгаагүй шүү дээ.Хэрвээ тэднийг олж чадахгүй бол яах бол?"
Энэ мэтчилэн тэр бүхнийг муу талаас нь бодож гарав.Түүнд аз үнэхээр бага байсан ч эцсийн мөчид Хонгор өөрт гарч ирсэн боломжыг зүгээр алдах тэнэг биш билээ.Тэр байцаагч руу эгцлэн харж өөртөө итгэлтэйгээр
-Тиймээ би чадна! хэмээн'өндөр дуугаар хариуллаа.Байцаагч хэсэг зуур худал инээмсэглэснээ буцаад л царайгаа урьдын хүйтэн төрхөндөө оруулж
-Хэрвээ...хэрвээ чи олж чадахгүй бол,эсвэл зугтах гэж оролдвол би чамайг хаа байгаа газраас чинь олоод болсон бүх хэргийг үүрүүлэн шоронд хийх болно гэдгээ амлаж байна.За явж болно!'гэв.
Хонгор түүнд баяртай гэж хэлэлгүй харанхуй нүхнээс гарч одлоо.
Зүгээр л хэн нэгэн нь шоронд орсноор энэ бүх хэрэг явдал дуусна гэж Хонгор,Шигтгээ,Байрны эзэн,Байцаагч дөрөв бодож байгаа ч тэд эндүүрцгээж байлаа.Үнэндээ Эрдэнэтуяагийн биед шингэж орчихоод хүссэнээ хийж яваа Гэгээгийн сүнс нилээн хэдэн хүний үхэл болон нулимсанд цадаж байж энэ бүхэн төгсөх билээ....
8-р хэсэг төгсөв.

Ингэж удаан хүлээлгүй удахгүй хаях байх гэж бодсон ч та бүхэн тэгсэнгүй.Энэ миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөлөө.Та бүхэнд туйлын их талархаж бас өөрөөсөө ичиж байна.Дараачийн хэсэгт төгсгөлөө оруулчихаад яагаад удаад байдаг учраа тайлбарлах болноо.
Маш сайхан байлаа уншхад🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰🥰😍😍😍😍😍😍😍😍😍😍😍😍😍сэтгэл хангалуун байна 🤩🤩🤩😛😘
ReplyDelete