Posts

Хөлсний байр төгсгөлийн хэсэг

Хөлсний байр VIII Охин нүдээ нээлээ.Тэр энэ удаад хаа нэгэн харанхуй хуучин подвальд сэрсэнгүй,харин хөлсний байрныхаа бүдэг гэрэлтэй урт корридорт зогсож байх бөгөөд том өрөөнд байрны эзэн Гэгээ хоёр өөд өөдөөсөө харан зогсоно.Цонхны цаана тас харанхуй,өрөө тэр чигтээ эмх замбараагүй байгааг хараад тэр урьд өмнөх харсан зүүдээ эргэн санаж өөрийгөө тэрхүү төгсгөлийг нь харж чадаагүй нууцлаг зүүдэндээ үргэлжлэн буцаж иржээ хэмээн ойлголоо.Гэгээ Байрны эзний мөс мэт хүйтэн харцнаас зугтан доош харах ба доголон нулимс нь газар дусахыг Эрдэнэтуяа тодоос тод харлаа.Байрны эзэн Гэгээд бага багаар идшээ идэх гэж буй араатан мэт ойртох ба охин хөлөө хүлүүлсэн мэт хаашаа ч хөдлөлгүй айсандаа бөмбөгнөтөл чичирнэ.Тэр охинд ойртсоор яг нүүрэнд нь үнсэх гэж буй мэт туллаа.Мөнгийг нь өгөлгүй зугтах гэж байгаад баригдсан болохоор өөрийг нь өршөөхгүй байх гэж бодсон Гэгээ үнхэлцгээ хагартал айх ба энэ үйл явдлыг харж байгаа Эрдэнэтуяа мөн адил байрны эзний ямар аймшигт үйлдэл хийхийг нь айдастаа авта...

Хөлсний байр

Image
Нэгдүгээр хэсэг Их сургуулийн зоогийн газар.Өдрийн 12 цаг гучин минутын их завсарлагаан.Эрдэнэтуяа заалны булангийн ширээнд суух ба сургуулийнхаа хамгийн үнэтэй хоолыг голон байж иднэ.Түүний сайн найзууд болох Зулаа,Шигтгээ хоёр нь мөн адил хажууд нь амаа хөдөлгөн суух ажээ.Тэр хоол идэх зуураа араас нь өөрийг нь хэн нэгэн харж байгаа эсэх талаар сонирхон өөдөөс нь харан суух хоёроосоо асуухаар ам нээтэл утас нь жингэнэв.Охин залгаж буй утасны дугаарыг харснаа царай нь ярвайж нэг таслах гэснээ болиод харилцуураа авлаа. -Байна уу яасс? -Байна уу Эрка миний дүү би байнаа.Эгч нь түлхүүргүй гэртээ орж чаддаггүй ээ.Чи түлхүүрээ хаана үлдээсэн юм бэ? -Ээжээс л асуугаач дээ? -Ээж нь чамд байгаа гэсэн юм л даа.Эгч нь өглөөнөөс хойш гадуур зөндөө яваад ядарчихлаа.Миний дүү эгчийгээ зовоолгүй хаана байгааг нь хэлчих тэгэх үү? -Таныг зовоосон хүн алгоо.Түлхүүр доод дэлгүүрт орхичихсон.Миний нэрийг хэлээд аваарай таслалаа шүү! -Хүүе - - - - - -. Охин утсаа таслаад үргэлжлүүлэн хоолоо идэ...